- Octagon.mn
- Posts
- Бодлогын хүү бидэнд яаж нөлөөлдөг вэ?
Бодлогын хүү бидэнд яаж нөлөөлдөг вэ?
Валентины романтик өглөөний мэнд ээ!🌞 Хавар цаг ч ирж байна даа.😍 Өнөөдөр өдөртөө -5 хэм, шөнөдөө -19 хэм хүртэл хүйтэн тул та бүхэн дулаан хувцаслаарай.😊🤞
Хураангуй:📝
АНУ-ын Төв банкны бодлогын санхүү бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Шатахууны үнэ яагаад өсдөг вэ?
Amazon Энэтхэгт хүч үзнэ
Сонин хууль
Өнөөдөр АНУ-ын Хэрэглээний Үнийн Индексийн (ХҮИ) тайлан гарна. 📢АНУ-ын инфляцийн түвшин COVID-19 цар тахлын улмаас нийлүүлэлт тасалдаж эрэлт нэмэгдсээр байгаагаас хамаарч, бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж шинжээчид таамаглаж байна. 🧐
ХҮИ таамаглаж байснаас өндөр гарвал хувьцааны үнэ буурч, ам.долларын ханш чангарахад хүрнэ.💥
Ингэснээр газрын тос, алт зэрэг ам.доллараар үнэлэгддэг түүхий эдийн эрэлт буурч, улмаар түүхий эд экспортлогч орнууд /Монгол улс орно/-д нөлөөлж болзошгүй тул зөвхөн АНУ-ын зах зээлээр хязгаарлагдахгүй.😲
ХҮИ-ийн тайлан нь хөрөнгө оруулалт болон худалдан авах чадварт нөлөөлж болзошгүй учраас дэлхий нийтийн хэмжээнд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар иргэд мэдэж байх нь чухал бөгөөд өөр бусад олон хүчин зүйлээс эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлууд шалтгаалж болохыг онцлох нь зүйтэй.😉📣
АНУ-ын Төв банкны бодлогын хүү бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Манай улсын эдийн засаг дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалтай нягт холбоотой байдаг АНУ-ын Холбооны нөөцийн сангаас (FED) тогтоодог бодлогын хүүгийн өөрчлөлт Монголын эдийн засаг, иргэдэд ихээхэн нөлөөлдөг гэсэн үг.🤗
Яаж?🤨
1. Валютын ханш: АНУ-ын Төв банкны бодлогын хүүг нэмэгдэхэд ам.долларын ханш чангарч Монгол төгрөгийн үнэ цэнийг бууруулдаг. Монголоос экспортлох бараа бүтээгдэхүүн гадны зах зээл дээр илүү үнэ хүрдэг. Энэ нь манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж эдийн засгийн эргэлтийг удаашруулдаг.
2. Зээлийн хүү: ХНС бодлогын хүүг өсгөсний үр дагавраар манай оронд хөрөнгө оруулалт, хэрэглээний зээлийн хүү өсдөг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, ажлын байр буурахад хүргэдэг.
3. Хөрөнгө оруулалт: АНУ-ын бодлогын хүү өссөнөөр хөрөнгө оруулагчид хөрөнгөө АНУ-д байршуулах сонирхол нэмэгддэг. Ингэснээр манай улсын хөрөнгө АНУ руу урсана гэсэн үг. Энэ нь Монголын эдийн засагт хөрөнгө оруулах хэмжээг буурч өсөлт удааширна гэсэн үг.
4. Түүхий эдийн үнэ: ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэр нь ам.долларын ханшид нөлөөлж, улмаар ам.доллароор арилжаалдаг газрын тос болон бусад түүхий эдийн үнэд нөлөөлдөг. Монгол улс шиг шатахуунаа импортолдог орны хувьд газрын тосоос эхлүүлээд түүхий эдийг илүү үнэтэй болгодог.
Шатахууны үнэ яагаад өсдөг вэ?
Нефтийн үнэ ямар нэгэн тодорхой тайлбаргүйгээр өсч эсвэл буурч болдгийг та анзаарсан байх. Шатахууны үнэд нөлөөлдөг чухал хүчин зүйл бол улс хоорондын дайн болон улс төрийн тогтворгүй байдал.⚖
Түүхээс үзэхэд дайн болон геополитикийн хурцадмал нөхцл байдлын үед шатахууны үнэ өсөх хандлагатай байсан. Тухайлбал, 1970-аад оны Йом Киппурын дайн, Ираны хувьсгал зэрэг нь дэлхий нийтийн хэмжээнд нефтийн үнэ огцом өсөхөд хүргэсэн. Үүний нэгэн адил Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, Украйны дайн дэлхийн газрын тосны үнэд нөлөөлсөн.📌
Тэгвэл шатахууны үнэ яагаад өсдөг вэ? 🤨
Газрын тосны нийлүүлэлт тасалдаж, улмаар хомсдол үүсэж үнэ өсөхөд хүргэдэг. 📈
Дайн байлдааны улмаас цэрэг, батлан хамгаалах салбар ихэвчлэн маш их хэмжээний түлш шаарддаг тул эрэлт, нийлүүлэлтийг улам гацаадаг. 🥶
Хувьцааны мэдээ:
Amazon Энэтхэгт хүч үзнэ
Amazon ээлжит аварга том дүнтэй худалдан авалтын гэрээгээ байгуулж Энэтхэгийн видео аварга MX Player-г худалдаж авахаар болжээ.📢
MX Player нь 300 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй Энэтхэгийн хамгийн том видео стрийминг платформ юм.📱
MX Player-н хувьд хамгийн сүүлд Энэтхэгийн конгломерат Times Internet-тэй 2018 онд 140 сая ам.доллароор нэгдсэн.💲🧐
Amazon энэ бүс нутагт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хэрэв хэлэлцээр эцэслэн шийдэгдвэл бүс нутгийн хамгийн том тоглогчдын нэг болох боломжтой.🤩
Сонин хууль
Массачусетс мужийн шоронгоос суллагдахын тулд эд эрхтэнээ донор болгон хандивлах хууль батлахыг оролдож байна.🤝
Энэ хуулийн дагуу хүмүүжигч эд эрхтэнээ хандивласнаар хоригдох хугацаанаасаа 60 хоногоос нэг жил хүртэл чөлөөлөгдөх боломжтой гэнэ.✔
АНУ-д донорын эрхтэний эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед нэг талдаа хэрэгтэй мэт боловч нөгөө талд хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж магадгүй болоод байна. 📌
Хэрэв та хүмүүжигч байсан бол эд эрхтэнээ өгөх үү?🙄
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.
✅Хялбар дөхөм #Octagon биржийг танилцуулж байна.
🚀🚀Octagon бол Блокчэйн технологийг ашиглаж санхүүгийн болон нийгмийн олон талт хэрэгцээг хөнгөвчлөх боломж олгох цогц платформ юм.— Octagon.mn (@Octagon2press)
7:13 AM • Jan 26, 2023