- Octagon.mn
- Posts
- BOYCOTT LEDGER 😶🌫️
BOYCOTT LEDGER 😶🌫️
Morning! Өнгөрсөн Баасан гарагт хуралдсан СЗХ-ын ээлжит хуралдаанаар системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл болох ХХБ болон Хас Банк энгийн хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авсан билээ. Харин өнөөдөр өглөө буюу Баасан гаргийн өглөө ХХБ-ын захиалгын явц 100.4%-тай явж байна 🎉
1 өдрийн хаалтын ханш*
5 сарын хөрөнгийн зах зээлийн мэдээний хуанли
Amazon 🤝 AI
Цахим худалдааны зах зээлийн халим болсон Amazon (NASDAQ: AMZN) хиймэл оюун ухаан хөгжүүлэгч инженер ажилд авах нь олшорч Chat-GPT-тэй дүйцэхүйц хайлтын систем цахим дэлгүүртээ нэвтрүүлэх зорилготой гэнэ.
Тэд хайлтын шинэ систем хөгжүүлэх болон хэрэгжүүлэхээр эхлээд байгаа нь худалдан авагчдад туслах худалдааны зөвлөхийн үүрэг гүйцэтгэх аж.
Эх сурвалж: Search Engine Lead
Bloomberg-н анх олж харснаар хиймэл оюун ухаан хөгжүүлэгч инженерийн ажлын байр нэлээдгүй олон байсан нь олон жил үргэлжлээд буй Amazon-н хайлтын системээ шинээр хөгжүүлэх, дахин зохион бүтээхийг илтгээд буй.
Техник Программ Хөгжүүлэлтийн Ахлах Менежер ажлын байрны тайлбар хэсэгт тусгагдсанаар: 👇
“Бид дараагийн үеийн суралцах чадвар бүхий техникээр хиймэл оюун ухаан ашиглан эрэл хайгуул хийх замаар шинээр зохион бүтээх, бүтцээ дахин барихаар ажиллаж байна” гэсэн нь шинээр хайлтын системээ хөгжүүлж байгааг баталж байна.
Харин “Amazon Хайлтын системийн дивац, Ахлах Машин Сургагч” ажлын байрны тайлбар хэсэгт: 👇
“Бид Amazon хайлтын системийг хэрэглэгчидтэй харилцан яриа өрнүүлэх чадвартай, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэрэнгүй тайлбарлах, бүтээгдэхүүн сурталчлах зэргээр хүнийг орлож чадахуйц байхаар төсөөлж байна” гэх нь олонтаа харагдана.
Цалингаа дагасан өндөр шаарлага 📊
Дээрх ажлын байр нь цалингаа дагаад өндөр шаардлагатай байх нь гарцаагүй. Эхлэх цалин жилийн $119,000 байх ба хамгийн багадаа 5 жил тасралтгүй ажилласан ажлын түүх шаардах гэнэ. Мөн боловсролын түвшний хувьд багадаа бакалаврын зэрэгтэй байгаад зогсохгүй салбартаа тэргүүлэгч сертификат эзэмшдэг бол давуу тал болох юм.
Ажлын заруудаас дүгнэвэл…Хайлтын системийнхээ үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой харуулж байна. Хэрэглэгч бидэнд хялбар дөхөм үйлчилгээ нэвтрүүлэх гээд байгаа нь саашаалтай хэдий ч ажил ажлын байр устах вий гэх айдас бас байна… 🥶
BOYCOTT LEDGER 😶🌫️
Крипто зах зээлд 7 хоног бүр л ямар нэгэн асуудалтай тулгарах юм. Энэ 7 хоног л гэхэд биет крипто хэтэвч үйлдвэрлэгч Ledger…
Юу болов? 🤔
Ledger-н шинээр танилцуулсан Ledger Recover гэх үйлчилгээ нь олны дургүйцлийг ихээхэн хүргээд байна. Тодруулбал, хэрэглэгч өөрийн хэтэвчний сэргээх нууц үгийг мартсан тохиолдолд сэргээх үйлчилгээ юм.
Exciting update, Ledger has a new product, Ledger Recover, that’s launching soon: ledger.com/recover
🧵Here’s what Ledger Recover is and what it isn’t, explained by @P3b7_ & in the thread below. http
— Ledger (@Ledger)
1:05 PM • May 16, 2023
Яагаад том асуудал гэж?
Крипто орчинд бусдаас ялгарах аюулгүй байдлын нэг хэлбэр нь өөрийн хэтэвч рүү өөрөө нэвтрэх боломж билээ. 12 үг бүхий нууц үгээр үйлдэх боломжтой. Гэтэл энэ амин сүнс болсон хамгаалалт үгүй болох магадлалтай байна. Ledger-н тайлбарлаж байгаагаар хэрэглэгч KYC буюу хэрэглэгчээ таних алхмыг хүртэл хийх юм гэнэ. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчийн тус мэдээлэл дан ганц Ledger дээр байршихгүй Coincover, EscrowTech гэх компани зэрэгт хадгалагдах нь асуудал тариад байна.
Ledger could have avoided this pr disaster and loss of trust by selling their recovery service in an entirely separate hardware device called Ledger Hot Wallet twitter.com/i/web/status/1…
— Mike Three (@enjoyoor)
5:13 PM • May 16, 2023
2020 онд халдагад өртөх үедээ хэрэглэгчдийн хөрөнгийг алдаагүй хэдий ч хэрэглэгчийн мэдээллээ алдчихсан Ledger компани хэрэв дахин халдлагад өртвөл хэрэглэгчийн мэдээлэл болон хэрэглэгчийн хөрөнгийг хамтад нь алдах эрсдэлтэй болоод байгаа 😶
Уг шийдвэрээр Ledger-н хэрэглэгчдээр зогсохгүй крипто зах зээл сонирхогч олны анхаарлыг ихээхэн татсан 7 хоног болж өнгөрлөө. Хөрөнгө оруулагчдын өнцгөөс харахад ч тийм ч зөв шийдвэр биш болов уу… Ledger-н талаас уг үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээ зогсоох үгүйг л харах үлдлээ… 😪
Анхаар ‼Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно