• Octagon.mn
  • Posts
  • Зах Зээлийг Захирагч Биткойн 👑

Зах Зээлийг Захирагч Биткойн 👑

Өглөөний мэнд ээ! 6 дугаар сарын сүүлийн дугаарыг маань уншиж буй уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! Өдрөө эрч хүч дүүрэн өнгөрөөгөөрэй 🤗

Зар сурталчилгааны сэргэн мандалт 📈👋

Сүүлийн 11 сарын байдлаар технологийн компаниуд төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зар суртчилгаанд зарцуулах зардлын хэмжээ эрс багассан судалгаа бий.

Унасан зах зээл сэргэж эхлэв. 😎

Өнгөрсөн 5-р сард АНУ-ын зар сурталчилгааны зардлын индекс 2.5%-ийн өсөлт үзүүлсэн нь сүүлийн 11 сард байгаагүй тоо юм.

Байгууллагын зар сурталчилгааны зардал нь зах зээлийн эдийн засагт эргэлдэх мөнгөн урсгалын нэг хэсэг байдаг. Хэдийгээр эдийн засаг удаашралтай байсан ч технологийн том тоглогчдийн хувьд асуудал болсонгүй.

Meta (NASDAQ: META) болон Alphabet (NASDAQ: GOOGL) буюу бидний мэддэгээр Google компани өнгөрсөн жилийн байдлаар зар сурталчилгааны зах зээлийн 50%-ийг дангаар бүрдүүлжээ.

Тэгвэл: 👇

  • Бусад зардлаа бууруулж, зар сурталчилгаандаа түлхүү ажилласны хүчинд өнгөрсөн 1 жилийн хугацаанд Meta (NASDAQ: META) компани гэхэд л 130%-ийн ашигтай ажилласан тухай Citi банкны шинжээч Ronald Josey дүгнэсэн

  • Тэрээр хувьцааны ханшийн таамаглалыг $360 хүртэл өсгөөд байгаа учир нь “Reels” хүчтэй өсөлт үзүүлэх боломжтой хэмээн дүгнэсэн. META-н зүгээс Reels-г танилцуулснаас хойш олох орлогын тайланг гаргаагүй байгаа.

Эх сурвалж: Read The Joe

Эдийн засгийн 3 дохио. Үүнд:

1. Хэрэглэгчдийн итгэл үнэмшил: Өнгөрсөн 2022 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн төдийгүй АНУ-ын Бага Хурлын Зөвлөлөөс гаргасан энэ сарын тайланг дүгнэе.

  • Нийт иргэдийн 69.3% нь ирэх 2024 онд эдийн засаг “Ямар нэгэн байдлаар унана” эсвэл “Унах магадлалтай” гэж дүгнээд байгаа. 5-р сард энэ тоо 73.2% байжээ

  • Тэдний 14.2% нь бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна. 5-р сард энэ тоо 13.2% байсан.

  1. АНУ дахь шинэ орон сууцны борлуулалт: 2022 оноос хойших хамгийн хурдан борлуулалт үзүүлж, индексжүүлсэн түвшин 12.2%-д хүрээд байна. Сүүлийн 3 сард дараалан өсөлттэй гарсан нь орон сууцны зах зээл сэргэж байгаа дохио болов уу.

  2. АНУ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалт 5-р сард 0.7%-иар өссөн нь хоёр дахь сардаа өссөн үр дүн юм. Бизнесүүд хөл дээрээ тогтох үүд хаалга нээгдэж, урт хугацааны хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлжээ…

“ЗЗЗ” Биткойн 👑💸

Биткойны ханш өнгөрсөн 7 хоног өсөлттэй байснаар нийт крипто валютын зах зээлийн 58%-ийг дангаар бүрдүүлж эхлэв. “Зах Зээлийг Захирагч” Биткойн гэдгийн баталгаа биз.

Coin Metrics-н зүгээс гаргасан шинэ тайланд Биткойн 2021 оны 4-р сард хүрсэн тааз ханшаас хойш анх удаа $1.2 их наяд ам.долларын үнэлгээ бүхий крипто валютын зах зээлд дангаар $590 тэрбум ам.долларыг ийнхүү эзэлж байна. Хоёр дахь том тоглогч Эфириумийн хувьд $220 тэрбум ам.долларын үнэлгээтэй арилжаалагдаж байгаа юм.

Энэ өсөлтийг томоохон хөрөнгө оруулалтын фирмүүдийн Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн танилцуулгатай холбон тайлбарлаж байна.

BlackRock хөрөнгө оруулалтын фирм АНУ-ын СЗХ-д Биткойн ETF гаргах хүсэлтээ гаргаад байгаа ба дараа дараагийн Биткойн ETF гаргах хүсэлтүүд зах зээлийг хөдөлгөж эхлэх нь тэр. ⏰

YouTube-н туршилт 🧪

Одоогоос 6 сарын өмнө үүлэн технологиор дамжуулан тоглоом тоглох үйлчилгээ үзүүлэгч Google-н охин компани болох “Stadia” үйл ажиллагаагаа зогсоогоод байсан. Тэгвэл тус компани YouTube платформоороо дамжуулан онлайн тоглоомын үйлчилгээ үзүүлэх тал дээр туршилт хийж эхлэв.

Энэ туршилтыг “Playables” гэж нэрлээд “Arcade” тоглоом буюу зоосоор тоглодог тоглоом, видео тоглоом зэргийг сарын суурь хураамжтай болгох гэнэ.

Google Stadia компанийн үйл ажиллагааг зогсоосон тухай нийтлэлдээ тоглоомын салбарыг орхихгүй гэж дурдсан байсан нь энэ туршилтын үйл явц болов уу.🤔

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно