- Octagon.mn
- Posts
- FTX-ийн хөрөнгө хөдөлгөөнд орлоо 😢
FTX-ийн хөрөнгө хөдөлгөөнд орлоо 😢
Booo! Сүнсний баярын мэндийг нийт уншигчиддаа дэвшүүлье! Айлын хаалга их тогшиж, цүнх дүүрэн амттан цуглуулахыг ерөөе өө! гэснээс байна ш дээ. Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
*1 өдрийн хаалтын ханш
Microsoft ашигтай 🤑
Технологийн салбарын 5 аваргын нэг болох Microsoft компанийн стратегийн хэтийн төлөвлөгөө хиймэл оюун ухаанд суурилах болсон билээ.
Тиймдээ ч OpenAI зэргээс эхлэлтэй томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийсний үр дүнд ухаалаг үүлэн технологи болох Cloud Azure-гийн хэрэглээ энэ жилд гэхэд л 29%-иар өсөөд байгаа нь шинжээчдийн хүлээлтээс 2%-иар дээгүүр байлаа.
Microsoft-ын Санхүүгийн захирал “Хиймэл оюун ухаан технологид суурилсан бизнесүүдэд томоохон хувьсал гарах төдийгүй ирэх 2024 оныг хүртэл хиймэл оюун ухаанаар ажиллах шинэ бизнесүүд тасрахгүй төлөвтэй байна” гэжээ.
Одоогоор Azure үүлэн технологийг 18,000 гаруй компани ашиглаж байгаа ба тус хиймэл оюун ухааны өсөлтийн 3% нь GPT-4 хувилбараас үүдэлтэй юм.
Microsoft AI > Google AI
Энэ үеэр Brenstein хөрөнгө оруулалтын фирмийн шинжээч Mark Moerdler Microsoft компанийн хувьцааны ханшийн таамаглалаа олон нийтэд тайлагнав. Түүний үзэж буйгаар $MSFT-ийн хувьцаа $406-т хүрэх боломжтой гэдэг нь одоогийн ханшаас 20%-иар өссөн дүн юм. Тэрээр “Хиймэл оюун ухааны зах зээлд Microsoft ганцаар ноёрхож байгаа нь хий хоосон хөөс биш юм. Харин Google өссөн нь сайшаалтай хэдий ч хиймэл оюун ухааны салбарт хамааралгүй өсөлт тул Microsoft илүү ирээдүйтэй харагдаж байна” хэмээн тайлбарлав.
Google-ийн үүлэн технологийн борлуулалт 22%-ийн өсөлттэй байсан боловч хөрөнгө оруулагчдыг гайхшруулах хэмжээний биш бололтой…
Эцсийн арга: BuyBack 🔙
Хятад улсад энэ оны 7-р сараас хойш эдийн засаг удааширч, инфляц сөрөг утгатай гарч эхэлсэн.
Тэгвэл хөрөнгийн зах зээлд ч мөн нөлөөлснөөр томоохон индексүүд уналттай байгаа билээ.
Энэ байдлаас үүдэлтэйгээр хөрөнгө оруулалтын сан болоод фирмүүд өөрсдийн гаргасан сангийн нэгж эрх, хувьцааг зах зээлээс буцаан худалдан авч “халаасны хувьцаа”-гаа зузаатгаж эхэлжээ.
Өнгөрсөн Ням гарагаас эхлэн тус улсын томоохон 20 компани өөрсдийн хувьцааг буцаан худалдаж авч эхэлсэн ба “E Fund” хөрөнгө оруулалтын сан зах зээлээс 200 сая юань буюу ойролцоогоор $28 сая ам.доллартой дүйцэхүйц сангийн нэгж эрхийг зах зээлээс буцаан худалдаж авах болсноо зарлаад байгаа юм.
Ингэснээр хувьцаа болон хөрөнгө оруулалалтын сангийн нэгж эрхийн ханшид “шал үнэ” тогтоох зорилготой ба хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах шат дараалалтай алхмуудын нэг хэмээн тайлбарлав.
Одоогоор Бээжин хотын хөрөнгө оруулалтын сангууд идэвхтэй хамрагдаж эхэлсэн ба дараагийн буцаан худалдан авалт хийх хотоор Шанхай хот байж болзошгүй хэмээн шинжээчид дүгнээд байгаа юм.
FTX-ийн хөрөнгө хөдөлгөөнд орлоо 😢
Крипто зах зээлийг бүхэлд нь доголдолд оруулж чадсан гэж хэлэхэд хилсдэхгүй FTX биржийн хөрөнгө хөдөлгөөнд орж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн 2022 оны 7 сард дампуурлаа зарлаад байсан крипто валютын төвлөрсөн бирж болох FTX өөрсдийн “хүйтэн хэтэвч” буюу офф-чэйн хэтэвчид байсан $19 сая ам.долларыг хөдөлгөөнд оруулж бусад төвлөрсөн биржүүдэд тараан байршуулсан.
On-chain анализын фирм болох Peckshield-ийн мэдээлж байгаагаар 470,000 орчим SOL токен буюу $15.5 сая ам.долларыг Binance биржийн энгийн хэтэвч рүү зөөвөрлөн шилжүүлжээ.
Түүнчлэн $2.5 сая ам.доллартой дүйцэхүйц ETH-ийг Coinbase биржийн хэтэвч рүү шилжүүлээд байгаа ба өөр төрлийн токеноор дамжуулан шилжүүлэг хийж хөдөлгөөнд оруулсан үйлдэл бүртгэгдээд байгаа юм.
Анх удаа биш…
Иймэрхүү шилжүүлэг нь FTX-ийн хувьд анх удаагийн оролдлого биш юм. Энэ 10-р сарын эхэн үед $122 сая ам.доллартой дүйцэхүйц хөрөнгийг SOL токеноор Figment төсөл дээр стэйк хийсэн ба өөрсдийн хөрөнгийг эргэлтэд оруулах гарц гаргалаа хайж байгаа хэлбэр хэмээн хөрөнгө оруулагчид дүгнээд байна.