- Octagon.mn
- Posts
- Бодлогын хүүг нэмлээ📈
Бодлогын хүүг нэмлээ📈
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр цахилгаан эрчим хүчний засвар хийн Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд хязгаарлалт хийх нь ээ⚡ Та утсаа цэнэглэж амжсан биз?🤪
Шинэ дугаараа уншаад өнөөдрийг цоглог эхлүүлцгээе.😁
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байх нь мөнгө дураараа хэвлээд бусдаар төлүүлж болдог давуу талтай. Хэрэв та тэр төлбөрийг төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.📜
Эдийн засаг
Орос улс ирэх 6-р сард гэхэд шатахуун олборлох хэмжээгээ эрс багасгана📉🥶
Тус улс газрын тосны олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар бууруулахаар төлөвлөж байна.🤝
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак "Барууны орнууд Оросын нефтийн үнийг хязгаарлахыг оролдсон"-ы улмаас дэлхийн нефтийн зах зээл хэт дарамтад өртсөн гэв. 🥺💥
Банкны хямралын улмаас шатахууны эрэлтэд өөрчлөлтөд орох вий гэсэн болгоомжлолоос нефтийн үнэ сүүлийн 15 сарын доод цэгтээ хүрчээ.📈😯
Хэрэв ОХУ газрын тосны олборлолтоо бууруулсаар байвал газрын тосны үнэ өсөж Монгол шиг нефть импортлогч орнуудад сөргөөр нөлөөлнө. 😰
Нефтийн үнэ өсөх нь бараа, үйлчилгээний өртөргт шууд нөлөөлж улмаар инфляцийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг удаашруулна.😪
Мөнгөний бодлого💵
Өчигдөр ХНС бодлогын хүүг 0.25%-иар нэмлээ. 📈🚀
Томоохон банкнуудын хямрал ар араасаа нүүрлээд байгаа хэдий ч ХНС инфляцийг 2%-д хүртэл бууруулж ажилгүйдлийг нэмэгдүүлэх зорилгодоо тууштай байхаар шийджээ.📢
ХНС ирэх 5-р сар хүртэл хуралдахгүй. (Том бизнес эсвэл банк дампуурахгүй тохиолдолд) Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ХНС ахин 0.25%-иар бодлогын хүүг нэмэх магадлалтай байна гэнэ.🧐👆
Хувьцаа
ХНС бодлогын хүүг нэмсний дараа хөрөнгийн зах зээл унаж Dow Jones 532 нэгжээр буюу 1.6%-иар буурсан байна.📉👇
ХНС бодлогын хүүг өндөр байлгах замаар инфляцийг бууруулах зорилготой боловч эдийн засагт дарамт учруулж байна.💥😰
Сангийн сайд Жанет Йеллен ч зах зээлд нөлөөлөхүйц тайлбар хийв. 📢
Банкны хямралын улмаас хоёр жилийн төрийн сангийн өгөөж буураад зогсохгүй 10 жилийн өгөөжийн түвшинг доош татсан.📊
Крипто
Нигерийн Засгийн газар Төв банкны дижитал валют (CBDC) болох шинэ төрлийн мөнгө нэвтрүүлэхээр төлөвлөж байна.📢
Нигерийн иргэд бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа тул дижитал хэлбэрийн шинэ мөнгийг ашиглах сонирхолтой байна.💸📱
CBDC-н тусламжтайгаар хүмүүс ухаалаг утас эсвэл компьютерээ ашиглан худалдан авалт хийх, бүх төрлийн төлбөр төлөх боломжтой. 🤩
Байр суурь:📌
Эерэг: Хүн бүрд илүү хялбар, аюулгүй болно
Сөрөг: Цахим луйвар үйлдэхэд хялбар болж магадгүй гэж санаа зовж байна.
Энэ 7 хоногийн онцлох крипто мэдээ:
Интерполын хоосон сүрдүүлэг?🤔
Monero (XMR) бол хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бүрэн нууцалдаг крипто валют. 🤩📱
Интерполын зүгээс Monero-г ашиглан гүйлгээ хянах арга олсон гэж мэдэгдсэн.📢 Monero-г хар тамхи, галт зэвсэг, мөнгө угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход ашиглана хэмээн мэдэгдсэн.💥
Monero-н үүсгэн байгуулагч Интерполын гаргасан мэдэгдлийг үгүйсгээд зогсохгүй Monero нь гуравдагч этгээдгүйгээр мөнгө шилжүүлэх найдвартай арга зам хэвээр байна гэж мэдэгдэв.💭
Интерпол худал мэдээлэл тараах хэмжээнд хүртлээ доройтжээ.😪
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.