Circle K юу сэдэв?

Онцлох мэдээ😎🌏

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр 13 хэм дув дулаан🌡 гэнэ. Пүрэв гарагаас эргээд сэрүүн болж байна🥶. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🧐🚀

Энэ дугаарт та дунджаар 2 минут 28 секундийг зарцуулна

Хураангуй:📝

  • "Хаан" эргэж ирлээ

  • Tesla унтарлаа

  • Ургамлын гаралтай махны гунигт явдал

  • "Хувьцаа, бондгүй" шинэ үеийнхэн

  • Microsoft цомхотгол хийлээ

  • Зарах албатай юм уу!

  • Юмыг яаж мэдэх вэ? Тэлье

Маркетийн талаар бодол

Хувьцаа ба эдийн засаг

Өнгөрсөн 7 хоногт эдийн засаг тогтворгүй хэвээр байлаа. АНУ-ын ХҮИ(Хэрэглээний Үнийн Индекс) өөрчлөгдөхөд сэргэснээ, ахиад л уначхав.😨

Английн Төв Банк бонд худалдан авах хөтөлбөрөө дуусгасан бөгөөд одоо бодлогын хүүгээ нэмэхээсээ өмнө 14 хоног хүлээх тул фунтийн ханшийг ажиглах нь чухал юм.

Хаан эргэж ирлээ🤴

Netflix (NFLX +12.32%) хүнд хэцүү жилийн дараа Streaming үйлчилгээний ачаар “Хаан” сэнтийдээ эргэн ирэв.🤩

Шинжээчид Netflix энэ улирлыг ердөө 1 сая хэрэглэгчтэйгээр угтана гэж таамаглаж байсан. Өнгөрсөн 4-р сард Netflix түүхэндээ анх удаа 1.3 сая хэрэглэгчээ алдсаныг санаж байна уу❓ Тэр үед хувьцаа нь огцом буурч, олон зуун ажилчид халагдсан.

14 хоногийн өмнө Netflix сурталчилгаагаар дүүрсэн, хямд үйлчилгээг тэвчээртэй хэрэглэгчдэдээ зориулж платформ дээрээ санал болгосон.

Сайн мэдээ: Netflix ирэх дөрөвдүгээр улиралд 4.5 сая цоо шинэ хэрэглэгчээр тэлэх магадлалтай.🔥 

Netflix-ийг юу аварсан бэ?🤩🎭

Monster, The Jeffrey Dahmer Story, Stranger Things зэрэг хит цуврал Streaming үйлчилгээний платформ ашиглах дур хүслийг нь өдөөжээ.

Крипто мэдээ:

Tesla унтарлаа

Цахилгаан машины алдарт компани маань өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн зах зээл хаагдсаны дараа орлогоо тайлагнав.🤔

Tesla-ийн нөхцөл байдал (TSLA -6.65%) 3-р улирал:📉

Орлого: 21.45 тэрбум ам.доллар (Тооцоолсон нь 21.96 тэрбум ам.доллар)💲

Хүргэлт: 343,000 машин🚙

Үйлдвэрлэл: 365,000 машин🚙

Олонхын нэгэн адил борлуулалт буурсан нь уул уурхайн бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ өсөх хандлагатайг дурджээ.📈

Өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад TESLA-ийн борлуулалт сүүлийн нэг сарын дотор бараг 30%, энэ оноор авч үзэхэд 45%-иар тус тус буурчээ.

Ургамлын гаралтай махны гунигт явдал

Beyond Meat (BYND -9.71%) ажиллах хүчнийхээ 19%-ийг цомхотгохоор төлөвлөснөө зарлалаа.😱 Мөн удирдах албан тушаалтнуудаа чөлөөлж байна.🤨

Цагаан хоолны бүтээгдэхүүн борлуулдаг компанийн сонирхолтой баримт: Beyond Meat компанийн үйл ажиллагаа хариуцсан дарга өнгөрсөн 9-р сард коллежийн хөлбөмбөгийн тэмцээний дараа хүний хамар хазсан хэргээр баривчлагджээ.🤔

Өнгөрсөн 8-р сард Beyond Meat ажилчдынхаа 4%-ийг цомхотгосон.🙄 Тэд 2023 оны хоёр дугаар хагаст бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа бөгөөд цомхотголын ажлыг энэ оны сүүл гэхэд дуусгах гэнэ.

Энэ нь улам дордож болох уу? 🤷‍♀️

BYND-ийн 2022 оны гүйцэтгэлийг харцгаая:

"Хувьцаа, бондгүй" шинэ үеийнхэн

Саятнууд хувьцаа, бонд👨‍💻 гэх мэт уламжлалт хөрөнгө оруулалтаас зайгаа барьж эхлэв.

