- Octagon.mn
- Posts
- 175 сая ам.долларын луйвар хэрхэн хийх вэ?
175 сая ам.долларын луйвар хэрхэн хийх вэ?
✅Хялбар дөхөм #Octagon биржийг танилцуулж байна.
🚀🚀Octagon бол Блокчэйн технологийг ашиглаж санхүүгийн болон нийгмийн олон талт хэрэгцээг хөнгөвчлөх боломж олгох цогц платформ юм.— Octagon.mn (@Octagon2press)
7:13 AM • Jan 26, 2023
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -9 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -27 хэм хүртэл хүйтэн байгаа тул дулаан хувцасаа өмсөж, халуун хоол цай хэрэглээрэй.😊
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 35 секунд зарцуулна⌛
Хураангуй: 📜
Крипто халдлагын тохиолдол өмнөх оныхтой харьцуулахад 93%-иар буурсан.
Сэм Банкман-Фрид FTX-н шинэ захиралтай холбоо тогтоох гэж оролдлоо
Тесла 140 сая ам.доллар Биткойны уналтаас алджээ
QORPO тоглоомын студи Web3 тоглоомын салбарт хувьсал хийнэ
J.P Morgan 175 сая ам.доллароо луйвардууллаа
Маркетийн талаар бодол:
Дэлхийн эдийн засгийн хувьд том 7 хоног өнгөрч байна.📢
Лхагва гараг:
Холбооны нөөцийн банк дахин хуралдаж зээлийн хүү, инфляци, ажлын байр болон бусад асуудлын талаар ярилцсаны дүнд бодлогын хүүг 0.25%-иар нэмлээ.✔
Баасан гараг:
1-р сарын ажлын байрны тайлан гарна📜
АНУ-д ажлын байрны зах зээл удааширсан гэж эдийн засагчид таамаглаж байна. 🧐
Баасан гараг буюу өнөөдөр гарах ажлын байрны тайлан үнэн эсэхийг баталчихвал ХНБ-ны хувьд баяр болно.🎉 ХНБ хөдөлмөрийн зах зээлийг удаашруулж инфляцийг хөргөх ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул тэдний хувьд сайн мэдээ болно.🤗
(Цалингийн хэмжээ өсөх нь инфляцид нөлөөлдөг)💥
Эдийн засагчдын үзэж байгаагаар хөдөлмөрийн зах зээл удааширч байгаа нь өнгөрсөн жил бодлогын хүүгээ удаа дараалан огцом өсгөсний үр дүн юм.✌
Крипто мэдээ:
Крипто халдлагын тохиолдол 93% буурчээ📉
Блокчэйн аюулгүй байдлын фирм PeckShield халдлагаас үүдэлтэй крипто алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93 хувиар буурсан талаар мэдээлэв.📢
2022 оны 1-р сард 121.4 сая ам.доллар алдсантай харьцуулбал 2023 оны 1-р сард ердөө 8.8 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.😯
Энэ 1-р сард 24 удаагийн халдлага гарсан бөгөөд хамгийн том хэмжээний алдагдал нь 6 сая ам.долларын алдагдалтай DeFi зээлийн платформ LendHub байлаа.✋
Хэдийгээр сайн мэдээ боловч крипто компаниуд кибер аюулгүй байдлаа үл хайхарч болохгүй юм. CertiK энэ жил халдлагын тоо буурахгүй гэж анхааруулав. Өнгөрсөн 2022 онд хамгийн том халдлагаар крипто протоколоос 2.1 тэрбум ам.доллар хулгайлагдсан.💲📣
FTX-н захирлууд уулзав🤜🤛
FTX-н Гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид, шинэ гүйцэтгэх захирал Жон Рэйтэй холбоо тогтоож уулзахыг оролдсон хэдий ч ямар сэдэлтэй гэдэг дээр эргэлзэж байна.🤔 Банкмен-Фрид залилангийн хэргээр буруутгагдаад байгаа. Банкмен-Фридийг хөрөнгөө сэргээж олж авахад туслахыг хүссэн цахим шуудан ил боллоо. 📌
Тэрээр Рэйгийн баг Alameda Research-н хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй эсэхийг асууж хакер байж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлэв. 📢
Жон Рэй Банкмен-Фридийн зүгээс дампуурсан талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй гэж мэдэгджээ. Банкмен-Фрид энэ сарын эхээр FTX US-н ерөнхий зөвлөхтэй холбогдож мэдүүлэг өгөх гэрчүүдэд нөлөөлөх оролдлого хийсэн.🤨
Тесла 140 сая ам.доллар биткойноос алджээ😲
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу Тесла өнгөрсөн жил Биткойны ханшийн зөрүүний улмаас 140 сая гаруй ам.доллар алджээ. Үнэ цэнийн уналтаас 204 сая ам.долларын нөхөн төлбөр авсан хэдий ч Биткойныг цаасан валют болгон хөрвүүлснээр 64 сая долларын ашиг олжээ. 💲
(Хөрөнгийн үнэ цэн нь буурсан эсвэл алдагдсан тохиолдолд үнэ цэнийн бууралтын төлбөр үүсдэг)
Тесла 2021 оноос хойш бараг хоёр дахин алдагдал хүлээжээ.💥
2021 оны 2-р сард Тесла Bitcoin-д 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж хамгийн том крипто валют эзэмшигчийн нэг болсон. Харин өнгөрсөн 1-р сард гэхэд Биткойн 23,051 ам.доллар ханштай байгаа бөгөөд Тесла Биткойноор эзэмшиж буй хөрөнгийг тодорхойгүй хугацаатай биет бус хөрөнгө гэж тооцдог бөгөөд тэдгээрийн үнэ цэн нь зах зээлийн бодит үнэ цэнээс давсан эсэхийг шалгаж болно.🧐 Тесла бизнесийн хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эзэмшиж буй Биткойноо нэмэгдүүлэх эсвэл багасгах боломжтой байдаг.✔
NFT мэдээ:
Web3 тоглоомын салбарт хувьсал хийнэ✨
Та тоглоом тоглонгоо мөнгөтэй болохыг хүсэж байсан уу?
