• Octagon.mn
  • Posts
  • Binance=Крипто зах зээл

Binance=Крипто зах зээл

Шинэ оны, шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -18 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -24 хэм хүйтэн. Халуун хоол цай хэрэглэж, нойроо бүтэн аваад томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй.😉

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 55 секундийг зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • “Шинэ он, шинэ би” зорилт фитнесс, амь насны даатгал, аялал жуучлалаар эхэлдэг

  • 2023 онд FTX-н алдааг давтахгүйн тулд хатуу чанга крипто хуулийн зохицуулалт айсуй

  • Сэм Банкмен Фрийд гэм буруугаа хүлээхгүйгээр эцсийг нь үзэх сонирхолтой байна

  • Shiba Inu-н шинэ өрсөлдөгч “Bonk” 24 цагийн дотор 180%-иар өслөө

  • Binance крипто зах зээлийн салшгүй том хэсэг нь боллоо

  • Хойд Солонгосын хакерууд NFT бас крипто хулгайлах шинэ үйл ажиллагаа явуулж байна

Маркетийн талаар бодол:

Крипто зах зээл дараагийн уналтдаа бэлдсээр... Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа зурагтаар гардаг мэдээгээр зах зээлийг уналтад хүргэх мэдээллүүд дамжуулсаар байна. Жишээлбэл, Жим, Крамер нар криптогоо зарахад оройтоогүй гээд Жонн Старкийн нийтлэлээс иш татаж “Крипто экосистем бол булхай луйвраар дүүрэн байдгаас гадна урвалт, хоорондын тэмцэлтэй байдаг нь понзи схемтэй луйвард тохиолддог” гэж олон нийтэд зарлажээ. Энэ бол FUD хийж зах зээлд нөлөөлөх гэсэн оролдлого. Мөн Genesis crypto брокер 11-р сард FTX дампуурахад мөнгөө татаж авахыг зогсоосон нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй байна.

Genesis-н гүйцэтгэх захирал энэ төвөгтэй нөхцөл байдлаас гарахын тулд дахиад цаг хугацаа хэрэгтэй байгааг мэдэгдсэн. Хэрэв Genesis дампуурвал зах зээлд их хэмжээний Bitcoin зарагдаж крипто зах зээл улам уналтад орно.

Эдийн засгийн мэдээ:

Энэ бол уламжлал

Нэгдүгээр сар бол хүн бүрийн хувьд шинэ эхлэл боловч зарим салбарын хувьд энэ жил өмнөх жилийнхээ үр дүнг хүлээж байна.🧐

Баримт: Зарим үйлдвэр, бизнес жилийн тодорхой нэг улиралд цэцэглэдэг.🌸 Жишээлбэл,

10-р сар - Халловины баярын чихрийн борлуулалт дунджаар 25%-50%-иар өсдөг.📈

11-р сар - Хар Баасан гараг, Кибер Даваа гарагийн борлуулалт нь ойролцоогоор 50 тэрбум ам.долларын борлуулалтын орлого авчирдаг.💰

Харин 1-р сар?

Шинэ он гарахын өмнө хүн болгон “Шинэ он, Шинэ би” гэх өндөр амлалт өөртөө тавьдаг. Иймдээ ч 1-р сард фитнесс, амь насны даатгал, аялал жуулчлал зэрэг салбар эрэлт их байдаг.✨

Өвлийн улиралд бизнес удаашралтай байдаг тул бизнес эрхлэгчид хямдрал урамшууллаар худалдан авагчдаа татдаг.🤩

Хэрэглэгчид ч бас шинэ жилд амьдралаа шинэчлэх эсвэл шинэ хоббитой болох сонирхолтой байдаг.🤗

Хэрэглэгчдээ мэдэхийн тулд тэдний амьдрах хэв маягт тулгуурлан үүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь илүү үр ашигтай, амжилттай байдаг.

Крипто мэдээ:

2023 онд криптог юу хүлээж байна вэ?

Өнгөрсөн жил крипто зах зээлийн хувьд хэцүүхэн байлаа.😪

2021 оны 11-р сараас хойш 21,100 гаруй крипто валютын нийт үнэ 2.2 их наяд доллараар унав.📉

Дараа нь яах вэ? Хэн ч мэдэхгүй! 🤨

Шинжээчдийн хувьд энэ салбарыг өөрчлөх чухал жил болно хэмээн таамаглаж байна.🤔

Хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь зохицуулалтын тухай байв. FTX шиг сүйрлээс зайлсхийхийн тулд олон шинжээчид энэ онд хуулийн хатуу зохицуулалт нэмэгдэнэ гэж таамаглаж байна.😉

Сэм Банкмен-Фрид өөрийгөө АНУ-ын эрүүгийн хэрэгт буруугүй гэж мэдэгджээ

Мэдээж SBF үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дагуу өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж болно. 📢Үнэхээр гэм буруугүй эсэхийг нь 2023 оны 10-р сарын 2-ны өдрийн шүүх хурал шийдээд өгнө. ⚔Тэр болтол SBF ээж аавынхаа гэрт пицца идэнгээ видео тоглоом тоглож болно.

