• Octagon.mn
  • Posts
  • Хулгайд алдаад байна уу? Зөөвөрлөөд байна уу?

Хулгайд алдаад байна уу? Зөөвөрлөөд байна уу?

Өглөөний мэнд… Жиндүү өглөөг жинтэй мэдээгээр эхлэх нь дээ. 😪 Өнгөрсөн 3 дугаар сард Интерполоор эрэн сурвалжлагдаж Монтенегро улсад баригдсан өнөөх Do Kwon маань хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргээр яллагдагчаар татагджээ. Хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг тухай бүрд нь мэдээлээд явна аа. 👍

5 сарын эдийн засгийн хуваарь

1 өдрийн өөрчлөлт

Хулгайд алдаад байна уу? Зөөвөрлөөд байна уу?

Блокчэйн технологийн нэг давуу тал нь нэгэнт бичигдчихсэн мэдээлэл өөрчлөгдөх боломжгүй байдаг. Тэгвэл 10 жил идэвхгүй байсан хэтэвч гэнэт томоохон шилжүүлэг хийгээд эхэлсэн нь судлаачдын санааг зовоож эхэллээ. 🥶

Өнгөрөгч 7 хоногт 2 том халим түвшний тоглогч нийт $91.6M-той тэнцэхүйц Биткойныг шинээр үүсгэсэн хэтэвч рүү шилжүүлсэн нь хакеруудын үйлдсэн хулгай байсан уу эсвэл халимууд өөрийн хөрөнгийг зөөвөрлөсөн үү гэх хардлага байна. 👀

Халим #1: Нийт $176M-ын хөрөнгөтэй бөгөөд сүүлийн 9 жил идэвхгүй байсан хэтэвчнээсээ шинээр үүсгэсэн хэтэвч рүү нийт $60M-тэй тэнцэх Биткойныг өнгөрөгч Пүрэв гарагт шилжүүлэв.

Халим #2: Нийт $31.4M-ын хөрөнгөтэй бөгөөд мөн л адил сүүлийн 10 жил идэвхгүй байсан хэтэвчнээсээ шинээр үүсгэсэн хэтэвч рүү $7.8M-тэй тэнцэх Биткойныг Баасан гарагт шилжүүлчхэв.

Яг юу болов?

Өмнө дурдсанчлан нэг төрлийн халдлага байх ч боломжтой. Twitter хэрэглэгчдийн харах өнцөг:

  • 2014-2022 оны хооронд үүсгэсэн хэтэвч халдлагад өртөх боломжтой төдийгүй халдлага үйлдэгчид уг хэтэвчийн нууц үгийн алгоритмыг тайлсан байж болзошгүй гэж үзээд байна.

  • 12 сараас хойш хамгийн багадаа $10M-тэй тэнцэх хэмжээний ETH хулгайд алдагдсан.

  • Энэ нь фишинг халдлага ч биш өмнө үүсгэсэн хэтэвчний мэдээллийг хулгайлах замаар халдлага үйлдэж байгаа гэж таамаглаж байна.

Нэг ёсондоо "хулгай" л гэж үзэж байгаа. Эсвэл “Хэзээ ч бүх өндгөө нэг сагсанд бүү хий”хөрөнгө оруулалтын алтан дүрмээр зөөвөрлөсөн ч байж магадгүй. 🥚🧺

Таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Дараах хэсэгт санал бодлоо илэрхийлээрэй. 👇

ОАДТ буюу Одоо Аваад Дараа Төл 👀

Санхүүгийн дарамтад өртсөн иргэдийн ганц гарц болсон манай зах зээлд шинээр нэвтрээд буй “Одоо аваад, Дараа төл” хэлбэрийн төлбөрийн систем АНУ-ын хүнсний хэрэглээнд ашиглах хэмжээ ихэсжээ. 📈

Сүүлийн 2 жилийн хугацаанд АНУ-д дундаж өрх буюу 4 гишүүнтэй гэр бүлийн тэжээллэг хүнсний сарын дундаж зардал 48%-ийн өсөлттэй буюу $675-с $1,000 хүртэл өссөн нь нөлөөлжээ. 

Эх сурвалж: Average Joe

Зардал ихтэй байна.

Walmart сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирлын хэлснээр “Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь бүх ангиллын хамгийн зөрүүд үнийн өсөлт” буюу нэг өссөн бол эргээд буудаггүй гэх санааг илэрхийлсэн билээ.  

  • Өссөн: АНУ-ын хэмжээнд өнгөрсөн 3-р сард хүнсний бүтээгдэхүүний жилийн зардал 8.4%-иар өссөн байна.📈

  • Буурсан: Сарын хүнсний зардал 2020 оноос хойш анх удаа 3-р сард буурсан гарсан байна. 📉

LendingTree (NYSE:TREE)-с гаргасан судалгаагаар зээлийн нийт хэрэглэгчдийн 27% нь цалингийн зээлээ төлдөг бол 21% нь хүнсээ цуглуулж байна” гэх судалгаа гаргаад байгаа аж.

Эцэст нь… Эдгээр том асуудлыг жижиг шийдвэрээр аргацаах алхам болоод байгаа. Дийлэнх тохиолдолд хэрэглэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн асуудал байсаар байна. Гэхдээ дэлхийн аль ч булан бүрд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа нь харагдаж байна. Төр засаг минь нэг шийдэл олно байгаа…

Хорт ChatGPT

Хиймэл оюун ухаан сонирхогч болон ChatGPT хэрэглэгчдийн тоо газар аваад байгаа энэ үед халдлага үйлдэгчид ч гар хоосон суусангүй. 🤖

Google Chrome хэрэглэгч дунд хэрэглээнд ороод байсан ChatGPT-Extension гэх нэр бүхий хөтчийн нэмэлт функц нь хэрэглэгчийн Facebook (NYSE: META) хаягийг нууцаар хулгайлж байсан нь аюулгүй байдлын шинжээчдийн анхаарлыг татаад байгаа билээ.

Эх сурвалж: Google Extension

Энэхүү нэмэлт функц нь ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI-с гаргаагүй, хэрэглэгчдийн өөрсдийн бүтээсэн нэмэлт функц бөгөөд зар сурталчилгааны замаар олонд танигдаж нэг сарын хугацаанд нийт 11,000 хэрэглэгчийн Facebook хаягийг хулгайлсан хэрэг гарав.

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.