• Octagon.mn
  • Posts
  • Хөөрхөн хөлийн зураг авах уу?

Хөөрхөн хөлийн зураг авах уу?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -21 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -30 хүртэл хэм болж эрс хүйтэрч байгаа тул дархлаагаа дэмжин халуун хоол цай хэрэглэж, нойроо бүтэн авахаа бүү мартаарай.😉

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 55 секундийг зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • Цөөн тооны банк крипто салбараас гарлаа

  • Coinbase ажилчдынхаа 20 орчим хувийг цомхотгоно

  • Binance ажилчдынхаа тоог нэмнэ

  • Зах зээл ил тод байдлыг чухалчилж байна

  • Хөлийн зураг бүхий NFT цуглуулгаар 1 сая ам.доллар олж байна

  • Apple Meta-тай Метаверсийн төлөө өрсөлдөж байна

Маркетийн талаар бодол:

Дэлхийн банкны зүгээс хямрал дараагийн давлагаа эхлэхэд нэг алхмын зай байна гэж үзэх нь зөв бол сүүлийн 80 жилд анх удаа эдийн засгийн уналт 10 жилийн дотор хоёр удаа тохиолдсон бүрхэг 10 жил байх болно. 👈Тэдний тооцоолсноор дэлхийн эдийн засаг энэ онд ердөө 1.7%-иар өснө📈👆 гэж таамаглаж байна. Геополитикийн асуудлууд, амжиргааны түвшин буурах, бодлогын хүүгийн өсөлт нь бизнесүүдэд орлогыг боосоор байна.🤔

Хямралд хэрхэн бага хямрах вэ? 🤨

Хэрэв та 2022 оны 1-р сард бүх хувьцаа, үнэт цаас, крипто хөрөнгөө ам.доллар болгочихсон бол хямралын энэ үед бусдыг шоолоод сууж байх байлаа.✌ Энэ удаа ч мөн адил бэлэн мөнгөөрөө хямралын үед тулгамдах хямдралыг ашиглаад урт хугацаанд мөнгөө хэд дахин нугалах боломжтой байгаа.

Крипто мэдээ:

Гарц энд байна🚦

Крипто өвөл болохоос өмнө банкууд криптог банк санхүүгийн салбарын ирээдүй гэж найдаж орсон.🤝 Гэвч FTX-н сүйрлийн дараа маш олон хөрөнгө оруулагч, компаниудыг үнэхээр айлгачхав.🤯

Сүүлийн үед хэд хэдэн банк крипто салбараас гарсан.😯

MetropoliTan Commercial Bank гэхэд л Крипто-Холбоотой үйлчилгээгээ дуусгахаар болсон.😌

Байдаг л нэг бүрхэг өдөр🌥

Крипто салбарт энх тайван байдал үзэх заяа алга.😣

Өнгөрсөн Мягмар гарагт Coinbase (COIN +12.96%) дахиад хэсэгчилсэн цомхотгол зарлалаа.📢❗

Крипто платформын гүйцэтгэх захирал Брайн Армстронг "Крипто зах зээл хүндэрсэн нь салбарын шударга бус тоглогчдын үр дагавар" гэв.🥶

Coinbase 950 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 20% орчмыг ажлаас чөлөөлнө гэнэ.😲

Эсрэг талд Binance-н гүйцэтгэх захирал Чанпэн Жао(CZ) 2023 онд ажилчдынхаа тоог нэмэхээр төлөвлөж байгаа талаараа Лхагва гарагт мэдэгдэл хийлээ.📢

Өрсөлдөгч биржүүдын хувьд 2022 онд крипто зах зээлээс бараг 1.4 их наяд ам.доллар💲 арчигдсаны дараа ажиллах хүчнийхээ ихэнх хувийг цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн.😪

CZ Binance дараагийн крипто “Бух” зах зээлээс өмнө компаниа "Сайн зохион байгуулалттай" болгох хэрэгтэйгээс гадна биржийн хувьд "Хангалттай үр өгөөжтэй биш" гэдгийг хүлээн зөвшөөрсөн.👍

Төөрөгдөлд оруулсан уу?🥶

Өчигдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) McDonald's-н гүйцэтгэх захирал асан Steve Easterbrook-т хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэргээр торгох шийдвэр гарлаа.👆

Easterbrook 400,000 ам.долларын торгууль төлөх бөгөөд SEC-д тайлан мэдээлдэг аль ч компанид удирдах албан тушаалд томилохыг 5 жилийн турш хориглолоо.🚨

Энэ яагаад чухал вэ? 🤨

Хөрөнгө оруулагчдыг ямар нэгэн байдлаар төөрөгдүүлэх нь ямар ч тохиолдолд байж болохгүй асуудал.🧐 Ялангуяа тухайн компанийн томоохон хувьцаа эзэмшигч бол бүр болохгүй. Тэр дундаа захирал эсвэл эрх мэдэлтэй нэгэн бол ил тод байдал бүх чухал. ✌

