ETH GAS FEE 📉

Шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр дэлхийн муурын өдөр тохиож байгааг нийт амьтанд хайртай уншигчиддаа дуулгахад таатай байна. Өнөөдөр муураа эрхлүүлээд аваарай! 🐱

гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Paypal-ын зовлон 😞

Ердөө хоёрхон жилийн өмнө $350 тэрбумын үнэлгээтэй финтек толгой компани байсан Paypal өнөөдрийн байдлаар $63 тэрбумын үнэлгээтэй боллоо.

Сүүлийн 2 жилийн хугацаанд асар олон ажилтнаа цомхотгож, зорилтот ашгийн хэмжээнд барих арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч санаснаар нь болсонгүй. Хэдий 750 сая идэвхтэй хэрэглэгчтэй боловч цэвэр ашгийн хэмжээ өдрөөс өдөрт унасаар байгаа юм.

  • 2021 онтой харьцуулахад борлуулалтын хэмжээ 31%-иас 1 оронтой тоо руу ороод байна.

  • Тэгвэл хувьцааны ханш нь 2021 оны оргил ханшаас 80%-иар унаж орлого, үнийн харьцаа 11%-д хүрээд байгаа юм.

  • Bloomberg-ээс гаргасан судалгаагаар Paypal NASDAQ 100 жагсаалтын компаниудаас 95 орчим хувиар хямд буюу үнэлгээ багатай гэх судалгаа гарчээ.

Хямд гэхээр сайн биш гэж үү? гэж бодож магадгүй.

Ямар өнцгөөс харах нь л чухал юм. Хэрэглэгчдийн дундах өрсөлдөөний тухай яривал сайн зүйл. Цахимаар дэлгүүр хэсдэг хэрэглэгчдийн 65% нь дан ганц Paypal ашиглан төлбөр тооцоо хийдэг нөхцөлд хямд байх нь ашигтай.

Тэгвэл зах зээлийн том өрсөлдөгч болох Apple Pay дээрх гүйлгээний тоо Paypal-аас давж гарах хэмжээнд хүрээд байгаа юм.Энэ жил шинээр танилцуулсан Apple Pay-ийн хадгаламжийн үйлчилгээ 4 хоногийн дотор гэхэд л 1 тэрбум ам.доллар төвлөрүүлж чадсан.

  • Apple Pay жижиг бизнесүүдтэй хамтран төлбөр тооцоонд ашиглагдаж эхэлсэн ба Paypal-ыг давах эсэх нь цаг хугацаан асуудал боллоо.

ETH GAS FEE 📉

Ethereum крипто валютын гүйлгээний шимтгэл буурч байна.

10-р сарын 8-нд гүйлгээний шимтгэлийн дундаж 8.8 Gwei байсан ба энэ нь 2022 оны 10-р сарын 2-ноос хойш ийм хэмжээнд хүртлээ буугаагүй байна.

Ethereum-ийн гүйлгээний шимтгэлийг Gwei буюу Gigawei гэх хэмждэг ба 10^9 Wei-тэй тэнцэх юм. Wei гэдэг нь маш бага хэмжээний ETH-тэй тэнцэх бөгөөд 1 ETH нь 10^18-тэй тэнцэх юм.

ETH-ийн гүйлгээний шимтгэл ингэж буурсан нь NFT арилжаа огцом буурах, DeFi компаниуд халдлагад өртөхөд нөлөөлсөн гэж үзэх нь ч бий. Мөн хуурамч Telegram бот ашиглан крипто луйвар хийх замаар их хэмжээний гүйлгээ хийснээр гүйлгээний шимтгэл буурсан гэх таамаг байна.

Ethereum-ийн ханш инфляц буюу хөөсрөлттэй талаар зах зээлд худал мэдээлэл түгэж өдөр ирэх тусам зах зээлд шатаж буй ETH-ийн тоо багасаж байгаа гэнэ. Өнгөрсөн 7 хоногийн Даваа гарагт гэхэд л 7084 ETH шатаагдсан нь түүхэн дэх хамгийн бага тоо гэнэ.

Улс нь улсдаа өртэй

АНУ-ын Засгийн газар Татварын алба буюу IRS-дээ 2021 оноос хойш нийт $688 тэрбумын татварын өр тавьсан талаар тайлан гарлаа.

Тус тайланд дурдсанаар тус дүн 2019 онд $138 тэрбум байжээ.

  • Тус өрийн дийлэнх хувь буюу $542 тэрбум нь үл мэдэгдэх орлого буюу татварын буруу мэдэгдэл хийсэн байдлаар орж ирэх учиртай.

АНУ-ын Татварын алба дан ганц Засгийн газраас ийм өндөр мөнгөн дүнгийн авлагатай биш бөгөөд Airbnb, Uber томоохон байгууллагуудын татварын өр нийт $10 тэрбумыг дангаар бүрдүүлж байгаа гэнэ. Гэхдээ 688 тэрбумын хажууд 10 тэрбум?!