• Octagon.mn
  • Posts
  • Хиймэл оюун ухаан яасан гэнэ ээ?

Хиймэл оюун ухаан яасан гэнэ ээ?

Шинэхэн өглөөний мэнд ээ! 🌞Өнөөдөр -11 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -24 хэм. Энэ 7 хоногийн амралтын өдөр хүртэл өдөртөө хүйтний эрч суларч 13 хэм хүйтэн байна. Ханиад томууны үед халуун дулаан хоол, цай сайн ууж идээрэй.☕🥘

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 38 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • АНУ Хятадтай худалдааны дайн дахин хийж байна

  • ТикТок-г АНУ-д хориглох талаар яригдаж байна

  • ТикТок шинэ функц нэвтрүүллээ

  • Элон Маск твиттерийг жинхэнэ утгаар нь цэвэрлэлээ

  • Хиймэл оюун ухаан “аймшигтай” хөгжсөн

  • “Fusion” цөмийн урвалаар эрчим хүч гаргана

Маркетийн талаар бодол:

ХНБ бодлогын хүүгээ өсгөж хөдөлмөрийн зах зээлийг сулруулах замаар инфляцийг бууруулахыг📉 оролдож буй. Ингэснээр АНУ-ыг хямралд оруулж, цаашдаа дэлхий нийтийг хамарсан хямрал үүсгэж болзошгүй хэмээн эдийн засагчид эмээж байна. Тэднээс Moody's Analytics-н ахлах эдийн засагч:

“Ирэх жилийн эдийн засагт болгоомжтой хандах нь зүйтэй болов уу. Гэхдээ бид ирэх жилийг эдийн засгийн хямралгүйгээр даван туулах боломжтой гэж би бодож байна” илүү эерэг төсөөлөлтэй байна.📢

Эдийн засгийн мэдээ:

Борлуулалтын дайн💣⚔

АНУ-ын Засгийн газар номер 1 борлуулалтын өрсөлдөгч болох Хятад улсын тал дээр илүү хязгаарлалтаа нэмлээ.👆

"Аж ахуйн нэгжийн жагсаалт" гэж нэрлэгддэг Хятадын групп компаниудад чиглэж байна. Хятад улсын дэвшилтэт технологи ашиглах нөөцийг АНУ ийнхүү хязгаарлахыг хүсчээ.🤝

АНУ-ын албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ хязгаарлалт нь тус улсын Украйн руу чиглэсэн цэргийн довтолгоог дэмжиж байгаа Оростой холбоотой байгууллагуудад бас чиглэж байгаа гэнэ.🧐

Хувьцааны мэдээ:

Баяртай TikTok 👋

АНУ-ын эрх баригчид TikTok-г хориглох шинэ хуулийн төслийг өргөн барилаа.📜

Хоёр намын бүлгээс нэгдэж боловсруулсан уг хуулийн төсөлд "Хятад, Орос болон бусад анхаарал хандуулахад тохирох гадаадын хэд хэдэн оронд эсвэл нөлөөн дор байгаа аливаа нийгмийн сүлжээний компаниас хийсэн бүх гүйлгээг хориглох” хэмээн тусгажээ.👈

Энэ үйл явдал мэдээж тус компанийн хувьцаанд сөргөөр нөлөөлнө.😲

Олон жилийн турш АНУ-ын хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон Хятадын Засгийн газрын энэхүү аппликейшнд үзүүлэх нөлөөлөлд санаа зовсоор ирсэн.😰

Хэдийгээр TikTok хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадаас гадуур, Засгийн газраас хараат бус хадгалдаг гэж амладаг боловч баталж чадаагүй юм.😬

Бүхэл бүтэн дэлгэцэнд 📱

TikTok шинэ зүйл туршиж үзэхээр болсон нь “хэвтээ бичлэг” байв.😍

Хэрэглэгчид видео үзэж байхдаа утсаа хэвтүүлж бүтэн дэлгэцээр үзэх боломжтой боллоо.👍✌

Яагаад? 🤨

Өрсөлдөөн. 📊

TikTok богино хэмжээний контентоороо видео зах зээлийг илүү ихээр эзэлснийхээ ачаар YouTube шиг томоохон брэндтэй өрсөлдөж чадахуйц хэмжээнд хүрсэн.👆📈

YouTube өнгөрсөн жил TikTok-н хуулбарласан 'Shorts' форматаа танилцуулсан.🧐

Бүх сошиал медиа компани нэг нэгнээсээ санаа авч, хуулбарладаг хэдий ч санаагаа хамгийн сайн хэрэгжүүлсэн платформ нь илүү олон үзэгч, бүтээгчдийг байлдан дагуулдаг нь зах зээлийн хууль юм.😉📜

TikTok-д YouTube-н зах зээлийн илүү их хувийг эзэлж платформдоо илүү олон бүтээгчдийг татаж, магадгүй илүү ашиг олох нь ээ.🤔

Элон Маск гэрээ цэвэрлэв🧹🧼

Таныг твиттерийн том цэнхэр шувууны хөшөөтэй болох уу гэвэл яах уу? 😂

Тэгвэл одоо та түүнийг худалдаж авч болохоор болсон байна. Өнгөрсөн 7 хоногт твиттер цахим дуудлага худалдаа зарласан.🤗

Тус дуудлага худалдаанд кофены машинаас, "stay woke" бичигтэй футволк хүртэлх оффисийн хэрэгсэл байгаа гэнэ.🤪

Твиттер ирэх 2023 онд том өөрчлөлтөд орж илүү гялалзахаар бэлдэж байна.🤩

Элон Маск их цэвэрлэгээндээ бэлдээд твиттерийн оффистоо ажиллаж, унтаж, амьдарч байгаа гэнэ.

