• Octagon.mn
  • Posts
  • Крипто зах зээлийн 3 тренд

Крипто зах зээлийн 3 тренд

Баасан гарагийн мэндээ. Маргааш Хятадын жил бүр тохиогддог хамгийн том хямдрал өолж байгаа бол тус өдрийг Өмнөд Солонгос улсад найзуудын баяр хэмээн үздэг гэнэ шүү. 😃 гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

 Удаашралтай Хятад 🇨🇳

БНХАУ олон жилийн туршид хөрөнгө оруулагчдын өлгий нутаг хэмээж ирсэн. Тэгвэл тус улсын эдийн засаг болон зах зээл удааширч эхэлсэн төдийгүй дефляцид хүрээд байна.

Сүүлийн жилүүдэд гадны томоохон хөрөнгө оруулагчид Хятад улсыг удаашралтай, улс төрийн асуудалтай хэмээн үзэж зайгаа барих болжээ.

60 жил үргэлжилсэн хүн амын бодлого, үл хөдлөх хөрөнгийн тогтворгүй байдал нь ДНБ-ний 25-30% гэхэд л ямар ч үндэслэлгүй хүчин зүйлсээс хамаарч, сүүлийн 3 жилийн хугацаанд томоохон 50 групп компани дампуурлаа зарлахад хүрчээ.

  • Олон улсын байгууллагууд мөн адил Хятадын Засгийн газар болон томоохон компаниуд дунд мөрдөн шалгах үйл ажиллагаа, санхүүгийн тайлан зэргийг шалгаж эхэлсэн нь CSI 300 индекс дангаар 40%-ийн уналт үзүүлэхэд нөлөөлөөд байна.

  • Өнгөрсөн 6-р сард залуу үеийн ажилгүйдлын түвшин 21.3%-тай гарснаас хойш энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэхээ зогсоов.

Энэ 7 хоногт хөрөнгө оруулалтын фирм IMF “Хятадын эдийн засаг энэ жилийн эцэст 5.4%-иар өссөн. Харин дараа жилийн өдийд 4.6%-ийн өсөлт үзүүлнэ” гэсэн хүлээлттэй байгаа ба JPMorgan-ын Хятад дахь салбарын гүйцэтгэх захирлын мэдээлж буйгаар “Хятад улсын хөрөнгийн зах зээл энэ жилээс эхлэн сэргэх чиг хандлагатай байна” гэх мэдээллийг олон нийтэд хүргээд байгаа юм.

  • Энэ оны 3-р хагаст гэхэд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ анх удаа сөрөг дүнтэй гарснаар $11.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өнгөрсөн 2022 оны нийт $101 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас буцаан татагджээ.

  • Өнгөрсөн 2022 онд АНУ-ын хөрөнгө оруулагчдын 60% нь Хятад улсын хөгжил сайн, хөрөнгө оруулахад таатай орчинтой гэж үзэж байсан бол тус тоо 45%-д хүрлээ.

Крипто зах зээлийн 3 тренд

Сүүлийн өдрүүдэд шинжээчид ихээхэн сонирхолтой зүйлийг анзаарсан нь крипто зун тоглоом ч үгүй дөхөж байгааг илэрхийлж магадгүй байна. Тэгвэл өнөөдрийн дугаараар та бүхэндээ сүүлийн үеийн крипто трендийг товчхон дүгнэж, танилцуулъя. Үүнд: 

Тренд 1: Биткойн 📉 Алткойн 📈

Алткойн нь Биткойны ханшийг даган хөдөлдөг. Сүүлийн үед Биткойн зах зээлд нөлөөлөх нөлөөллөө бага багаар алдаж байгаа нь Алткойнуудын хувьд өсөх үндэс болж байна.

Баримтаас харвал сүүлийн 90 хоногт шилдэг 50 крипто валютын 30% нь Биткойноос өндөр ханшийн үзүүлэлт үзүүлжээ.

  • SOL +78%

  • LINK +71%

  • Aave +51% зэрэг томоохон төслүүд Биткойноос өндөр хувийн өсөлттэй байна.

Тэгвэл Алткойны “зун” ирж байж магадгүй л юм.

Тренд 2: Их хэмжээний Стейблкойн

Сүүлийн 2 жилийн хугацаанд Стейблкойны хэмжээ асар ихээр өсчээ.

Улмаар хөрөнгө оруулагчид Стейблкойноо зарахгүйгээр өөрийн хөрөнгийг Стейблкойн руу хөрвүүлж байгаа юм.

Таамаглал: Хөрөнгө оруулагчид ямар нэгэн томоохон хөдөлгөөн хийж, зах зээлд нөлөөлөх бэлтгэл ажлыг базааж байгаа.

Тренд 3: NFT зах зээлийн хэмжээ тэлж эхэллээ

Өнгөрсөн 10-р сараас эхлэн NFT зах зээлийн өдрийн арилжааны хэмжээ тасралтгүй өсөж эхэллээ.

Сүүлийн 5-6 сарын хугацаанд зогсонги байсан NFT зах зээл хөдөлгөөнд орж Ethereum, Solona дээр бүтсэн NFT боруулалт өндөр байгаа нь ханшид ч таатайгаар нөлөөлж эхэлсэн.

Зун цаг дөхөөд байна уу?

OpenAI эвент

Өнгөрөгч Даваа гарагт хиймэл оюун ухаан хөгжүүлэлтээрээ салбартаа түүчээлэгч OpenAI хамгийн анхны хөгжүүлэгчдийн дунд эвэнт зохион байгууллаа.

Тус эвэнтийн хүрээнд Chat-GPT-тэй холбоотой шинэ дэвшлүүд болон хөгжүүлэгчдэд зориулан шинэхэн боломжуудыг олгож эхэлж буйгаа мэдээлжээ.

  • GPT-4 Turbo болон DALLE-3 төслүүд хөгжүүлэгчдэд хямдралтай үнээр борлуулж эхлэх ба техник хэллэг болон код засварлах, хөгжүүлэгчийн оруулж буй утганд дүн шинжилгээ хийх чадвар 2-3 дахин нэмэгдсэн гэж мэдээллээ.

  • GPT аpp store- Хэрэглэгчид GPT ашиглан өөрийн хүссэн аппликейшнийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээх боломжтой болсон төдийгүй зураг дүрс, код зэргийг хиймэл оюун ухаан бичиж, хэрэглэгч ямар ч код бичих мэдлэг шаардлагагүйгээр өөрийн бизнесийг босгох боломжийг бүрдүүлж байгаа юм. Тус бүтээсэн аппликейшн нь тухайн хэрэглэгчийн оюуны өмч хэмээн бүртгэгдэх боломжийг олгох гэнэ.

Үүний зэрэгцээ OpenAI GPT-тэй холбоотой тоон үзүүлэлтүүдийг олон нийтэд дэлгэлээ. 7 хоногт дунджаар 100 сая хэрэглэгч Chat-GPT ашигладаг ба дэлхий даяар нийт 2 сая хөгжүүлэгч OpenAI-ын хиймэл оюун ухааныг ашиглан хөгжүүлэлт хийж байгаа гэнэ.