- Octagon.mn
- Posts
- Дижитал Рубль 💸
Дижитал Рубль 💸
Баасан гарагийн мэнд! Өнөөдрийн цаг агаар тогтуун сайхан өдөр болж өнгөрөх шинжтэй. Та бүхний минь ажил үйлс өөдтэй байг ээ! 🫂
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Дижитал Рубль 💸
ОХУ-ын Засгийн газар дижитал рублийг хэрэглээнд нэвтрүүлэхээр 8-р сарын 15-наас эхлэн туршилт хийж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Оросын Төв банкнаас мэдээлж буйгаар нийт арилжааны 13 банктай харилцан ажиллах зарчмаар төлбөр тооцоо, гүйлгээнд ашиглагдаж эхлэх гэнэ.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7-р сард Дижитал Рублийн тухай хуульд гарын үсэг зурснаар тус хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдсэн.
Төв банкнаас гаргасан мэдээллээс харвал “Энэхүү туршилт нь тодорхой бүлэг хүмүүсийн хүрээнд нийт 13 банкыг хамарч хийгдэх бөгөөд туршилтын хүрээнд алдаа дутагдал болон хөгжүүлэлт хийх ажлын жагсаалтыг гаргаж, шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг авах тал дээр ажиллана” гэх хүлээлттэй байгаа юм.
Энэ туршилт тус улсын 11 хотыг хамарсан 30 байршилд явагдах юм.
Ирэх 2024 онд QR кодонд суурилсан байгууллага хоорондын гүйлгээг эхлүүлэх юм. Тэгвэл 2025 оноос хэрэглээнд бүрэн нэвтэрч иргэд дижитал рубльд болгоомжтой хандсан хэвээр байх магадлалтай тул бүрэн итгэл хүлээх хүртэл сайн дураар хэрэглэх боломжийг олгох юм гэнэ.
Цахим гэрээ ✒️📝
21-р зуунд олон зүйл цахим хэлбэрт шилжиж эхлээд байна. Уламжлалт гэрээнд гарын үсэг зурахын тул авто замын түгжрэл, оочир дараалал хүлээдэг бол үүний эсрэг Google компани цахимаар гэрээнд гарын үсэг зурах систем хөгжүүлж эхэлжээ.
Тус систем нь Google Workplace буюу Google Docs, Sheets зэрэг хэрэглээний программ дээр шууд гарын үсэг зурах боломжтой үйлдлийг танилцуулаад байгаа юм.
Одоогийн байдлаар Alpha хувилбараа олон нийтэд танилцуулаад байгаа ба зөвхөн 2 талт гэрээнд ашиглах боломжтой байгаа юм.
Энэ үйлдлийн гол зорилго нь ажлын байрны дарамтыг хөнгөвчилж албан ёсны бичиг баримтыг баталгаажуулах, цаг хугацаа хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх юм байна.
Цахим гарын үсэг зурах хэсэг нь хэвлэсэн үед нягтлан шалгах эсхүл мэдээллийн систем болон цахим баримт бичгийн орчинд хүчин төгөлдөр байх талаар анхааралдаа авч ажиллаад байгаа ба технологийн шийдлийг аль хэдийнээ олсон гэнэ.
Nintendo-ийн тэсрэлт 💥
Өнгөрсөн 5-р сард нээлтээ хийсэн Зелдагийн домог:
“Хаант улсын нулимс” тоглоом нь 3 сарын хугацаанд нийт 18.5 сая хувь борлуулагдаж Nintendo компанийн хамгийн хурдан борлуулалттай тоглоомын 3-т бичигдээд байна.
Энэ өндөр өсөлт нь Nintento компанийн улирлын борлуулалтын тайландаа мэдээлж буйгаар хамгийн өндөр борлуулалттай улирал болохыг онцолсон ба нийт $1.3 тэрбумын орлого олж, өнгөрсөн оны нийт борлуулалтаас 50%-иар илүү явж байна.
Өндөр орлогын бусад шалтгаан. Үүнд:
“The Super Mario Bros” бүрэн хэмжээний анимешион гарсан ба Box office-оос нийт $1.3 тэрбумын орлого олсон ба үүнээс олох Nintendo компанийн лицензийн орлого өндөр гарчээ.
АНУ-ын Los Angeles хотын Hollywood дүүрэгт байрлах Universal тоглоомын төвд “Super Nintendo World” гэх тоглоомын төвийг байгуулаад байгаа ба Florida мужд 2025 онд нээлтээ хийх хүлээлттэй байна.
FT-ын шинжээчдийн мэдээлж буйгаар Nintendo нь Disney шиг “Хамгийн үнэ цэн бүхий оюуны бүтээл бүтээгч” гэх дүгнэлт гарсан.
Mario Kart-аас эхлэлтэй оюуны бүтээлээ ашиглан орлого олох тал дээр ажиллаж эхэлсэн Nintendo компани нь одоогоор идэвхтэй нийт 116 сая хэрэглэгчтэй болжээ. Гэхдээ тэр олон хэрэглэгчийн хэрэгцээг хангах нь өөрөө том асуудал хэвээр…
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.