- Octagon.mn
- Posts
- Шувуу юу? Нохой юу? 🐶
Шувуу юу? Нохой юу? 🐶
Өглөөний мэнд Монголчуудаа! Өдийд орсон цасыг малчин ард маань “Шар тос” хэмээн үздэг. Хур тунадастай энэ өдрүүдэд замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой! 🤗
macOS системд нуугдсан Bitcoin👀
Тэртээ 2008 онд Сатоши Накамото-н бичиж найруулсан “Whitepaper” өнөөдөр бүх macOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжид суурилсан байгаа гэвэл сонин байна уу? 🤔
“Нууц, нуугдмал” гэгддэг хэдий ч уг Whitepaper-г гар аргаар ч олж унших боломжтой бөгөөд уг хавтаст хачирхалтай 2 хавсралт байдаг нь одоог хүртэл хариултгүй үлдсэн асуултуудын нэг хэвээр байна.
Here's a mystery: why do I have an Image Capture device called Virtual Scanner II on my Mac? It shows a preview of a painted sign that for some reason closely resembles a photo by @thomashawk on 'clustershot'? But not exactly -- the scanned version looks more weathered.
— Josh D (@schwa23)
7:56 AM • Nov 28, 2020
Хэрэв та сонирхож байвал өөрийн macOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжөөсөө уг замчлалаар хайж үзвэл дараах хавтаст шилжих ба доор дурдсан өгөгдөлтэй танилцах боломжтой. 👇
/System/Library/Image\ Capture/Devices/VirtualScanner.app/Contents/Resources/simpledoc.pdf
Шувуу юу? Нохой юу? 🐶
Twitter Inc шинэчлэлт болох “Larry” нэртэй цэнхэр шувуун өмнөх логог “Shiba Inu” нэрт нохойны зургаар сольсон нь сошиал ертөнцөд шуугиан тариад буй.
Санаатай уу? эсвэл Санаандгүй юу?
Хэрэглэгчдийн үзэж байгаагаар Elon Musk 4-р сарын 1 буюу Инээдмийн баярыг тохиолдуулан тоглоом шоглоомоор логогоо сольж байна гэж үзсэн хэдий ч эсрэгээрээ байлаа
Шинжээчдийн үзэж байгаагаар Twitter Inc захирал Elon Musk болон Dogecoin-д хөрөнгө оруулагчдын маргаантай холбоотой хэмээн үзэж байна.
Elon Musk ба Dogecoin-д хөрөнгө оруулагчдын хоорондын маргаан
Dogecoin-д хөрөнгө оруулагчид Elon Musk-г өнгөрсөн 2022 оны 6 дугаар сард өөрийн эрх мэдлийг ашиглан зах зээл удирдсан, зах зээлийг пирамид хэлбэрийн схемд оруулан өөрийн ашиг сонирхолд урвуулан ашигласан хэмээн New York хотын шүүхэд хандсан нь уг өөрчлөлтийг хийхэд хүргэсэн болов уу хэмээн таамаглаж байна. ⚖
Энэ сарын 1-нд Elon Musk-н өмгөөлөгч New York хотын шүүхэд хандаж “Elon Musk нь өөрийн эрх мэдлийг ашиглан зах зээлийг өөрт урвуулан ашигласан гэх өргөдөлд нийцэхгүй. Сошиал орчинд өөрийн үзэл бодлыг нийтлэх нь зах зээлийг удирдсанд тооцохгүй” гээд түүнд оногдож буй $258 тэрбумын торгууль нь үндэслэлгүй гэж уг хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлтээ өгсөн байна.
Одоогийн байдлаар NEW YORK-н шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл үргэлжлүүлэн шүүх эсэх дээр шийдвэр гараагүй байгаа бөгөөд Twitter эргэн “Larry” шувуун логог эргүүлэн байршуулаад байна. 🕊
Салхи хаашаа үлээхийг хүлээж суух л үлдлээ...
ECONOMICS 📊
NFP буюу АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн индекс өнгөрөгч 3 дугаар сараас буурсан дүнтэй гарна гэсэн хүлээлттэй байна. 📉
Шинжээчдийн үзэж буйгаар Ажилгүйдлийн түвшин 3.5-3.6%-тай гарна гэсэн таамаг бас бий. 💭
Хөдөлмөрийн хөлсний 1 цагийн дундаж үнэлгээ 2021 оны 6 дугаар сараас хойш энэ сарыг хүртэл тасралтгүй өссөөр 4.2%-д хүрчээ. ✅
Өнгөт арьстай хөдөлмөр эрхлэгчдийн ажилгүйдлийн түвшин 0.7%-иар өсөөд байна ♥
Өнөөдрийнхөө дугаарыг мөн адил хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг гэгддэг Warren Buffett-ын хэлсэн нэгээхэн эшлэлээр өндөрлөе. Дараачийн дугаараар уулзацгаая 🫂
Өөрийн ойлгодоггүй бизнесд хэзээ ч бүү хөрөнгө оруул
‼‼Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.