• Octagon.mn
  • Posts
  • Apple алимныхаа араас 🍎 👉🍏

Apple алимныхаа араас 🍎 👉🍏

Өглөөний мэнд! Зун цаг ч ирж дээ. Ажлын оффис доо урсах гээд л сууж байгаа хөрөнгө оруулагчид маань ажилдаа явах замдаа өнөөдрийнхөө товхимолыг уншаад аваарай!

1 өдрийн ханш*

6 сарын эдийн засгийн хуанли*

Apple алимныхаа араас 🍎 👉🍏

Apple Inc (NASDAQ: AAPL) “Алимны зураг” бүхий барааны тэмдгийг эзэмшихийг завдаж байна. Гэхдээ алим жимс, хазсан алимны зурагтай электрон бараа биш.

Тодруулбал, Apple Inc нь 2017 оноос хойш Швейцарь тэргүүтэй 4 улсын Оюуны өмчийн газарт алимны зураг бүхий барааны тэмдэг эзэмших тухай хүсэлт гаргасаар ирсэн юм.

Эх сурвалж: Petapixel

Жишээлбэл, Wired UK-н мэдээлж байгаагаар Швейцарийн Оюуны Өмчийн Хүрээлэн-д Грани Смит сортын алимны хар цагаан дүрслэл бүхий барааны тэмдэг эзэмших хүсэлт гаргасан боловч 2022 онд “Нийтлэг зүйлсийн ерөнхий дүрслэл болсон зураг нь олон нийтийн эзэмшил” гэх үндэслэлээр татгалзсан хариу өгчээ. ⚖

Улмаар Apple давж заалдсан хэдий ч өнөөдрийг хүртэл тус хэрэг үргэлжилж байгаа учир Apple-н зүгээс ямар нэгэн тайлбаргүй хийгээгүй.

Швейцарийн Оюуны Өмчийн Хүрээлэн мөн адил энэ талаар тодорхой мэдээлэл хийгээгүй хэдий ч тус зураг аудиовизаул бичлэгт ашиглагддаг гэх үндэслэлээр Apple давж заалдаж байгаа гэх мэдээлэл байна.

  • Apple эрх зүйн хувьд хүчирхэг багтай, шүүх хурлын үеэр ялахыг нэгт тавьдгаараа алдартай.

Хамгийн сонирхолтой нь 111 жилийн түүхтэй Швейцарийн Жимсний холбоо өөрсдийн логог шинэчлэх тухай хүртэл яригдаж байна.

Эх сурвалж: Швейцарийн Жимсний Холбоо вебсайт

Яагаад гэвэл, Швейцарийн Жимсний Холбоон лого нь Швейцарь улсын бэлэг тэмдэг болох цагаан загалмайг улаан өнгийн алим дээр шигтгэсэн логотой байдаг бөгөөд Apple шүүх хуралд ялчихвал тус логог Швейцарийн Жимсний Холбоо ашиглах эрхгүй ч болж магадгүй юм.

Welcome to TradFi

Крипто зах зээлд TradFi хэлбэрийн арилжаа ноёрхох уу? 🤔

TradFi” гэдэг нь бидний мэдэх хөрөнгийн зах зээлийн арилжааны механизмыг крипто орчинд хэрэгжүүлж буй алхам юм.

Энэ нь АНУ-ын СЗХ үйл ажиллагаа явуулж буй крипто биржүүдэд хязгаарлалт хийж эхэлсэнтэй холбоотойгоор томоохон тоглогчдын бодож олсон цор ганц гаргалаа байсан юм болов уу даа.

Тэгвэл АНУ-ын СЗХ-д хүсэлтээ өгч үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод буй дараах TradFi шинэчлэлүүдтэй танилцъя. Үүнд:

  • Citadel, Charles Schwab болон Fidelity Investment зэрэг хамтран шинэ крипто биржийн үйл ажиллагаа эхлүүлээд байна

  • Blackrock “Bitcoin ETF” багцаа гаргах хүсэлтээ хүргүүлээд байна

  • Deutsche Bank крипто хадгалах үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ гаргажээ

1. TradFi шинэ крипто бирж

Мега хеджийн сан болох Citadel, брокерийн үйл ажиллагаа явуулагч Charles Schwab болон дундын хөрөнгө оруулалтын сан болох Fidelity хамтран “EDX MARKETS” нэртэй шинэ бирж нээгээд буй.

Тус бирж нь:

  • Хөрөнгө түгжихгүй: Нэг ёсондоо хувьцааны зах зээл шиг л ажиллах юм. Жижиглэнгийн брокерууд таны захиалгыг биелүүлснээр бирж танд зөвхөн ханшийн мэдээлэл өгөх, захиалгын үйлчилгээ хүргэнэ гэсэн үг 🔓

  • Мэргэжлийнхэнд зориулав: Институцийн хөрөнгө оруулагчдад л зориулсан буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдад л зориулсан 😎

  • Томчуудаар арилжаалагдана: Зөвхөн Bitcoin, Etheruem, Litecoin болон Bitcoin Cash л арилжаалагдана 🦈

2. Хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг газрууд крипто үйлчилгээ санал болгож эхлэх нь ээ

Өнгөрсөн 7 хоногт томоохон хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхлэгч томоохон газрууд АНУ-ын СЗХ-д крипто үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Тухайлбал: 👇

  • Blackrock “Bitcoin ETF” гаргах тухай

  • Deutsche Bank (~$1.4 их наядын хөрөнгө удирддаг) крипто хадгалах үйлчилгээ үзүүүлэх хүсэлтээ гаргасан

  • Invesco (~$1.5 их наядын хөрөнгө удирддаг) “Bitcoin ETF” гаргах тухай

  • WisdomTree (~$87 тэрбумийн хөрөнгө удирддаг) “Bitcoin ETF” гаргах тухай

Эндээс үзвэл… Томоохон тоглогчид крипто зах зээлд хууль журамдаа баригдаж байгаа хэдий ч зах зээлийг авч явах гаргалгааг хайж байгаа харагдана.

Европын 6 фирм БНСУ-д хөрөнгө оруулна 🇰🇷

Европын 6 фирм БНСУ-ын зай хураагуур болон сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт 1.2 их наяд вон буюу 929,27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн тус улсын Аж Үйлдвэрийн яам Лхагва гарагт мэдэгдлээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Еүн Суг Ёол-ын Франц улсад хийсэн айлчлалын үеэр олон нийтэд дэлгэгдсэн юм.

Imerys, Umicore, Continental, Nylacast, Copenhagen Infrastructure Partners (CIP), Equinor гэх фирмүүд хамтран зай хураагуур, автомашины материал үйлдвэрлэл болон далайн салхины эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд түлхүү анхаарах гэнэ.

CIP фирж гэхэд л дангаараа $350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын газар нутгийн давуу талыг ашиглан далайн салхин сэнс барих талд гар бие оролцоно гэдгээ мэдэгдээд байна.

Equinor-н мэдээлж буйгаар энэ хөрөнгө оруулалт амжилттай болвол 2028 он гэхэд 800 мегаваттын хүчин чадал бүхий Улсан хотын далайн эрэгт байрлах “Firefly” сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжинэ гэж мэдээлээд байна.

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.