• Octagon.mn
  • Posts
  • Мета дахин торгуулна

Мета дахин торгуулна

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -16 хэм хүйтэн.⛄ Энэ 7 хоногийн дундаж хэм -15 болж хүйтний эрч бага зэрэг сулрах хэдий ч 1000 лангаа эрүүл мэнддээ нэмэрлэж дулаан яваарай🤗🌨

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв? 🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 32 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • 2022 онд ашигтай ажилласан технологийн компани байна уу?

  • Европчууд Meta-г хувийн мэдээлэл муу хадгалсан гэсэн үндэслэлээр торгов

  • Netflix тоглоомоор өрсөлдөөнд хожиж байна

  • Walmart онлайн дэд бүтцээ хөгжүүлэлтээрээ Amazon–г ардаа орхив

  • Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээгээ цуцална

  • Энэтхэг эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 3-т орно

  • Украйн эрчим хүчгүй хөлдлөө

Маркетийн талаар бодол:

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан “зах зээл тайван байна” гэсэн сайн мэдээтэй.🤩📢 Гэхдээ Холбооны Нөөцийн Банк ам.долларын инфляцийг бууруулахын тулд хөдөлмөрийн зах зээлийг удаашруулах төлөвлөгөөтэй байгаа учраас тэдний хувьд бол муу мэдээ.

Харин одоо энэ сарын 13-ны Мягмар гарагт АНУ-ын ХҮИ хэр түвшинд гарахаас хамаарч ХНБ бодлогын хүүг хэр хэмжээгээр нэмэх эсэхийг шийдэх болоод байна.🧐

Хувьцааны мэдээ:

Ялагчгүй🤔

Технологийн компаниуд энэ жил бодлогын өндөр хүү, инфляци, цомхотгол зэрэг асуудалтай хэцүүхэн байлаа.😥

Компаниуд суларч буй эдийн засагт хариу үйлдэл үзүүлж зарлагаа удаашруулах арга хэмжээ авч байна.😯

АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй 15 технологийн компанийн 0 нь энэ онд ашигтай ажилласан гэв. Хамгийн их хэмжээний хохирол амссан нь Microsoft. 😯Зах зээлийн үнэлгээ нь 700 тэрбум ам.доллароор буурсан 📉бол Meta 600 тэрбум ам. доллароор буурсан.👇

Сүүлийн 12 сард хөрөнгө оруулагчид Nasdaq-аас гэхэд л нийт 7.4 их наяд ам.долларын💲💸 алдагдал хүлээсэн байна.😟

Европ vs Meta🤜🤛⚔

Ирландын эрх баригчид Meta-г хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хулгайлагдахаас сэргийлж чадаагүйн улмаас торгохоор болжээ.😪

2019 онд хувийн мэдээлэл алдагдаж😣 Facebook-н 500 сая гаруй хэрэглэгчдэд нөлөөлсөн.😑

Meta-н цахим хамгаалалт муу байсан тул 275 сая ам.доллароор 💲💸торгуулах болоод байна.

Мөн энэ анхны удаа биш, олон торгууль ар араасаа цуварч байна:💢❗

📍 2022 оны 1-р сар: Instagram дээр гарсан мэдээллийн талаарх хэргээр Meta-г 405 сая еврогоор торгосон.

📍 2022 оны 3-р сар: Мэдээллийн асуудлаар 17 сая еврогийн торгууль ногдуулсан.

📍 2021 оны 9-р сар: Мэдээллийн асуудлаас болж 225 сая еврогийн торгууль ногдуулсан.

Дүгнэлт:

Meta мэдээлэл дататай ажиллах болон хакеруудаас хамгаалахдаа тийм ч сайн биш бололтой. 🤔Тэгэхээр бид Метатай холбоотой төрөл бүрийн платформ дээр хувийн мэдээллийг аль болох оруулахгүй байх нь зөв болж таарлаа. 😬✅

Netflix түрүүлээд эхлэв💪📊

Netflix саяхан платформдоо 9 тоглоом нэмснээр нийт 40 тоглоомтой болов.🤩

Яагаад? 🤨

Netflix төрөл бүрийн хэрэглээ сонирхогч шинэ хэрэглэгчдийг татахыг хичээж байна.👈

Энэ оны эхээр Netflix захиалагч болон орлогоо алдсаны дараа уналтад 📉орсон нь зар сурталчилгаагаар дэмжигдсэн захиалгын шинэ багц, тоглоом нэмснээр өрсөлдөөнөөс ялгарч эхэллээ.💪

Сүүлийн жилүүдэд streaming хэт их болсон тул хэрэглэгчид одоо сонгох олон сонголттой байна.🤗

Ихэнх хэрэглэгч хамгийн бага өртөг, олон функц, өндөр чанартай контентийг сонгох болно.🤩

Walmart > Amazon🧐

Walmart өнгөрсөн хар Баасан гарагт Amazon-г ардаа орхилоо.😯

Юу болсон бэ? 🤔

Энэ жил Walmart-н веб сайтаас Хар Баасан гарагийн хямдрал хайж буй хэрэглэгчдийн тоо 386%-иар өссөн байна.📈

Wallmart энэ үеийн цор ганц ялагч байсангүй. Amazon энэ жил Target and Kohl's-н дараа 4-р байрт оржээ.📊