12-р сарын сүүлээр FTX-н үүсгэн байгуулагч, технологийн захирал асан Гари Ванг, Аламеда Research-н гүйцэтгэх захирал Каролин Эллисон нар хоёулаа FTX дампуурсантай холбогдуулан эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсанаар прокуроруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд SBF болон FTX, тэдгээрийн харьяа крипто сан Alameda-тай ойр дотно харилцаатай байсан тул гол гэрч болох юм.🧐

Solana сар луу

Solana (SOL) өнгөрсөн 7 хоногт урсгалын эсрэг явж байна.📢

Томоохон крипто валютууд унаж байхад Solana 12-р сарын 29-ээс хойш бараг +20%-иар өсчихлөө.👆📈

Яагаад? 🤨

Шинжээчид энэхүү өсөлтийг Bonk (BONK) хэмээх шинэ меме койнтой холбон тайлбарлаж байна.

Solana-д чиглэсэн Shiba-Inu токен (өөр Shiba) нь өнгөрсөн 7 хоногт 56 их наяд токен нийлүүлэлтийн 50 орчим хувийг хэрэглэгчдэд хүргэсэн.👍 Энэ алхам нь Solana-н коммунитигийн сонирхлыг татав.🤩

Bonk твиттер хуудсандаа "Бид #Solana-г өнөөдрийнх шиг болгосон хүн бүрийг шагнаж урамшуулахаар ирсэн" гэнэ.

“Крипто зах зээл гэдэг чинь Binance”

Arcane Research-н судалгаагаар 2022 онд FTX, Celsius-н дампуурлаас хойш Binance 2022 оны ялгагдаагүй аварга болохыг зарласан.📢

2022 оны эхэнд Bitcoin-ы Spot зах зээлийн 45% эзэлж байсан бол 12-р сарын 28-ны өдрийн байдлаар Bitcoin-ы нийт Spot зах зээлийн 92%, Derivative зах зээлийнх нь 61%-ийг Binance дангаараа эзэлж байна гэнэ.😲

"2022 онд крипто зах зээлийн бүтэц, зах зээлийн ноёрхлыг харахад Binance-аас өөр тодорхой ялагч байхгүй. Арилжааных нь хэмжээг яаж ч харсан Binance бол крипто зах зээл болжээ" гэв.👍

NFT мэдээ:

Хойд Солонгосын хакерууд шинэ ажиллагаа явуулж байна

Хойд Солонгосын хакерууд алдартай NFT маркетплейс, NFT төсөл, DeFi платформуудыг хуулбарлаж гэнэн хөрөнгө оруулагчид хэтэвчээ холбох юм бол NFT, криптогоо хамт алдах аюултай.❗😰

Бүлэг хакерыг "Lazarus Group" гэж нэрлэдэг бөгөөд 500 phishing хийх чадалтай домэйн ашиглаж байна.💣

2022 онд Хойд Солонгос крипто гэмт хэрэгтэй олон удаа холбогдож ойролцоогоор 620 сая ам.долларын крипто хулгайлсан.💸 Гэхдээ энэ зөвхөн бүртгэгдсэн тоо баримт нь. Тийм болохоор Phishing домэйнуудаас болгоомжил. ❗

Блокчэйн ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

Магадгүй та “Мэдээллийн сан” аль хэдийн байгаа, блокчэйн юугаараа илүү болоод тэгж сенсаци тариад байгаа юм бэ” гэж гайхаж байгаа байх. Тэгвэл түүний давуу талуудыг нь харцгаая.

  1. Мэдээлэл хадгалах, хянах арга зам

Блокчэйнд олон сая хэрэглэгч байдаг. Хэрэглэгч бүр өөрийн хувийн компьютер дотор бусад хэрэглэгч нарын багц мэдээллийг хадгалж, гүйлгээ хийх болгонд тэдгээр багц мэдээллээр бие биендээ хяналт тавьдаг тул энд булхайцах эсвэл хуурамчаар крипто валют үүсгэх бараг боломжгүй байдаг.

  1. Харилцан итгэлцэл төрүүлдэг

Мэдээллийн санд шинэ багц буюу блок нэмэхийн тулд дараах зүйлс шаардлагатай.

Крипто график бодлого тооцоолж олох шаардлагатай.

  • Зөв хариулт буюу “Proof of Work”-ийг сүлжээнд байгаа бүх компьютерт тараах

  • Сүлжээ нь “Proof of Work” буюу зөв хариултыг баталгаажуулах

Криптографик нууцлалын бодлого болон олон компьютерээр баталжуулснаар бид блокчэйн сүлжээнд байгаа мэдээллээ цаг тухайд нь удирдаж, хянаж, бүрэн итгэх боломжтой болдог.

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.