- Octagon.mn
- Posts
- Disney компани NFT зах зээлд ид шидийг бүтээнэ 🐭
Disney компани NFT зах зээлд ид шидийг бүтээнэ 🐭
Өглөөний мэндээ. Ойрдоо салхи, савиртай сэрүүхэн өдрүүд өрнөж байна шүү. Малгай, ороолтондоо орох болсон байна гэсэн үг шүү, манайхаан 😄 гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Disney компани NFT зах зээлд ид шидийг бүтээнэ 🐭
Крипто зах зээл хөдөлгөөнд орсон үеэс NFT арилжааны идэвх сэргэж эхэлсэн. Тиймдээ ч Disney компани өөрсдийн NFT marketplace-ээ танилцуулахаар болжээ. Disney нь NBA Top Shot, CryptoKitties зэрэг NFT-ийг гаргаж байсан Dapper Labs компанитай хамтран NFT Marketplace-ээ бүтээж Flow Блокчэйн сүлжээнд бичсэн гэнэ.
Digital Pins функц- Уг функцээр NFT бүтээл авах, зарах, арилжаалах боломжийг олгох гэнэ.
Buzz Lightyear, Woody, Darth Vader, Pixar, Star Wars зэрэг киноны дүрүүдийг NFT бүтээл болгон танилцуулна
Disney Pinnacle нь гар утсанд суурилсан учир App Store болон Play Store-д энэ онд багтаад байрших гэнэ.
Ухаалаг гар утас төвтэй
Бидний мэдэх NFT Marketplace нь суурин компьютерээс хандах зориулалттай учраас гар утаснаас хандах боломж хязгаарлагдмал байдаг бол тус NFT Marketplace нь ухаалаг гар утас төвтэй байх гэнэ.
Толгой эргүүлэхгүй
NFT бүтээл эзэмших сонирхолтой хэдий ч зах зээлийн талаар мэдлэггүй, судалгаа хийх гэхээр ур чадвар дутмаг, боломжгүй олон хүн байдаг. Тэгвэл тус NFT Marketplace нь Блокчэйнтэй холбоотой нэр томьёо ашиглахгүй бөгөөд Digital Pins гэдэг нэг нэр дор хэрэглэгчдэдээ хүрэх гэнэ.
Олон улсад “хэвшсэн” нэр томьёо
“Pin Trading” хэдийгээр Монголд түгээмэл ашиглагддаггүй ч олон улсад өргөнөөр ашигладаг. Disneyland-ийн тоглоомын төвд цуглуулсан өөрсдийн зүүлт болон чимэглэлийг цуглуулан урамшуулал болгон сольж авах боломжийг тус NFT Marketplace-тээ шингээж дээ янз нь.
Ийм төрлийн биет гоёл чимэглэлийн ховор төрөл нь мянган ногооны үнэ хүрдэг гэнэ шүү. Амжилт олох боломж байгаа ч юм шиг…
S&P 500 индексийн 3-р улирлын тайлан 📈
Өнгөрсөн 2022 оны 2-р улирлаас эхлэн АНУ-ын технологийн компаниудын орлого өссөөр байгаа. Wall Street-ийн санхүүгийн шинжээчид S&P500 индексийн 3-р улирлын санхүүгийн тайлан 1.6%-ийн өсөлттэй гарна гэсэн таамаглалтай байсан бол хүлээлтээс хэд дахин буюу бараг 4 дахин илүү 6.3%-тай гарлаа.
Лондонгийн Хөрөнгийн Биржийн шинжээчдийн S&P 500-ийн хүлээлт 81.3%-тай гарч хүлээлтээс давсан нь сүүлийн 2 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
S&P500 өнгөрсөн 10-р сарын уналтаас сэргэж 4%-ийн өсөлт үзүүлээд байгаа ба өсөлт цаашаа үргэлжлэх хандлагатай байна.
Ирээдүйд: 2023 оны 4-р улирлын хүлээлт 5.8% байгаа бол ирж буй 2024 онд хэд байх бол?
2024 оны 1-р улирлын хүлээлт 6.7%, 2-р улирлынх 10.5%-тай байгаа нь NVDIA, Meta зэрэг томоохон технологийн компанийн борлуулалтын өсөлтөөс үүдэлтэй гэнэ.
Хүн бүрд хүртээмжтэй 🤖
Microsoft компани АНУ-ын хүмүүнлэгийн байгууллага болох Be My Eyes-тай хамтран өөрсдийн хөрөнгө оруулсан OpenAI-ын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд үзүүлж эхэлжээ.
2015 онд үүсгэн байгуулагдсан Be My Eyes нь хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоонд анхаарч ажиллаж ирсэн ба OpenAI Chat-GPT-4-тэй хамтран нэвтрүүлсэн. Microsoft-ын хэрэглэгчид ирэх сараас эхлэн хэрэглээндээ ашиглах боломжтой болох гэнэ.
Одоогийн байдлаар 560,000 гаруй хэрэглэгч бүртгүүлсэн байгаа ба өдөрт дунджаар 25,000 шинэ хэрэглэгч нэмэгдэж байгаа гэнэ.