• Octagon.mn
  • Posts
  • Энэтхэгийн Төв банк криптог хориглох уу?

Энэтхэгийн Төв банк криптог хориглох уу?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -14 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -27 хэм хүртэл эрс хүйтэрч байгаа тул дархлаагаа дэмжин халуун хоол цай хэрэглэж, нойроо бүтэн авахаа бүү мартаарай.😉

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 55 секундийг зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • McDonald’s шинэ технологитой дасан зохицож байна

  • Эсрэг дүрийн баата Apple-н бүтээгдэхүүн ашиглахыг зөвшөөрөхгүй

  • Израйль технологийн салбарын хөрөнгө оруулалтаа бууруулав.

  • Sequoia Capital гарааны бизнесүүдэд ажилчдадаа цомхотгол хийхийг зөвлөж байна

  • Энэтхэгийн Төв банк криптог хориглох саналтай байна

Маркетийн талаар бодол:

Өсөлт хаанаас гарч ирээд байна вэ?

Баавгай зах зээл дуусчихсан юм уу?

2023 онд өсөлт, уналттай байна гэж олон арван мэргэжилтэн харж байгаа.😉

Сүүлийн 7 хоногт гарсан дараах өсөлтийг удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй гэж үзэж байгаа гэнэ. Мэдээж тэд алдаа гаргадаг учирбүрэн дүүрэн итгэж болохгүй. 👆

Тэгвэл таны итгэлтэй байж болох зүйл юу вэ гэвэл дэлхийн мөнгөний бодлогыг удирддаг байгууллага болох FED буюу Холбооны нөөцийн банк дараагийн хурлаа энэ сарын 31-ээс 2-р сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулах тов байна.

12-р сард ХҮИ 7.1%-иас 6.5% болж буурсан бол хөдөлмөрийн зах зээлийн ажилгүйдлийн түвшин 3.6%-иас 3.5% болж буурчээ.📉🥶 FED хөдөлмөрийн зах зээлийг удаашруулах сонирхолтай тул дараагийн хурал дээрээ бодлогын хүүг нэмэх нь тодорхой. Хэдэн хувиар нэмэхийг чих тавин хүлээхээс өөр сонголт үгүй.✌

Технологийн мэдээ:

Хорон санаатнаас хол😌

"Цасан цагаан ба долоон одой" үлгэрийг бүгд мэднэ. 🤗

Хорон санаатан хамгийн сүүлийн удаа ”алим” ашигласан тод жишээ юм.🤭

Apple цөөн тохиолдолд томоохон кино эсвэл ТВ-ийн продакшнуудад iPhone ашиглаж байгаа сайн талын дүр байх нэг нөхцөлтэйгөөр логогоо ашиглахыг зөвшөөрдөг.👍

Тус компани өөрсдийн брэндийг олон нийтэд ямар өнцгөөс харагдаж байгааг маш сайн анхаардаг нь энэ. Гол дүрийн баатрууд үргэлж “Хаан”. 🤴

Хиймэл оюун ухааныг зөвшөөрсөн нь🦾🤖

McDonald's шинэ загварын сурталчилгаандаа хиймэл оюун ухаанд эерэг саналтайгаа илэрхийллээ.🤩

McDonald's-н үйлчлүүлэгчид Instagram дээр ашиглах боломжтой AR шүүлтүүрээр 3D дүр төрхийг бий болгохын тулд мэдрэлийн радикал талбар болон хиймэл оюун ухааныг нэг алхам урагшлуулсан гэж болно.🤗

Компаниуд хэрэглэгчдээ татахын тулд хиймэл оюун ухааныг аль болох олон хэлбэрээр ашиглаж байна.👍

Технологийн тусламжтайгаар аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ хөнгөвчлөгдөөд зогсохгүй маркетингийн мэргэжилтнүүдийн хувьд гол хэрэгсэл болсон.✌

Нөлөөлөл өндөр зар сурталчилгаа нь хэрэглэгчдэд удаан хугацааны сэтгэгдэл үлдээдэг бөгөөд хиймэл оюун ухаанд ихээхэн хамааралтай байна.😄

Израйль технологийн салбараа танажээ🤯

Технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн АНУ-д удаашраагүй.

