- Octagon.mn
- Posts
- Дараагийнх нь Тайвань 🇹🇼
Дараагийнх нь Тайвань 🇹🇼
Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн 7 хоногийн ням гарагаар III-р улирлын НӨАТ-ын бүртгэл хаагдсан бол буцаан олголт энэ 10-р сард багтаан олгогдох журамтай юм.
гэснээс, Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Тэтгэврийн хадгаламж өсөж байна 💰💸
Vanguard-аас иргэдийн тэтгэвэрт гарах нөхцөл байдлын судалгаа хийсний үр дүнд ахмад милленниал үе буюу 37-41 насны иргэдийн тэтгэврийн хадгаламжийн хэмжээ ахмад настнууд буюу 61-65 насны иргэдийнхээс илүү байгаа аж. Тодруулбал, Ахмад милленниал үеийн иргэдийн тэтгэврийн хуримтлалд оруулж буй дүнгийн 58%-ийг ажил хөдөлмөрийн орлого эзэлж байгаа бол ахмад настнуудынх 50% байжээ.
Vanguard-ын Fiona Greig-ийн хэлж буйгаар “Хөдөлмөрийн зах зээл өөр үеэр сэлгэх бүрд хадгаламж өсөж байгаа нь сайшаалтай” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын хэмжээнд “401k” буюу тэтгэврийн хуримтлалын багц хөдөлмөр эрхлэх үед тэтгэврийн хуримтлалд автоматаар бүртгэдэг болсноос үүдэн өсөлт үзүүлжээ.
Түүнчлэн “401k” үйлчилгээ ашигладаг компаниудын 60% нь шинээр ажилд орсон ажилчдааа автоматаар бүртгэдэг ба 2006 онд Конгресс Практикийг хөнгөвчлөх хууль батлахад 10%-иар өсөж байжээ.
Харин GEN Z үе ямар байна?
Залуу үе буюу GEN Z үе болон Alpha үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар 56% нь “Тэтгэвэрт гарах хүртлээ бодсон зүйл алга” хэмээн хэлжээ. Дүгнэвэл:
Хөрөнгө оруулах сонирхолгүй гэсэн үг биш. BAC-аас гаргасан судалгаагаар GEN Z үеийн залуусын 72% нь “Hustle” буюу “халтуур” хийж сарын 500-1000$ олдог байна
Тэд “Үрэлгэн”
Intuit-ээс гаргасан судалгаагаар GEN Z үеийн залуусын 73% нь дансандаа мөнгөтэй байхаас илүү амьдралын хэв маяг идэвхтэй байхыг сонгосон гэнэ. Мөн Visa-аас гаргасан судалгаагаар 2022 оны хамгийн их хэмжээний “мөнгө үрсэн” насны ангилалд GEN Z багтжээ.
Transamerica-ын гүйцэтгэх захирлын хэлж буйгаар “10 GEN Z тутмын 4 нь ямар нэгэн байдлаар зээл эсвэл хадгаламжаа цуцалсан эсвэл ямар нэгэн хадгаламжгүй байдаг” гэнэ.
Цомхотгол үргэлжилсээр 😢
Цар тахлаас үүдэлтэй технологийн компаниудын цомхотгол одоог хүртэл үргэлжилсээр байна.
Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын фирм болох a16z-ээр хамгаалагдсан крипто төсөл болох Synapse ажиллах хүчний 40%-иа цомхотгожээ.
Synapse нь уламжлалт санхүүгийн үйлчилгээг Блокчэйн технологийн тусламжтайгаар хийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Эхний удаа 18%-иар цомхотгол хийж байжээ.
Brave
Brave бол Блокчэйн технологид хайлтын систем хөгжүүлэгч компани. Тэд үйл ажиллагаа хариуцсан хэсгийн 9%-д цомхотгол хийжээ. Компанийн зүгээс уг цомхотголыг макро эдийн засгийн үндсэн дээр шийдвэрлэн хийсэн гэж тайлбарлалаа.
Ledger
Крипто хэтэвчийн үйлчилгээ үзүүлэгч Ledger 12%-ийн цомхотгол хийлээ. Мөн адил макро эдийн засгийн үндсэн дээр 90 орчим хүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Дараагийнх нь Тайвань 🇹🇼
Крипто валютын тухай хуультай болж байгаа улсуудын тоонд Тайвань нэгдлээ.
Тус улсын эрх баригчдын таамаглаж буйгаар 2023 оны 11 сар буюу ирэх сард парламентад хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа талаараа мэдэгдлээ.
Крипто валютын луйврын хувь хэмжээ өндөр тус улсад хууль эрх зүйн хүрээнд хэрэглэгчдийг хамгаалах тал дээр түлхүү ажиллаж, Блокчэйн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагуудын хуулийн зөвлөхүүдийн тусламжтайгаар тус хуулийг найруулсан гэх мэдээлэл байгаа юм.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалснаар крипто зах зээл эрүүл өсөлт үзүүлнэ гэв. Өнгөрсөн Баасан гарагт хуулийн урьдчилсан эхний сонсгол явагджээ.
Тус хуульд зааснаар крипто биржүүд хэрэглэгчийн хөрөнгийг тус бүрд нь өөр өөр хаягуудад хадгаламж болгон байршуулж мөнгө угаах эрсдэлээс хамгаалах бөгөөд оффшор данс удирдах тал дээр ч төлөвлөгөө гаргасан гэнэ.