Технологийн мэдээ:

Таны өмнөөс шивнэ, бичнэ🗨💭

OpenAI-н “Chatbot GPT” программ нь дэлхийг шуурганд автуулж байгаа төдийгүй ажиллах нөхцөлөөс гадна боловсролыг хүртэл өөрчилж мэдэх нь.

“Chatbot GPT” нь код бичих, эссе, блог, нийтлэл зэрэг бүх төрлийн бичвэрийг автоматаар үүсгэх боломжтой хиймэл оюун ухааны программ юм.✏

Энэ нь өгөгдлийг онлайнаар нэгтгээд таны өгсөн мэдээлэлд үндэслэн хариултыг боловсруулах замаар ажилладаг.

Асуудал: Ийм хиймэл оюун ухаан хэзээ нэгэн цагт олон сая ажлын байрыг орлож боловсролын салбар, ажил эрхлэлтийг үндсэндээ шинэчлэх эхлэл тавигдаж буй юм.

2025 он гэхэд хиймэл оюун ухааны технологи нь 85 сая ажлын байрыг “үгүй” болгоно гэж Дэлхийн эдийн засгийн форум таамаглаж байна.🙄

Гэхдээ сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан асар их хөгжсөн хэдий ч хүмүүс хоцрогдох хараахан болоогүй. Хиймэл оюун ухаан одоогоор нарийн төвөгтэй бодлыг орлохгүй тул хүмүүс үеийн үед хэрэгтэй хэвээр байх болно.🤗

Зүйрлэл: Тооны багш нар таныг тооны машин байнга авч явах боломжгүй гэж хэлж байсныг санаж байна уу? Энэ нэг иймэрхүү…

OpenAI болон бусад хиймэл оюун ухааныг ашигладаг компаниуд бидний мэдлэг, ойлголтыг сайжруулж, маргаашийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх илүү сайн ажиллах хүчийг бий болгож чадна.

Эрчим хүчний нээлт🎉

Эрдэмтэд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа цэвэр эерэг энергийн урвал үүсгэж чадсан бөгөөд урвалаас үүссэн энерги түүнийг үүсгэхэд зарцуулсан энергиэс илүү байсан гэсэн үг юм.

Үйлдвэрлэсэн энергийг хайлуулах энерги буюу “fusion energy” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нар яаж энерги үүсгэдэгтэй адилхан юм.☺

Ийм төрлийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг агуулаагүй бөгөөд цөмийн хог хаягдал зэрэг асуудалгүй.

Дэлхийн дулаарлын эсрэг үр дүнтэй хүчирхэг хэрэгсэл болж чадна гэсэн үг юм.

Хэрэв энэ төрлийн эрчим хүчээр борлуулалт хийж чадвал CO2 ялгаруулалтыг эрс бууруулаад зогсохгүй шатамхай түлш, цахилгаан зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрийн хамаарал буурах юм.📉

Гэхдээ бодит байдал дээр газрын тос, нүүрсний аж ахуйтай улс орнуудын нөөц дуусах хүртэл энэ технологийг олон нийтэд нэвтрүүлэхгүй нь ойлгомжтой.

  • Хуулбарлах боломжгүй

Дижитал хөрөнгийг хуулбарлах амархан байдаг. Тийм болохоор уран бүтээлч, артист, зохион бүтээгчдэд зохиогчийн дижитал эрх, оюуны өмчөө хамгаалуулах асуудал үргэлж тулгардаг Ямар нэг зураг, хөгжим, бичлэг болон бусад зүйлийг эзэмшихгүйгээр та бусад руу хялбархан дамжуулчхаж болдог. Тухайн хөрөнгөд хуурамч нэр, дүр төрхийг амархан зохиож болно. Харин NFT-н тусламжтайгаар уран бүтээлчид болон эзэмшигчид нь дижитал өмчөө хамгаалж, хуулбарлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Шуудхан хэлэхэд хуулбарлах боломжгүй гэсэн үг. Тийм ч учраас тухайн NFT-н ховор байдлыг хангаж, үнэ цэнийг нь баталгаажуулдаг.

  • Эргэлт

Кибер тоглоомын салбарыг авч үзвэл өмнө нь хэрэглэгчдийн худалдаж авсан тоглоомын хэрэглүүр(item)-ийн үнэ цэн нь тухайн тоглоомыг зохиосон компанийн сүлжээнд хадгалагддаг. Хэрвээ тухайн компани үйл ажиллагаагаа явуулахаа боливол тоглоомын хэрэглэгч тухайн хэрэглүүр(item)-ээ хамт алдана. Хэрвээ тэр хэрэглүүр(item)-ээ NFT болгочих юм бол хэрэглэгч тухайн тоглоомын эзэн нь болж NFT дуудлага худалдааны зах зээлд чөлөөтэй худалдаалж болно. Тэгэж байж виртуал тоглоомын эргэлт маш ихээр нэмэгдэж байгаа юм.

Түүнчлэн улс хооронд NFT гүйлгээ хийхэд ердөө хэдхэн минут шаардлагатай. Энэ нь хуулбарлах эрсдэлийг үгүй болгодог.

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.