• Octagon.mn
  • Posts
  • Хиймэл оюун ухаан шүүхийн шийдвэр гаргав

Хиймэл оюун ухаан шүүхийн шийдвэр гаргав

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -4 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -24 хэм хүртэл хүйтний эрч суларч байгаа хэдий ч дулаан хувцасаа өмсөж дархлаагаа дэмжээрэй.😊

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 35 секунд зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • АНУ-ын Засгийн газар өрөө төлж чадахгүйд хүрэв үү?

  • Твиттерийн “Алтан” тэмдэг үнэд хүрэв

  • Binance ам.доллар авах, байршуулах харилцагчдаа хязгаарлаж байна

  • Өнгөрсөн 2022 он крипто гэмт хэрэгтнүүдийн хувьд хамгийн ээлтэй байсан

  • Хиймэл оюун ухаан анхаарлын төвд орлоо

  • Колумб улсын шүүгч хиймэл оюун ухаанаар шийдвэр гаргав

Маркетийн талаар бодол:

АНУ-ын Төв банкны шийдвэр зөвхөн АНУ-ын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй дэлхий нийтийн хэмжээнд цуурайтдаг.💥Энэ сарын 14-ны өдөр гарах АНУ-ын ХҮИ-ийн тайланд АНУ-ын инфляцийн түвшний талаар мэдээлнэ.📢Энэ мэдээлэл Холбооны нөөцийн Банк буюу АНУ-ын Төв банк дараагийн хурлаараа бодлогын хүүгээ нэмэх эсэх нь шийдэгдэх чухал ач холбогдолтой юм. ✌

Эдийн засаг:

АНУ өрөө төлж чадахгүй💰😲

АНУ-ын хоёр дахь том банкны гүйцэтгэх захирал хамгийн муу муухайд бэлдэж байна. ✋

Bank of America-н Брайан Мойнихан “Засгийн газар өрөө төлж чадахгүй байж болзошгүй тул үл тоомсорлож болохгүй” гэв.💭

Түүнчлэн тэрээр “Бид зөвхөн АНУ-д төдийгүй гадаад өрөө ч мөн адил төлж чадахгүй байж болзошгүй тул хэн хэн нь бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэдгийг хэлэв.📢

Алтан боломж✨✔

Энэ оны эхний улирлын байдлаар твиттерийн “Алтан” тэмдэглэгээний үнэ огцом өсөөд байна. 📈😲

Твиттерийн “Цэнхэр” тэмдэг төлбөртэй болсны дараагаар баталгаажуулах зорилгоор “Алтан” тэмдгийг үүсгэсэн.🧐

Яагаад?🤨

Твиттер орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайж байна.🤔💭

Албан ёсны баталгаажуулалт нь элдэв луйвраас урьдчилан сэргийлж болох ч баталгаажуулах тэмдгийг худалдаж авах шаардлагатай эсэх, цахим орчинд ажиллах зэргээ бодож үзэх хэрэгтэй.🧐🤗

Крипто мэдээ:

Зогс! ✋

Binance энэ сарын 8-ны өдрөөс эхлэн олон улсын харилцагчдадаа зориулж ам.доллар авах, байршуулахыг зогсоогоод байна.💢

Яагаад? 🤨

Binance-н нийт хэрэглэгчдийн ердөө 0.01% нь ам.долларын банкны шилжүүлэг хийдэг.💲

Биржийн зүгээс мэдээлснээр бол хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх бөгөөд үйлчилгээг аль болох богино хугацааанд дахин эхлүүлнэ гэв.📢

Дүрвэлт: Энэхүү мэдэгдлийн дараа олон сая ам.долларын стэйбл койн бусад бирж болон хувь хүний хэтэвч рүү цутгаж 1 өдрийн дотор нийт 172 сая гаруй ам.доллар Binance-с урсаж гарав.🙄💸

2022 он крипто хакеруудын ивээл жил байв🤗💸

Chainalysis-ийн мэдээлснээр крипто хакерууд өнгөрсөн жил 3.8 тэрбум ам.долларыг хулгайлсан байна.💣💲

Өнгөрсөн 10-р сард хамгийн олон крипто халдлага гарч 775.7 сая ам.доллар хулгайд алдагджээ.🥶

2022 онд хакераар хулгайлсан крипто хөрөнгийн сар бүрийн задаргааг харцгаая.📣

Анхаарлын төвөөс гадагш📱🤖

Тоглогчид (банк & санхүүгийн байгууллага) криптод анхаарлаа хандуулах нь багасав.🧐

JPMorgan-н мэдээлснээр тэдний 75% нь "Крипто арилжаа хийх төлөвлөгөөгүй" байна гэнэ.📢

Тэгвэл тэдний анхаарлыг юу татна гэж? 🤨

Олонхын үзэж байгаагаар хиймэл оюун ухаан.🤖

Тоглогчдын 50% нь ойрын гурван жилийн арилжааг тодорхойлох хамгийн нөлөө бүхий технологи бол хиймэл оюун ухаан гэж үзэж байна.🤔

Шүүхийн шийдвэр гаргахад Chatbot ашиглав💭📱

Колумбын нэгэн шүүгч аутизмтай хүүхдийн даатгалын талаар шийдвэр гаргахдаа “ChatGPT” нэртэй хиймэл оюун ухааны чатбот ашигласан байна.🤖 Шүүгч чатботоос тухайн хүүхэд эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх ёстой эсэхийг асуухад “Колумб улсын хууль дүрмийн дагуу хөнгөлөх нь зүйтэй” гэж хариулжээ. 💭🧐

Энэ нь шүүгчдийн дунд маргаан үүсгэж хиймэл оюун ухааныг ашиглах нь хуулийн тогтолцоог илүү үр дүнтэй, шударга гэхэд зарим шүүгчийн хувьд роботод бичиг үсгийн боловсрол хэрэгтэй гэж үзэж байна.📢✔ Колумбын Дээд шүүхийн шүүгч “Хиймэл оюун ухаан шүүхийн системд тун удахгүй хүлээн зөвшөөрөгдөх хэдий ч түүнийг хэрэгсэл болгон ашиглах ёстойг онцолжээ. 💢

“ChatGPT”-н зүгээс ч мөн адил шүүгчийг орлохгүй гэдгээ хэлж байгаа гэнэ.😉

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно. 

Энэ дугаарт та дунджаар 2 минут 35 секунд зарцуулна⌛