Талархлын баярын гол дүр нь цахим худалдаа буюу e-commerce байв. Талархлын баярын өдрөөр онлайн борлуулалт 2,9%-иар өсч📈 нийт 5,29 тэрбум ам.долларын💲 борлуулалт хийжээ.💪

Баярын өдрөөр онлайн дэлгүүрээ байршуулахын тулд Shopify ашигладаг бизнесүүд 1 минут тутамд ойролцоогоор 1.52 сая ам.доллар олсон байна.🤩

Walmart-н гол амжилт Amazon болон Target зэрэгтэй өрсөлдөхийн тулд онлайн дэд бүтцээ сайжруулсан явдал байлаа.🧐

Дэлхийн мэдээ:

Хориг арга хэмжээ эхэлж байна❌

📍 Өнгөрсөн 6-р сард: Европын холбоо 12-р сарын 5-наас эхлэн Оросын түүхий нефтийг худалдан авахыг хориглохоор тохиролцсон.❌

АНУ, Япон, Канад, Их Британитай хамтран ЕХ & Оросын газрын тосны орлогыг тасалж халаасыг нь хоослохыг хүсч байна.👊

Өнөөдрийн байдлаар:📢 Европын холбооны 27 улс бүрэн хориг тавьснаар түүхий нефтийн үнэ тэнгэрт хадсан үнэтэй болчихно гэж санаа зовж байна.😰

Эргэцүүлэн бодохоор ЕХ энэ амлалтаасаа буцах талаар бодож эхлэв.

Энэ бодол нь худалдан авахаа бүрэн зогсоох биш Оросын газрын тос худалдаж авах үнийн хязгаарлалт тогтоож магадгүй юм.🤔

Bloomberg-н мэдээлснээр📢 Хятад, Энэтхэг Оросын түүхий нефтийг 40%-ийн хямдралтай үнээр (баррель нь 33.28 ам.доллар💲) худалдан авч байна.

(Харин Монгол улс 35%-ийн хямдралтай үнээр авч байна.)

Энэтхэг том тоглогч болно😯

Энэтхэгийн тухай ярихад тус улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө 📈 3-т орох замдаа явж байна.

S&P-н таамаглалаар 🤔Энэтхэгийн жилийн ДНБ-ий өсөлт 2030 он хүртэл дунджаар 6.3%-иар өсөж 📊📈 Япон, Германыг гүйцсэнээр 3-р байранд оррх юм.

Яагаад өсөлт гарсан бэ? 🤨

Морган Стэнли "Энэтхэгт оффшор, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт, эрчим хүчний шилжилт, дэвшилтэт дижитал дэд бүтцээс үүдэлтэй эдийн засгийн өсөлт бий болох нөхцөл бүрдэж байна" гэв.

Украйн хөлдөх үү?🥶❄

Харамсалтай нь Украйнд дайн үргэлжилсээр . . . 💣😞

Цаг агаар хахир хүйтэн болсон энэ үед Украйнчууд "орон сууцаа яаж халаах вэ?" гэж санаа зовж байна.😰🌨

Яагаад? 🤨

Оросын арми Украйны эрчим хүчний дэд бүтцийг ихэнхийг нь устгасан, гэмтээсэн, олзолсон.💣

Харин өнгөрсөн 7 хоногт АНУ олон газарт эрчим хүчийг нь сэргээхэд зориулах 53 сая ам.долларын💲💸 тусламж үзүүлэхээ мэдэгдэв.

НАТО-н холбоотон улсууд Украйны 43 сая хүн амыг өвлийн улиралд⛄ эсэн мэнд даван туулахын тулд хөнжил, цахилгаан үүсгүүр болон бусад хэрэгцээт зүйлсийг илгээхээр төлөвлөж байна.📢

Slang Words📢

Бидний хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай үг хэллэг, утга санаа бол доор дурьдагдах “Slang Words” буюу бидний хэлдгээр “Хар яриа”-ны хэллэг юм. Тэгээд мөн “Common Terms” буюу Тэгэхээр энэ салбарт шинээр суралцаж эхэлж байгаа бол энэ салбарт байгаа хүмүүсийн яриа хэллэгийг нь ойлгохоос эхэлье.  

  1. Bitcoin- Эцэг койн

  2. Altcoin \Alternative coin\- Биткойноос бусад бүх крипто валютыг нийтэд нь хэлнэ. Бацаан койнууд

  3. KYC /AML\ Know Your Customer\Anti-Money Laundering\Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хэрэглэгчээ таньж мэдэх бодлого. Танихгүй хүнтэй битгий харьц, чи Цасангуа биш биз дээ

  4. Pump and Dump-Зохион байгуулалттайгаар тодорхой нэг койны үнэ цэнийг нь өсгөсний дараагаар буцаагаад зарах луйвар. Чихэн дээр нь цэцэг ургуулах

  5. Whale\Халим\-Зах зээлд нөлөө үзүүлж чадах их хэмжээний крипто валют эзэмшдэг том тоглогч. Баян Базараа

  6. Flippening-Ethereum Bitcoin-оос илүү давсан үнэ цэнэтэй болж хөгжих үеийн тохиолдол. Бусад төслийг Батирах…

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.