• Octagon.mn
  • Posts
  • Криптогийн талаар 6 зөвлөмж 🎯

Криптогийн талаар 6 зөвлөмж 🎯

Тачганасан хүйтэн өглөөний мэндээ! Тэртээ 43 жилийн өмнө энэ өдөр дэлхийн хамгийн том технологийн компани болох Apple (NASDAQ: $AAPL) хувьцаагаа олон нийтэд танилцуулж байжээ. гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Gemini 🤖

Chat GPT-тэй өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан тасралтгүй хөгжиж байна. Өмнө нь “Llama” гэх хиймэл оюун ухаан зах зээлд нэвтрээд байсан бол энэ удаад Google  компанийн “Gemini” гэх хиймэл оюун ухаан зах зээлд нэвтэрлээ.

“Gemini” нь “Хамгийн өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухаан” хэмээн бодит цагт дүн шинжилгээ хийх, тооцоолох болон зураг зурж, тоглоом тоглох боломжтой гэдгийг танилцуулах өдөрлөгийн үеэр онцолсон юм.

  • Gemini нь Chat-GPT-тэй харилцуулахад кодчлол, математик тооцоолол болон бичгийн чадвар зэрэг 32 шалгалтын 30-ыг нь амжилттай биелүүлжээ.

  • Gemini нь хүнээс илүү нэгэн зэрэг олон даалгаврыг өндөр үр дүнтэйгээр биелүүлж чадах хамгийн анхны хиймэл оюун ухаан хэмээн мэдэгдээд байна. Мэдлэг шалгах, олон орны хэлээр найруулга  зүйн алдаагүй ярих зэрэг ур чадвартай гэнэ.

Тус хиймэл оюун ухаан маргааш буюу Лхагва  гарагт албан ёсоор зах зээлд нэвтрэх ба хэрэглэгч, хөгжүүлэгч, албан байгууллага гэсэн 3 төрлийн багцтай гэнэ. 

Гэхдээ “хэрэглэгч” гэсэн багцыг сонгох хүсэлтэй харилцагчид ирэх оныг хүртэл хүлээх шаардлагатай болсон нь Google Bard хиймэл оюун ухаантай хоршиж ажиллах хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүйтэй холбоотой гэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 💵
💸

АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг муж бүрээс хамааран өөрөөр тогтоодог. Учир нь АНУ-ын нийт 40 мужийн хууль дүрэм харилцан адилгүй байдагтай холбоотой билээ.

Тэгвэл ирэх 2024 оноос эхлэн муж бүр дотоодын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрсдийн инфляцын түвшин болоод иргэдийн амжиргааны зардлын хэрэгцээ шаардлагад тулгуурлан өсгөнө гэсэн шийдвэрт хүрээд байна.

Тухайлбал, тус улсын  нийслэл болсон Washington DC муж нь ирэх оны 7 сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн $17 байхаар хуульд өөрчлөлт оруулаад байгаа бол Өмнөд Дакота муж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхгүй буюу цагийн $11.2 хэвээр хадгалахаа мэдэгдээд байгаа юм.

Хувьчилсан дүнгээр хамгийн өндөр өсөлттэй мужаар Maryland тодорсон бөгөөд $12.8-оос $15 буюу 17.19%-ийн өсөлт үзүүлээд байна.

Хөдөлмөрийн 1 цагийн үнэлгээ муж бүрийн амжиргааны зардал, инфляцтай уялдан өсөж байгаа тул иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болов уу.

Криптогийн талаар 6 зөвлөмж 🎯

Крипто зах зээл өсөлттэй байгаа энэ үед хүн бүр өөрийн хөрөнгийг хамгаалах нь чухал юм. Халдлага, ханшийн өөрчлөлт болон том амлалт зэрэг бүхий л хүчин зүйл таны хөрөнгийг үгүй хийх боломжтой гэдгийг ханаарай.

Ямар ч үед хөрөнгөө хамгаал

Та зөвхөн Биткойнд хөрөнгө оруулах сонирхолтой, эсхүл өөрт амрыг сонгодог  уу? 

  • Биет хэтэвч ашигла. Өөрийн хамгаас нандигнадаг, итгэл хүлээлгэдэг төсөл, крипто валютыг биет хэтэвчид хадгалахыг зөвлөж байна.

  • Холбоос шалга. Хүн хэлэхээс нааш гэгчээр сонор сэрэмжээ алдах нь олонтаа. Тэгвэл хаа хамаагүй холбоосон дээр бүү дараарай. 

  • Нууц үгээ бусдад хэзээ ч бүү өг. Энэ нь дан ганц криптотой холбоотой бус ер нь л та ямар нэгэн нууц үгээ өөрөөсөө өөр хүнд хуваалцах нь хамгийн том эрсдэл юм.

NO FOMO

Крипто зах зээлийн нэг сул тал нь “Хоцорчих вий” гэх айдас байдаг. Тэгвэл ямарваа нэгэн зүйлээс хоцорчих вий гэдэг хэрэггүй айдсаа дарж сурах нь чухал юм. Хоцорсон ч дараагийн гэсэн сонголт үргэлж бий.

Үнэгүй хоол байдаггүй ч Airdrop гэж байдаг

Крипто зах зээлийн нэг сайн зүйл нь Airdrop байдаг. Хамгийн энгийнээр тайлбарлавал шинээр нэвтэрч буй төслүүд хамгийн анхны хөрөнгө оруулагч, итгэгч, сонирхогчдодоо Airdrop-оор “Бэлэг” тараадаг бөгөөд ирээдүйд тус төсөл амжилттай хэрэгжвэл ихээхэн ашигтай байх боломж юм.

Скрийншот бус ашгаа ав

Хөрөнгө оруулагчдын нэг сул тал нь хэр их ашигтай ажилласнаа зургаар баталгаажуулах дуртай хэдий ч тухайн ашгаа авах нь цөөн байдаг гэнэ. 

Хэзээ орох, хэзээ гарахаа мэддэг байх

Криптог хааяа покертой зүйрлэж ч үе бий.

Эрсдэлийг тооцоолж хөзрөө ил гаргалгүй айдастай тоглогч тоглоомоос гарах боломжит цагийг хүлээдэгтэй адил. Ямар ч үед эрсдэлийг тооцоолж бага багаар өөрийн хөрөнгийг эргэлдүүлэн ашгаа авч сурах нь зүйтэй юм.

Ашиг, алдагдалд бэлэн бай

Бүх зүйл сайхнаар төгсдөггүй шиг крипто зах зээлд өсөлттэй байгаа цаг үед ч эрсдэл байдаг билээ. Өнөөдөр 30%-иар өссөн хөрөнгө маргааш 50%-иар унах тохиолдол байдаг гээд бодоорой.

Крипто зах зээлд хөрвөх чадвар хамгаас чухал. Ашгаа авсан бол алдах хэмжээг бас тооцоолох нь чухал.