- Octagon.mn
- Posts
- Хойд Солонгосын хакер 💻
Хойд Солонгосын хакер 💻
Өглөөний мэнд! Намрын сэрүүн орчихов уу? Нэг л хүйтэн өдрүүд өнгөрөөд байх чинь… Та бүхэн минь цаг агаартаа тааруулж хувцасаа өмсөж ажилдаа гараарай!
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Хойд Солонгосын хакер 💻
Хойд Солонгосын хакерууд он гарснаас хойш гарсан халдлагын 20%-ийг дангаар үйлдсэн бөгөөд нийт $200 саятай дүйцэхүйц хэмжээний крипто валютын хохирол учруулсан хэмээн TRM Labs-аас тайлагналаа.
Одоогийн байдлаар сүүлийн 5 жилийн хугацаанд гэхэд л крипто зах зээлд хакеруудын хорон ажиллагаанаас үүдэлтэй $2 тэрбумын хохирол учраад байгаа юм.
Тус халдлагаар хакерууд Atomic хэтэвчийг гол бай болгон мөнгө угаах замаар $100 саятай дүйцэхүйц Биткойн, Эфириум, Трон, XRP, Dogecoin зэргийг хулгайлаад байгаа ба төвлөрсөн бус биржүүд дээр хулгайлсан крипто валютыг хөрвүүлэх замаар халдлага үйлдсэн болохыг тайлбарлалаа.
TRM Labs нь 2018 онд үүсгэн байгуулагдсан Сан Франциско хотод төвтэй Интерпол болон FBI, Австралийн Төрийн Цагдаагийн Хүчин зэрэг газруудад ажиллаж байсан туршлагатай мөрдөгчдөөр ахлуулсан хамт олон билээ.
Крипто орчны халдлага дан ганц үүгээр зогссонгүй. Өнгөрсөн Баасан гарагт WEB3-ын вирусийн эсрэг программ хөгжүүлэгч компани болох Exactly нийт 4232.6 ETH буюу ойролцоогоор $7.2 саяын хохирол амсаад байна.
Халдлага үйлдэгчдийн үзүүлэх хохирол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагч та бүхэн өөрийн судалгааг сайтар хийж дижитал хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалахыг зөвлөе!
Технологийн компанийн цомхотгол буурч байна 📉
2023 он гармагц технологийн компаниуд ажилчдаа цомхотгох явдал ихээр гарсан.
NASDAQ буюу технологийн компаниудын багц хувьцааны индекс он гарснаас хойш 36%-ийн өсөлттэй байгаа ба ажил олгогчдын орон тооны цомхотгол ингэж өсөхөд нөлөөлсөн гэж үзжээ.
Оны эхэн үе буюу 1 дүгээр сард нийт 353 компани 109,000 орчим орон тооны цомхотгол хийсэн бол энэ 8 дугаар сард ердөө 76 компани 6,000 ажлын байранд цомхотгол хийжээ. Үүнээс үзэхэд ба ажил олгогчид цомхотгол хийх нь буурч байна.
Он гарснаас хойш технологийн томоохон компаниуд болох AMAZON (NASDAQ: AMZN) болон Meta (NASDAQ: META) тус бүр 20,000 орчим цомхотгол хийсэн
Үүний үр дүнд Meta-ийн цэвэр орлогын түвшин 2022 оны төгсгөл үед 14%-иар өсөлттэй байсан бол энэ онд 24% болтлоо өсчээ.
Эргэцүүлэл: Ашигтай ажиллах нь нэмэгдэж эхлэхийн зэрэгцээ томоохон компаниудын хөрөнгө оруулагч нар технологийн компаниудад ажиллах хүчний орон тоог нэм гэх шаардлагыг тавьж байгаа нь компаниуд цомхотгол хийсэн ажилчдаа эргүүлэн татан оруулах нь олширсон хэмээн BNN мэдээлээд байна.
Улсаасаа бага инфляцитай хот 😱
АНУ-д эдийн засаг сэргэж байгаа боловч инфляци хүссэн хэмжээнд хүртлээ буурахгүй байгаа. Тэгвэл АНУ-ын Миннеаполис хот улсын инфляциас бага байгаа юм.
Тодруулбал, Үл хөдлөх хөрөнгийн худалдан авах чадвар муу байсан үед тус хот зөв арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Өнгөрсөн 7 дугаар сард Миннеаполис хотын инфляци 1%-тай гарсан бол улсын хэмжээнд 3.2%-тай байгаа юм.
2018 онд Миннеаполис хот ирэх 2040 он гэхэд Озоны давхаргыг хамгаалах арга хэмжээ авч эхлэх тухай хууль баталж амины орон сууц болон барилга барихад таатай нөхцөлийг бүрдүүлж эхэлжээ
2017-2023 оны хооронд Миннеаполис хотын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ 1% өссөн бол улсын хэмжээд 31% өсөлттэй байв.