Тэгвэл одоо боломжтой боллоо.🤗✔
Blockchain gaming-д хэрэглэгч буюу тоглогчид өөрийн өмч болон бусад үнэт зүйлээ NFT-ээр эзэмшдэг.
Энэ бол Axie Infinity, Cryptokitties биш “Citizen Conflict” юм.
“QORPO” Game Studio нь Блокчэйн технологи дээр суурилсан “Citizen Conflict” нэртэй Open World MMO буудалцдаг тоглоомоо танилцууллаа. Тоглогчид амьд үлдэх, олз дээрэмдэхийн төлөө тэмцдэг дистопын ертөнцөд өрнөдөг аж.
BNB Smart Chain дээр суурилж Э-Спортын өмчлөл, ардчилсан зарчмыг амлаж байна.😉
Уг тоглоом ээдрээт үйл явдал, ганган бас зэвүүн дүр төрхүүд, сэтгэл татам орчинтой.😎
“Citizen Conflict” нь суурин компьютер болон гар утсаар тоглох боломжтой бөгөөд RPG-н хүчтэй фокус, E-Sport ертөнцийн MMO горимыг санал болгожээ.😉
Түүнээс гадна тоглогчид тоглоомын хөгжилд санал өгөх, өөрсөд дундаа тэмцээн зохион байгуулах боломжтойгоороо давуу юм. QORPO-н зорилго нь төрөл бүрийн AAA тоглоомын ертөнцийг бий болгож Блокчэйнийг олон нийтэд хүргэх гэнэ.📢
Дэлхийн мэдээ:
Стартап Луйвар💭
Дэлхийн хамгийн том банкуудын нэг болох J.P Morgan энэ оны хамгийн том луйврын хохирогч боллоо.🙄
Тус банк оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн санхүүгийн тусламж авахад туслах зорилготой "FRANK" гэх финтек аппликэйшн бүхий стартап компанийг худалдаж авахтай холбоотойгоор энэ хэрэг манджээ. 💥
Тус стартап компанийг үүсгэн байгуулагч Чарли Жавис тус аппаа J.P Morgan-д худалдахыг хүссэн боловч 300,000 хэрэглэгчийн тооноос шалтгаалаад зарах боломжгүй байжээ.💢
Тиймээс Жавис дата шинжлэх ухааны докторт 18,000 ам.доллар төлөөд 4 сая хуурамч хэрэглэгчдийн бүртгэл үүсгэж J.P Morgan-д 175 сая ам.доллароор зарчихсан гэнэ.💲
Путин АНУ-аас зэвсэг худалдаж авна🔫💣
2021 онд АНУ-ын арми Афганистан улсад 7 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэгт хүчний тоног төхөөрөмж, сум, зэвсэг орхисон байжээ.💣 Тодруулбал, байлдааны онгоц, агаараас газар руу харвах 10,000 орчим сум, 40,000 гаруй зэвсэгт хүчний тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, тэсрэх бодис, шөнийн дуран зэрэг олон зэвсэг багтжээ.
Талибанчууд эдгээр зэвсгийг арчилж, хадгалж, ашиглаж чадахгүй.🤨
Путин чадна. Путин Украйнд олон тооны танк, машин тоног төхөөрөмжөө дайчилсан.
Тиймдээ ч Хойд Солонгосоос зэвсэг нэмж нөөцөлсөн.
Харин энэ удаад Талибанаас АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр авсан зэвсгийг авахаар яриа хийж байгаа гэнэ.💭
Тэгэхээр АНУ-ын татвар төлөгч иргэд Украйны дайныг санхүүжүүлсэн болж таарч байна.
NFT сүүлийн жилд анхаарлын төвд орох болсон учир юу вэ?
Хэд хэдэн хүчин зүйлс бий.
Өдгөө 27 настай Америкийн алдарт Youtuber Logan Paul-аас эхлээд олны танил алдартай хүмүүс энэ талбар руу хөрвөж эхэлсэн. “Christie’s sales” зэрэг алдартай дуудлага худалдаанаас эхлээд NFT-ийг хууль ёсны өмч хөрөнгөд тооцдог болсон. 2020 оны 12-р сард дижитал уран бүтээлч Beeple, Christie нар хамтарч “The Complete MF Collection” гэх 20 ялгаатай уран бүтээлийн цуглуулгаа 3.5 сая ам.доллараар зарсан нь олон хүмүүсийг ангайлгасан.
Үүний дараахан “NBA Top Shot” гарсан.
Энэ бол тоглолтын видео дээр үндэслэсэн виртуал сагсан бөмбөгийн(trading card) сайт юм. Эдгээр ховор бичлэгүүд 5 багц хөзрөөр дамжуулан борлуулагдаж тун удалгүй хоёрдогч зах зээл дээр дахин зарж болохоор болсон.
Эхний эзэмшигчид нь цуглуулсан хөзрөө “Virtual Trophy Cases” шиг олон нийтэд харагдах профайлтай сайт дээр байрлуулах боломжтой байсан. Top Shot борлуулалтаараа нийт 200 гаруй сая ам.долларыг олсон. Хамгийн галзуу рекордын нэг нь Los Angeles-ын 31 настай Jesse Schwarz.
Тэр Lebron-ийн үсрэлттэй тохож гоол оруулж байгаа мөчийн бичлэгийн картыг 208,000 ам.доллараар аваад 1 сая ам.доллар болгож чадна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.