Хөрөнгө оруулагчид төөрөгдөлд оруулахаар юу болдгийг гайхаж байвал FTX-н сүйрлийг санаарай. ❗

"Корпорацийн албан тушаалтнууд хувийн нэр хүндээ хамгаалах эсвэл халаасаа дүүргэхийн тулд дотоод журмыг завхруулж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ зөрчиж байна" гэж SEC мэдээлэв.📢

NFT мэдээ:

Таны хөлийн хуруу хөөрхөн үү?🦶🌸

Feetpix (Feetpix.wtf) нь хөлийн(шагайнаас доош хэсэг) зураг бүхий маш энгийн дизайнаар пикселжуулсэн 10,000 ширхэг NFT цуглуулга бүтээж Bored Ape Yacht Club (BAYC) болон бусад цэнхэр чиптэй цуглуулга шиг өнгөрсөн Мягмар гарагт OpenSea дээр хамгийн их борлуулалттай цуглуулгуудын нэг болоод байна.✨

Ямар ид шидтэй вэ?🤨

Тусгай салонд педикюр хийлгэх хөнгөлөлтийн эрх олгох уу? 😂

Үгүй. Тэдний өөрсдийнх нь тайлбарласнаар бол хөлийн зурагт дуртай гэдгээ илэрхийлэхийн тулд гэнэ.😆

Чухам тэдгээр олон хүн хөлийн хөөрхөн хуруу харахыг хүссэн бөгөөд дуртай гэдгээ илэрхийлэхийг хүссэн юм бол яагаад Гинжин эсвэл Цэцэ шиг дуу зохиож дуулах эсвэл Instagram дээр байгаа хөлийн хөөрхөн хуруутай зураг дээр зүрх дарж сэтгэлээ илэрхийлээгүй юм бол?🤪

Магадгүй мөнгө угаах ажил явуулж байгаа юм болов уу? 🤨

Цаг хугацаа харуулах болно.⏰

Энэ талаар бичиж байхад яг энэ цагт нийт 785 ETH(1 сая орчим ам.доллар)-н борлуулалт хийсэн байна.😲💰

Тэрнээс гадна эдгээр зурагт үнэхээр гоо зүйн хувьд гайхамшигтай дахин давтагдашгүй үнэ цэн байна гэж үү? 🤯

Хэрэв та хөлийн хөөрхөн хуруунд дургуй бол тэд гарын хөөрхөн хурууны NFT цуглуулга бас гаргасан байгаа. 😄

Метаверс мэдээ:

VR ноёрхлын тулаан⚔

BLOOMBERG-н мэдээлснээр Apple (AAPL + 2.01%), энэ хавар тэд виртуал бодит байдлын ертөнцөд хүрэх болно.🎉

Appleverse: Apple-г (тайлагнах) энэ хавар MR (Mixed Reality) бүтээгдэхүүнээ гаргаад 2023 оны намар хүргэх болно.🤗

Харин Мета (Мета + 1.09%) олон тэрбум ам.долларыг💲 Метаверст аль хэдийнээ зарцуулсан. Харамсалтай нь тэдний VR борлуулалт буурсан.📉🙄

Блокчэйн сүлжээний крипто валютыг хэн нэгнээс хараат бус байдлаар хооронд гүйлгээ хийж болдог. Тэр ч бүү хэл улс хооронд түргэн шуурхай шилжүүлэг хийх боломжтой. Ингэх нь эрсдэлийг бууруулахаас гадна гүйлгээний шимтгэл харьцангуй бага байдаг давуу талтай. Үүнээс гадна санхүүгийн тогтворгүй бүтэцтэй, валютын хувьд тогтворгүй орнуудад бизнес хийх таатай орчныг бүрдүүлэх боломжтой юм.

Крипто валют олон нийтийн анхааралд өртсөн гол шалтгаан нь арилжааны үнэ цэнэ. 2021 оны биткойны ханшийн өсөлтөөс крипто валютыг хөрөнгө оруулах боломж гэж хардаг болсон. Гэвч койны тогтворгүй байдал эргээд эрсдэлтэй наймаа болж хувирдаг. Та 5000 ам.доллартай тэнцэхүйц койн худалдаж авахад маш богино хугацаанд 2 дахин өсөж 10000 ам.доллар болж чадна. Эсвэл 1000 ам.доллар болтлоо унаж ч болно. Та крипто салбарт хөрөнгө оруулахдаа энэ талын эрсдэлийг харгалзаж үзэх хэрэгтэй. Крипто валют арилжаалах, хөрөнгө оруулах нь хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоотойгоор яг л бодит хөрөнгө оруулалт шиг явагддаг болсон нь сайн зүйл юм.

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.