• Octagon.mn
  • Posts
  • Крипто халдлага 💻

Крипто халдлага 💻

Сэвэлзсэн сайхан цастай өдрийн мэнд ээ! Шинэ цас орсон тул халтиргаа гулгаа, замын түгжрэл ихтэй байж болзошгүй учир цагаа сайн төлөвлөж гараарай! гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Төрсөн өдрийн мэнд, Chat-GPT!🎉🎂

Chat-GPT байхгүй ганцхан жилийн өмнө бид ямаршуу байсан бэ? Оюутан залуус, технологи хөгжүүлэгч нар маань кодтой холбоотой тусламж хаанаас яаж авдаг байсныг санаж байна уу? 

Тэгвэл Chat-GPT өнгөрсөн жилийн 12 сарын 1-л нээлтэй хийж байсан ба эхний 5 өдөртөө л гэхэд 1 сая хэрэглэгчтэй болсон амжилтыг үзүүлж байсан билээ. Мөн хамгийн хурдан 100 сая хэрэглэгчийн нэг дор цуглуулж чадсан ганц компани юм.

  • Microsoft компаниас $13 тэрбумын хөрөнгө оруулалт босгож OpenAI Microsoft-н экосистемд үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн билээ

  • 10-р сард OpenAI-н гүйцэтгэх захирал Sam Altman-ны мэдээллэж буйгаар 2021 онд $28 саяын үнэлгээтэй байсан компани одоогоор 46 дахин өсөлтийг үзүүлж $1.3 тэрбумын үнэлгээтэй болоод байгаа юм.

  • Pew Research-с гаргасан судалгаагаар АНУ-н талаас илүү хувийн насанд хүрэгчид “Хиймэл оюун ухааныг ашиглахдаа баярлахаас илүүтэйгээр айдаг” гэх судалгаа бий

  • Мөн OpenAI-н технологийг ашиглан хиймэл оюун ухааны үйл ажиллагаа ихссэний хэрээр хиймэл оюун ухаан ажлын орчинд ашиглах хүмүүс ихсэж мянга мянган ажилчид ажлын орчинд хиймэл оюун ухаан ашигласан гэх шалтгаанаар ажлаасаа халагджээ.

Хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдрал бидэнд мэдэгдэхгүй хэлбэрээр ихээхэн ашиглагдаж эхлэх үед харин юу болох болдоо?

Крипто халдлага 💻

11 сарын 22-н Крипто зах зээлд энгийн л нэгэн өдөр тохиож байлаа. Тэгтэл Kyberswap протокол халдлагад өртлөө гэх мэдээллээр зах зээлд тэр тусмаа алткойн дунд савалгаа үүсэв.

  • Kyberswap нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төвлөрсөн бус бирж дундаа анхдагч гэгдэх хэмжээний юм.

  • Нийт хөрөнгө оруулагчдын 47 сая ам.доллар халдлагад өртөж алдагдажээ.

  • Тус халдлага нь Крипто халдлага нь хамгийн нарийн төлөвлөгдсөн гэгдэх халдлага дундаа орж байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь тус халдлага үйлдэгч этгээд нарийн төлөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өгөх болзол нь хүртэл нэлээдгүй нарийн гэнэ.

Халдлага үйлдэгч зөвшилцөлийн шатны өмнө “Би их ядраж байгаа тул хэсэг хугацаанд амрасны дараагаар зөвшилцөж, шийдвэрт хүрье” гэх хариуг өгөөд 8 хоног сураггүй байсны эцэст төсөл хэрэгжүүлэгч нарт шаардлагыг хүргүүлэв. Тус шаардлагууд нь:

  • Kyberswap төслийн удирдах албан тушаал бүрийг өөрөө хариуцах

  • Төслийн бүхий л баримт бичиг, орлого, зарлагыг удирдах, хариуцах

  • Төслийн бүхий л санхүү болоод хөрөнгийг удирдах

зэрэг шаардлагыг хүргүүлсэн ба хэрэв Kyber-ын зүгээс дээрх бүх шаардлагыг зөвшөөрвөл:

  • Төслийн удирдах албанд ажиллаж буй бүхий л ажилчдын эзэмших хувийг худалдаж авч төслөөс гаргана

  • Төсөлд ажиллаж буй бүхий л ажилчидын цалинг 2 дахин нэмэгдүүлэх бөгөөд

  • LP хөрөнгө оруулагчдын алдагдалын 50%-г буцаан олгох гэнэ

Сайн санаа агуулаад байна уу? Яагаад байгааг шинжээчид ч таамаглашгүй…

Тэтгэвэртээ гарсан $ саятангуудын 80% нь зээлийн картын өртэй 💰

Social Security-с гаргасан мэдээллээр тэтгэвэртээ гарсан нийт $ саятангуудын 80% нь зээлийн картын өртэй бөгөөд тус бус хамгийн багадаа $1 саяын өртэй гэнэ.

Энэ нь тус тэтгэвэртээ гарсан иргэд дунд ихээхэн дарамт болж байгаа бөгөөд тус иргэд зээлээ барагдуулах ч боломжгүй гэх мэдээлэл бий.

  • 1980 оноос хойш тэтгэвэртээ гарсан иргэдийн тоо 38%-с 63% болж өссөн байна.

Тэтгэвэртээ гарсан иргэд дунд ихээхэн ажиллагдаг зүйл нь хэт их санхүүгийн зардал байдаг билээ. Мөн тус 80%-ийн 27% нь өв залгамжилж хөрөнгөө авсан гэх мэдээлэл байгаа ба өв залгамжлах санхүүгийн сахилга батд муу нөлөөтэй нь дахин батлагдав.