Израйлийн технологийн салбар 2022 онд тал хувьдаа хүртэл буурчээ.🥶📉

Технологийн салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2021 онд 27 тэрбум ам.доллар болж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн бол өнгөрсөн онд 15.5 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулалт хийжээ.💲💸

2021-2022 оны хооронд санхүүжилт 60 гаруй хувиар буурсан нь кибер аюулгүй байдлын компаниудад хамгийн хүнд цохилт болсон.👊

Эдийн засгийн мэдээ:

Түүхээс авах сургамж📜

2008 оны эдийн засгийн хямралын үед зах зээлийн үнэлгээ буурч шинэчлэлт хийх шаардлагатай болсон.❗

Энэ үеэр Sequoia Capital (домогт Венчур компани) өөрийн багцад багтах компаниудтай эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгсөн. Үүнийгээ тэд "Сайхан цаг баяртай" гэж нэрлэдэг.👋

Sequoia-н зүгээс стартапуудыг "Цомхотгол бол зайлшгүй" бөгөөд "Мөнгөний урсгалыг эерэг болгох хэрэгтэй" гэж зөвлөв.📢

2008 оны Баавгай зах зээл дууссаны дараа (10 гаруй жилийн дараа) Sequoia-н зөвлөгөөг дагасан цөөн хэдэн компани олон тэрбум ам.долларын компани болжээ.💲

Үүнд: Block, Pinterest, Slack, Twilio, Cloudera, Airbnb зэрэг компани багтдаг.

Энэ баримт энэ 2023 онд ямар хамаатай вэ? 🤨

Эдийн засгийн орчинд томоохон өөрчлөлт гарч байгааг бид харж байна. Харамсалтай нь олон тооны гарааны бизнес тогтвортой байдлыг олж чадахгүй унаж байна.📉

Энэтхэгийн Төв банк криптог хориглох саналтай байна🙄

Энэтхэгийн Төв банкны захирагч криптог "Мөрийтэй тоглоом"-той зүйрлэж луйвар хийхэд ашигладаг гээд хориглох санал дэвшүүллээ. 📢

Бодит байдал дээр Төв банкны мөнгөний бодлогоор далайлгаж дураараа мөнгө хэвлэж гэр бүл, найзуудынхаа дунд тараах эрх мэдлийг нь крипто үгүйсгэж байгаа учраас мөрийтэй тоглоомтой зүйрлэж байна.🤔

Одоогийн байдлаар G20-н ерөнхийлөгч Энэтхэг тул энэ боломжийг ашиглан дэлхий нийтийн хэмжээнд криптогийн зохицуулалтыг гаргахаар төлөвлөж байна. Энэтхэг улсын эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ажай Сет өнгөрсөн оны арванхоёрдугаар сард G20-н орнууд бодлогын зөвшилцөлд хүрэхийн тулд крипто валютын эдийн засаг, мөнгөний бодлого, банкны салбарт үзүүлэх нөлөөг судлах болно гэж мэдэгдсэн.🚨

SWAP БУЮУ ХҮМҮҮС ХООРОНДОО КРИПТО АРИЛЖАА ХИЙХ гэж юу вэ?🧐

Хүмүүс өөр хоорондоо төрөл бүрийн крипто валют болон үнэт цаасыг шууд солилцох шаардлага гардаг. Улс хооронд банкны өндөр шимтгэл, ажлын 3-5 өдрийг хүлээх хүсэлгүй олон хүний асуудлыг шийдэж өгдөг үйлчилгээ юм. Жишээлбэл, Binance маркетийн “Peer to peer” бол хамгийн тохиромжтой модел юм.

• Тус маркет дээр хүмүүс өөрсдийн зарахыг хүссэн валютаа “Зар сурталчилгаа” хэсэгт байрлуулах боломжтой.

• Төлбөр шилжүүлэлтийн хувьд баталгаажуулж байж худалдан авсан талд шилждэг.

• Шилжүүлэг хийхийн тулP2Pтүрийвчнээс спот түрийвч рүү шилжүүлэх шаардлагатай. APP-д “Funds”-аар дамжиж “P2P” руу ороод “Шилжүүлэх” дээр дарж, шилжүүлэхийг хүсч буй крипто болон дүнг сонгоод “Шилжүүлэх” товчийг дарна.

• Өөрийн валютыг солилцохын тулд арилжааны хэмжээ, үнэ, үйлчилгээний нөхцөл зэргийг оруулах шаардлагатай байдаг.

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.