- Octagon.mn
- Posts
- FTX-н Аврал 🙏
FTX-н Аврал 🙏
Өглөөний мэнд уншигчдаа! Урин дулаан цаг ирж нар шарсан сайхан өдрүүд өрнөж байна. Үүнийгээ дагаад ч аялал зугаалгын цаг эхэлжээ. Та бүхэн зөв соёлтой иргэн байж, хогоо хогийн саванд хийн эх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай!

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

6-р сарын эдийн засгийн хуанли*

FTX-н Аврал
Өнгөрсөн оны 11-р сард дампуурлаа зарласан FTX биржийн асуудал дуусгавар болоогүй. Энэ удаад хөрөнгө оруулж, хувь эзэмшсэн start-up-уудаасаа хөрөнгөө татах нь. 🔙
$500 сая
FTX хиймэл оюун ухаан хөгжүүлэгч start-up болох Anthropic-н бүтээгдэхүүн Chat-GPT-н өрсөлдөгч “Clause” гэх төсөлд ойролцоогоор 500 сая ам.долларын хөрөнгө оруулсан.

Эх сурвалж: Claude
Мөн тус компанийн нийт үнэлгээ $4.6 тэрбум ам.доллар болж, сүүлийн нэг улиралд гэхэд $750 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа юм.
Арыг нь даана
FTX хөрөнгө оруулалтаа буцаан татсан ч Anthropic-н хувьд алзахааргүй ар талтай гэнэ. Технологийн толгой компани болох Google (NASDAQ: GOOGL) энэ оны эхэнд тус компанид $300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд компанийн 10%-ийг эзэмшдэг. 💲

Эх сурвалж: Youtube

Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт 🦷🤖
Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбар ч мөн адил хоцрохгүй нь. Хонг Конгийн Их Сургуулийн судалгааны хүрээлэнд явуулсан туршилтын үр дүнд хиймэл оюун ухаан шүдний паалан суулгалт болон хэмжилтийн тал дээр олон жилийн туршлагатай эмч нараас илүү өндөр бүтээмжтэй байгааг мэдээллээ. 📢
Зөвхөн танд зориулав
Дээрх судалгаанд амны хөндийн 3D бүтцийг авч шүд тус бүрийн онцлогийг алгоримт ашиглан тодорхойлон суулгац шаардлагатай хэсгийн талбай болон шүдний хэлбэрийн онцлогийг санал болгох гэнэ. Өөрийн мэт шүдтэй болох хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй болов уу. 🤔

Эх сурвалж: SMCP
Дан ганц шүд биш
Тус судалгаагаар дан ганц шүдэнд туршилт хийгээгүй бөгөөд хавдар болон Альцхаймерын өвчлөл буюу тэнэгрэх өвчний үед тухайн өвчний онош болон шинж тэмдэг дээр үндэслэн тусгайлан эмчлэгээ, зөвөлгөө өгөх боломжтойг тогтоогоод байгаа юм.

Канад улсын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ
Энэ 7 хоногийн Лхагва гарагийн бодлогын хүүгийн мэдэгдлээр Канадын Төв банк инфляци буурах нь удаашралтай байгаа учир бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргалаа.
Төв банкын мэдээлж буйгаар 2023 оны эхний улиралд эдийн засаг таамагласнаас өндөр өсөлт үзүүлжээ.

Мөн энэ зун аялал зугаалга болон мөнгөний эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан инфляцийн түвшинг багадаа 3%-д хүргэх зорилго дор бодлогын хүүг мэдэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Цаашид эдийн засгийн байдал болоод бусад хүчин зүйлийг ажиглан 2% хүртэл бууруулах арга хэмжээг шат дараалалтай авах болно гэв.
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.