• Octagon.mn
  • Posts
  • Бодлогийн хүүг шийдэх хурал📢

Бодлогийн хүүг шийдэх хурал📢

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Жил бүрийн энэ өдрийг "Олон улсын ойн өдөр" болгон НҮБ зарласан.🌳 Ойн модны талаар мэддэг бүхнээ бусадтай хуваалцан бага ч болов хувь нэмэр оруулаарай🤗🍃

Шинэ дугаараа уншаад өнөөдрийг эрч хүчтэй эхлүүлцгээе.😁

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байх нь мөнгө дураараа хэвлээд бусдаар төлүүлж болдог давуу талтай. Хэрэв та тэр төлбөрийг төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.

Эдийн засаг

"Swap Line" арга хэмжээ авав. 🤜🤛

Төв банк, тэр дундаа Холбооны нөөцийн сан хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд "Swap Line" арга хэмжээ авав. 🤔

"Swap Line" нь бэлэн мөнгөний нөөцийг хадгалахын тулд хоёр төв банк өөр хоорондоо валют солилцох түр зуурын хэлцэл юм.📜

Энэхүү "Swap Line"-н тусламжтайгаар Төв банкууд бэлэн мөнгөний хомсдолд орсон банкуудыг санхүүжүүлэх боломжтой. 💸Ингэж байж банкууд санхүүгийн хямралын үед ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэх юм. 🧐📉

Төв банк ийнхүү бусад банканд санхүүжилт олгосноор хямралаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах давуу талтай.🤩

Мөнгөний бодлого💵

Холбооны нөөцийн сан маргааш буюу Лхагва гарагт зах зээлд нөлөөлж болзошгүй чухал мэдэгдэл хийх гэж байна. 📢

Бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэх эсвэл тогтвортой барих, бүр эсхүл бодлогын хүүг хасаж ч магадгүй.🥶

Энэ мэдэгдлийн дараагаас зах зээл цаашид өсөх эсвэл уналтад орох эсэхэд ноцтой нөлөө үзүүлнэ.📉💥

Мэргэжилтнүүд бодлогын хүүг 0.25%-иар нэмнэ гэж таамаглаж байгаа.🤔

Хувьцаа

ХНС банкуудыг хямрахаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авснаар хөрөнгө оруулагчид түрдээ тайвшрав.🤗

Харамсалтай нь 7,7 хоног өнгөрөх тутам банкууд асуудалд орсон хэвээр байна.🥺

📌First Republic Bank (FRC)

📌Credit Suisse (CS)

📌First Republic банк түншлэгчдээсээ тусламж авсан хэдий ч Баасан гарагт унав. 📉🥶

First Republic-н хувьд бэлэн мөнгөний хомсдолын асуудал дээр дахин хямрал үүсгэхгүйн тулд нийт 11 банк 30 тэрбум ам.доллар First Republic банканд байршуулахаар тохиролцсон.🤝

Credit Suisse гэхэд л тогтвортой байдал, ашигт ажиллагаагаа сэргээхэд чиглэсэн томоохон стратегийн шинэчлэл хийж байна.✨

Дараагийн удаад хэний ээлж вэ?🤔

Швейцарь улсын Credit Suisse банк дараагийн ээлжнийх байж магад.😯

Хэдэн 7 хоногийн өмнө: Credit Suisse санхүүгийн тайландаа "материалын сул тал" үл тохирол илрүүлсний дараагаар жилийн тайлангаа хойшлуулсан.💭

Швейцарийн үндэсний энэ банкны хувьд "Одоогийн байдлаар тусламж хэрэггүй” гэж мэдэгдэв.📢

Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид өнгөрсөн 7 хоногт гэхэд нэг өдрийн дотор 11 тэрбум ам.доллар Credit Suisse-с мөнгөө татсан байна.💵

Энэ сарын 13-наас 15-ны хооронд тус банкны хувьд АНУ болон Европын удирддаг сангаасаа 450 гаруй сая ам.долларыг гадагш урсгажээ.💲🥺

Швейцарийн Засгийн газрын мэдээлснээр UBS групп Credit Suisse-г худалдан авч байгаа гэв.🤝

UBS нь Credit Suisse-ийг 3 гаруй тэрбум доллароор худалдаж авахыг зөвшөөрсөн.

Крипто

Сүүлийн хэдэн 7 хоногт крипто нэлээд өссөн. Энэ өсөлт үргэлжлэх үү, үгүй юу? гэдэг нь энэ 7 хоногт шийдэгдэнэ.📢

BUSD, USDC бас DAI гэх мэт тогтвортой койнуудын эсрэг ҮЦБК арга хэмжээ авч байгаа болохоор их хэмжээний тогтвортой койнууд зарагдаж байна.💵

Тогтвортой койн их хэмжээгээр зарж байгаагаас болж крипто худалдаж авах нь нэмэгдэж байна. Криптогийн эсрэг тэмцэл үргэлжилсээр ч байж магадгүй юм.🤔

Энэ 7 хоногийн онцлох крипто мэдээ:

MicroSoft Ethereum-д зориулж крипто валютын шинэ хэтэвч хөгжүүлж байна.💸

Тус хэтэвч нь урлаг, хөгжим, видео зэрэг өвөрмөц дижитал хөрөнгө болох NFT-г дэмжих төлөвтэй байна. 📱

Microsoft-н хувьд крипто валют болон NFT ертөнцөд орж ирээд удаагүй бөгөөд энэ салбарын шинэ боломжуудыг судалж байна.🧐🚀 Шинэ хэтэвч нь хэрэглэгчдэд Ethereum болон бусад дижитал хөрөнгийг хадгалах, илгээх, хүлээн авах хялбар бөгөөд найдвартай арга замыг санал болгоно гэдэгт найдаж байна.🤗

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.