💸Ашиг: $1 тэрбум

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр манай одон орон судлах сонирхолтой уншигчддаа зориулан хэлхэд ангараг сарны эсрэг байрлалд ордог өдөр гэнэ шүү. Тус өдөр сэтгэл санаа тогтворгүй байж, уур уцаар нэмэгддэг гэнэ. Баасан гараг учир чухал зүйл төлөвлөлгүй амралтын өдөртөө бэлд л гээд байгаа бололтой🥹🥹🌑🌑

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

Байгалийн гамшиг ⛈️

Энэ зун үргэлжилж буй энэ их бороо, хур тунадас дан ганц манайхаар зогсохгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүчтэй аадар бороо орж гамшгийн хэмжээнд хүрсэн бол АНУ-д мөн адил байгалийн гамшигт үзэгдлүүд зогсолтгүй үргэлжилж байна.

Иргэд их хэмжээний мөнгийг даатгалаасаа нэхэмжилж байгаа тул АНУ-ын даатгалын компаниуд алдагдалд хүрээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Read The Joe

WSJ сайтын мэдээлж буйгаар даатгалын байгууллагууд сүүлийн 6 жилийн 5 жилд нь ашиггүй ажилласан гэх судалгаа гарчээ.

Даатгалын байгууллагууд нэг жилд дунджаар $90 тэрбумыг зөвхөн байгалийн гамшигт өртөж гэр оронгүй болсон иргэдэд нөхөн олговор болгон төлж байгаа учир даатгалын хураамжийн багцаа шинэчилж шинэ бүтээгдэхүүн олноор танилцуулж эхэлжээ.

  • 2022 оны эхэн үеэс хойш АНУ-ын 31 мужад даатгалын багцын хураамжийн үнэлгээ дунджаар 20-30%-иар өсчээ.

  • Мөн зарим байгалийн гамшиг олноор тохиолддог Флорида, Калифорниа зэрэг мужад үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйлчилгээ хэрэгжихээ болиод байгаа гэнэ.

Дэйл Порфолио Даатгалын Мэдээллийн Институтийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2025 он хүртэл байгалийн гамшгийн нөхөн олговрын хэмжээ буурахгүй гэж үзээд байгаа юм.

Ашиг: $1 тэрбум 💸

Дэлхий нийтээрээ өргөн ашигладаг койнуудын нэг нь яахын аргагүй стэйблкойн байдаг билээ. Тэгвэл стэйблкойнуудын дунд толгой цохидог Tether компани санхүүгийн тайлангаа олон нийтэд хуваалцлаа.

Тайлан: 2023 оны 2-р улиралд

  • Нөөц хөрөнгийн хэмжээ $3.3 тэрбум

  • Ашиг 30%-иар өсөж $1 тэрбумд хүрчээ

BDO аудит нягтлан бодох бүртгэлийн фирмээс мэдээлж буйгаар нөөцөд байгаа хөрөнгө нь нийт хөрөнгийн 4%-тай тэнцэнэ.

Тэгвэл Tether-ийн нийт хөрөнгийн 85%-ийг хамгийн хурдан хөрвөх боломжтой бэлэн мөнгө, түүнтэй дүйцэх хөрөнгөөр хадгалдаг гэдэг.

Компанийн нийт бэлэн мөнгөний хэмжээ $72.5 тэрбум хэмээн мэдэгдлээ.

Үүнээс харвал Tether компани нийт $86.5 тэрбумын үнэлгээтэй бол $83.2 тэрбумын өр төлбөртэй юм.

Нөөц хөрөнгө: “Компанийн цэвэр ашиг бөгөөд хувьцаа эзэмшигчдэд хуваарилаагүй тул компани 100% эзэмшдэг. Үүнийхээ ачаар Tether бусад стэйблкойноос 100% ялгардаг” гэв.

Tether өөрсдийн нөөцийг тасралтгүй нэмж байгаа бөгөөд $115 сая-тай дүйцэх стэйблкойныг нэмж худалдан авч хөрөнгө оруулагчдын итгэлийг олох алхам хийгээд байгаа.

Хиймэл оюун ухаанаас зургаа хамгаалахуй

Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед зураг, бичлэг, хүний царай зүс зэрэг бүгдийг хиймэл оюун ухаанаар бүтээх боломжтой болжээ.

Хиймэл оюун ухаан нь өмнө нь байсан мэдээлэл дээр тулгуурлан шинээр бүтээдэг билээ.

Тиймдээ ч хүний нэр төр болоод мэдээллийг буруу зүйлст ашиглах боломжтой юм.

Тэгвэл MIT Их сургуулийн компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан судлалын лабораториос гаргасан “PhotoGuard” нь таны зургийг хиймэл оюун ухаанаас хамгаалах юм гэнэ.

Энэхүү зурганд хүний царайнаас бусад хэсэг хиймэл оюун ухаанаар засварлагдах боломжтой ч хүний нүүр царай л боломжгүй хэмээн PhotoGuard технологи хөгжүүлэгчид мэдээллээд байгаа юм.

“PhotoGuard” нь таны нүдэнд харагдахгүй хэдий ч компьютер дүн шинжилгээ хийх үед таны зургийг хамгаалах шинэ технологи зохион бүтээжээ.

Үүгээрээ таны зургийг буруу замаар ашиглах эрсдэлээс хамгаална хэмээн үзээд буй юм.

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.