- Octagon.mn
- Posts
- GPT-3-аас 500 дахин хүчирхэг модель
GPT-3-аас 500 дахин хүчирхэг модель
Шинэхэн 7 хоногийн мэнд ээ!🌞 Урин хавар цаг ирж аашаа гаргах шиг болж байна даа.🌪 Өглөө даарах уу? Өдөр халууцах уу?🤪 Гэхдээ ямартай ч дулаан хувцаслаарай.🤗
Энэ 7 хоногийн макро эдийн засгийн мэдээ 03/14-03/17📜
АНУ-д энэ 7 хоногт юу болох талаар мэдээлж байна.📢
Олон улсад эрх мэдэл өндөр байх нь бэлэн мөнгө дураараа хэвлэсэн төлбөрөө бусдаар төлүүлэх давуу талтай. Хэрвээ та тэр төлбөрийг төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.👇
Өнөөдөр гарах ХҮИ, маргааш гарах ҮҮИ-ээс олон зүйл шалтгаална.
Тиймээс та календарь дээрээ дараах өдрүүдийг тэмдэглээрэй:
📌03-14-ний Мягмар гараг: АНУ-ын Хэрэглээний үнийн индекс
📌03-15-ны Лхагва гараг: АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс
📌03-22-ны Лхагва гараг: ХНС-гийн Бодлогын хүүгийн талаар хуралдана
Эдийн засаг
Хөдөлмөрийн зах зээлийн тайлан
Өнгөрсөн 2-р сард АНУ-ын эдийн засагт 311 мянган ажлын байр нэмэгдсэн байна.📈 Ажилгүйдлийн түвшин 3.6% болж өссөн нь хүлээж буй 3.4%-иас давсан хэдий ч ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.🧐
Нэг цагийн дундаж цалин өмнөх оныхоос 4.6%-иар өссөн нь хүлээлтээс доогуур байлаа. Инфляци буурч буйн шинж.📉✔
Хувьцаа
Silicon Valley банк (SVB) өнгөрсөн Баасан гарагийн өглөө хүнд цохилтод оров.🤯 Мөн дараалан нурах даалуутай адил Signature bank бас дагаад дампуурчихсан.💥
Шинжээчдийн үзсэнээр асар их хохирол амссан нь ХНС-гийн бодлогын хүүгийн өсөлттэй шууд холбоотой. 📈🤨
2008 онд Вашингтон Мутуал дампуурснаас хойших хүнд байдалд орсон АНУ-ын хамгийн том банк болж байна. 📊
Аз болж SVB болон SB-г ХНС-гийн зүгээс батлан даахаар болж эдийн засгийн хямралыг одоогийн байдлаар торгоов.📢
Харин бусад банк яаж байна?
55 тэрбум ам.долларын хохирол амссан.🥺💲
Silicon Valley банк унасан мэдээллийн дараа Уолл Стритийн дөрвөн том банкны зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 55 тэрбум ам.доллараар унасан.👇📉💢
Үүнд: JPMorgan Chase, Bank of America, Wells Fargo, Morgan Stanley.
Хамгийн их хохирол амссан нь: JPMorgan зах зээлийн үнэлгээний хамгийн том уналтад хүрч нэг өдрийн дотор 22 тэрбум ам.доллар алдав.🥺💲
Дүгнэлт
ХНС бодлогын хүүг нэмсээр эцэст нь үнэхээр том банк хүртэл сүйрэхэд ойрхон болсон.
Тэгвэл одоо бодлогын хүү нэмэхээ түр зогсоох уу?
Магадгүй. Тэд инфляцийг 2% болгож бууруулах зорилгодоо хүрвэл бодлогын хүүг нэмэхээ зогсоно.🚫 Эсвэл үнэхээр SVB шиг том байгууллага сүйрүүлж эдийн засагт ноцтой хохирол учруулсан хойноо зогсоно.🤨❗
Тэгэхээр өнөөдөр, маргааш гарах ХҮИ болон ҮҮИ-ийн мэдээлэл болон өнгөрсөн Баасан гарагт гарсан ажлын байрны тайлан, нэмээд SVB сүйрэл зэрэг мэдээллийг харгалзаж үзээд ХНС ирэх 7 хоногийн Лхагва гарагт бодлогын хүүг нэмэх эсэхээ шийднэ.🤔
Энэ 7 хоногт онцлох мэдээ:
Тогтворгүй & тогтвортой койн
Stablecoin USD Coin (USDC) нь ам.доллартай 1:1 харьцаатай байх ёстой байсан боловч богино хугацаанд ханшаа алдав. 🥶📉Алдагдлаа нөхөхийн өмнө өнгөрсөн Бямба гарагт 0.88 ам.долларын ханш буюу бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрлээ.👇❗
USDC-н ард байдаг “Circle” пүүс Даваа гарагаас эхлэн төлбөр тооцооны үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ амлажээ.🤙 Баасан гарагт дампуурсан Silicon Valley банк 3.3 тэрбум ам:доллароо хадгалж байсан тул зах зээлд тогтворгүй байдал үүсгэж хөрөнгө оруулагчид зөрүү ойлгосон талаар Circle мэдэгдэв.📢 Банк хадгаламжийг нь 100% буцааж өгөхгүй тохиолдолд Circle гадны хөрөнгийг оролцуулан компанийн нөөцийг ашиглаж аливаа хохирлыг нөхнө гэв.💭✔
Энэ 7 хоногт технологийн ертөнцөд юу өөрчлөгдөх вэ?🤩
Энэ 7 хоногт Microsoft хамгийн хүчирхэг хиймэл оюун ухаан болох GPT-4 гаргана гэдгээ зарласан.📢 Энэ нь GPT-3 моделиос 500 дахин хүчирхэг байх гэнэ.💪
Та энэ талаар мэдлэггүй байгаа бол “ChatGPT” гэх шүлэг, дууны үг, эсээ, гэрээ, бичиг баримт, код зэрэг бүх төрлийн бичвэр бичих чадвартай хиймэл оюун ухаан юм.🤖📱Энэ 7 хоногт гарах модель нь бичвэрээс гадна, дуу, дүрс бичлэг ойлгож чаддаг гэнэ.🤩
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.