Судалгаагаар 21-42 насны чинээлэг хөрөнгө оруулагчдын 75% нь уламжлалт хувьцаа, бондын багцыг ашигласнаар "дунджаас дээш" ашиг олох боломжгүй гэж үзсэн байна.

Тэд хуучин үеийнхнээс 7.5 дахин их хэмжээний крипто эзэмшдэг бөгөөд үл хөдлөх хөрөнгө хамгийн дуртай хөрөнгө оруулалтын сонголт болж байна.

Microsoft цомхотгол хийлээ

Microsoft (MSFT +0.41%) сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа ажлын байрны цомхотгол хийв.🤨

Маргааш буюу 10-р сарын 25-нд тавих орлогын тайландаа сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн удаан орлогын өсөлт үзүүлнэ гэдгээ мэдэгдэх юм.

Тэд ганцаараа биш. Энэ онд ажлын байрны цомхотгол технологийн салбарт түгээмэл тохиолдсон. Meta, Salesforce, Coinbase, Netflix зэрэг нь ажилчдаа хуваасан цөөн хэдэн төлөөлөл төдий юм.🤷‍♀️

Microsoft-ын борлуулалт гэхэд л энэ онд 30%-иар буурсан.📉

Зарах албатай юм уу!

Facebook-ийн эцэг компани Meta (META -0.93%) нь Giphy-г зарах гэнэ.🙄

Giphy бол сошиал медиа, веб хуудас, цахим шууданг хөдөлгөөнт GIF дүрсээр хангадаг платформ юм.

Ганцхан жилийн өмнө Мeta Giphy-ийг 400 сая ам.доллараар худалдаж авсан бол одоо Их Британичууд Meta-гаас зарахыг эелдгээр гуйж байна. 🧐

Яагаад?

Өрсөлдөөн.

Их Британийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон зар сурталчилгааны зах зээлийн өрсөлдөөнд "их хэмжээ"-ний хохирол учруулж байна гэж үзжээ.

Энэ нь хууль хүчний байгууллага технологийн компанийн гүйцэтгэсэн хэлцлийг буцаасан анхны тохиолдол боллоо.😮

Circle K юу сэдэв?

Circle K нь АНУ-ын марихуаны бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох Green Thumb Industries-тэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Green Thumb нь тусгай зөвшөөрөлтэй марихуаныг Флоридагийн байрлах шатахуун түгээх станцын дэргэдэх Circle K-ийн нийт 10 салбарт зарах болсноо хөгжил, дэвшил гэж үзэж байна.

Өнөөдрийг хүртэл марихуаныг зөвхөн АНУ-ын тусгай дэлгүүр, Уругвай, Герман зэрэг орнуудын эмийн санд хууль ёсны дагуу зардаг байсан.

Green Thumb-ын гүйцэтгэх захирал "Марихуаныг ердийн хэрэглээний бүтээгдэхүүнтэй нэгтгэх замаар борлуулах болно" гэв.

Юмыг яаж мэдэх вэ? Тэлье

Apple-ийн гол чип үйлдвэрлэгч хилийн чанадын хурцадмал байдлын улмаас өргөжин тэлэхийг эрмэлзэв.🤩

Хятадад хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр TSMC (-16.15%) Японд үйлдвэрлэлээ тэлэхээр хичээж байна.😎

TSMC нь Хятадаас шууд хамааралгүй газар руу үйлдвэрлэлээ шилжүүлж байгаа цорын ганц технологийн үйлдвэрлэгч биш. Apple компани iPhone утасныхаа хамгийн сүүлийн үеийн загварын зарим эд ангийг Хятадад биш Энэтхэгт үйлдвэрлэх болсноо мэдэгджээ.

Хэрэв Хятад болон Тайвань байлдаад эхэлвэл TSMC-ийн хувьцаа 0 болтлоо унах учраас юмыг яаж мэдэх вэ.🤷‍♀️🤷‍♀️

BLOCKCHAIN: Энэ технологи ядуу буурай Африкийн улс орнууд болон тогтворгүй Засгийн газартай Венесуэлтэй төстэй улсын ард иргэдэд онцгой ашигтай. Эдийн засаг тогтворгүй, мөнгөн дэвсгэрт нь инфляцийн савлагаанд амархан үнэгүйддэг эсвэл санхүүгийн дэд бүтэцгүй байдаг иймэрхүү улсад олон улсын компанитай хөрөнгө оруулалт татаж бизнес хийх боломж хязгаарлагдмал байдаг. Харин Блокчэйн технологийг ашиглавал тэр боломжууд нээгдэж хөгжих боломжтой болно. (Санамж: Үнэхээр боломжтой болгохын тулд энэ салбарт тохирох хэмжээний боловсрол, туршлагатай байх шаардлагатай)