- Octagon.mn
- Posts
- Твиттер чатаар дуудлага хийнэ… 📞
Твиттер чатаар дуудлага хийнэ… 📞
Баасан гарагийн мэнд ээ. Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог бүх сувилагчдадаа баярын мэнд хүргэе! 👩⚕️
5 сарын зах зээлийн мэдээний хуваарь
1 өдрийн өөрчлөлт*
Цахим худалдаа сэргэж эхэллээ. 📈
Цар тахлын үеэр унаад байсан цахим худалдааны компаниудын хувьцаа одооноос л тогтворжиж эхлэв бололтой… 😪
Мэдээж хөрөнгө оруулагчдын зүгээс компаниудад тавих шаардлага, хүлээлт өндөр хэвээр.
Цар тахлаас хойших үеийн цахим худалдааны томоохон компаниудын хувьцааг тайлагная.
SEA (NYSE:SE)
Өмнөд Азийн хэмжээнд цахим тоглоом болон цахим худалдааны тэргүүлэх тус компани 3500 орчим ажлын байрны цомхотгол хийж $700M-ын зардал танаад байсан. Цар тахлаас хойш:
Өнгөрсөн 3 дугаар сард анх удаагаа төлөвлөсөн дүнгээсээ буюу хүлээлтээс өндөр ашигтай ажиллав
Энэ 7 хоногт л гэхэд нийт ажилтандааа 5%-ийн цалингийн нэмэгдэл олгосон нь хэцүү цаг ард үлдэж байгааг илэрхийлж байгаа болов уу. 🤔
MercadoLibre (NASDAQ:MELI)
Өнгөрсөн 7 хоног Өмнөд Америкт төвтэй тус компани санхүүгийн тайлангаа тавилаа. Үүнд:
Энэ оны эхний улиралд шинжээчдийн үзэж байсан $154M гэх хүлээлтээс илүү буюу $210M-ын ашигтай ажиллав
Өмнөд Америкт хөгжөөд буй цахим худалдаа болон Бразил улсад байрладаг өрсөлдөгч компани нь дампуурлаа зарласантай ч мөн холбоотой
Ижил төрлийн томоохон компаниуд цомхотгол хийж байгаа бол Mercado-н хувьд энэ жил л гэхэд 30%-иар буюу 13,000 боловсон хүчнээ нэмэх хүсэлтэй байгаа гэнэ 🤩
Shopify (NYSE:SHOP)
Өнгөрсөн 7 хоногт Канад улсад төвтэй томоохон тоглолгч болсон тус компани 20% орчим ажлын цомхотгол хийх болсноо мэдэгдсэн. Тэд дотоодын ложистикийн бизнест одооноос түлхүү анхаарах бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн туслан гүйцэтгэгчийн зах зээлээс гарч байгаагаа мэдээллээ. 😶
Крипто биржүүд сүүлийн хэдэн сар бүгд л асуудалтай байгаа.
Шинжээчдийн үзэж буйгаар дараагийн крипто бирж Binance US гэж үзээд байна.
Яагаад?
Сэжигтэй үйл явдал болов.
Binance US дээр Биткойн $700 орчим ам.долларын ханшийн зөрүүтэй арилжаалагдав.
Энэ 7 хоногийн Мягмар гарагаас эхлэн Binance US дээр Биткойн BTC/USD гэх хослолоор арилжаалагдаж эхэлсэн билээ. Гэтэл Binance US дээр $28393 гэх ханшаар арилжаалагдаж байхад бусад бирж дээр $27722 гэх ханшаар арилжаалагдаж ханшийн зөрүү гарав. 😮
Магадгүй хөрвөх чадвар бага байгаатай холбоотой байж болох хэдий ч зах зээлд их хэмжээний айдсыг төрүүлээд буй. Шинжээчид энэ явдлыг дараах үндэслэлээр тайлбарлав. Үүнд: 👇
Зэх зээлийг хөдөлгөгч буюу халимууд хуулийн орчинд Binance US асуудалтай байж магадгүй гэж үзэж хөрөнгөө татан авч байгаа, эсхүл
FIAT-аар зарлага гаргахад асуудал байна. Одоогоор Binance US дотоодын зарлага гаргах хамтрагч байгууллага байхгүй тул өдрийн зарлагын дээд хэмжээг $1000 гэж тогтоосон байгаа. 🤔
doesn't currently have a wire partner, so ACH is the only way to off-ramp USD which has a limit of $1k/day
no feasible way to close the arb rn
i sold some around $29k and just re-bought it now to off-ramp from there
— b.biddles (@thalamu_)
1:43 AM • May 9, 2023
Binance US өөрсдийн Staking хэтэвчний бүх хөрөнгөө Staking pool-с татаж аваад байна. Binance US бүх хөрөнгөө хүйтэн хэтэвч буюу биет хэтэвч рүү зөөвөрлөөд байгаа нь хөрвөх чадвар бага болсон тохиолдолд ашиглах гэж нөөцөлж байж ч мэднэ.
Looks like the main staking wallet for BinanceUS has withdrawn from all staking pools (includes $150M of ETH, $2.5M of MATIC, and assets like SKL and T) and sent back all funds to cold storage
— Conor (@jconorgrogan)
10:41 PM • May 8, 2023
Мөн сүлжээний хэт ачааллаас үүдэлтэйгээр өнгөрсөн Ням гарагт зарлага гаргах функцийг 2 ч удаа түр зогсоосон нь шинжээчдийн эргэлзээг төрүүлээд байнаа.
Эцэст нь… Утаа гарч байгаа газар гал үргэлж байдаг гэдэг шиг анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй хөрөнгө оруулагчид минь. 🫂
Шинэ функц 🕊️
Twitter чат үйлчилгээндээ дуудлага хийх болон шифрлэгдсэн чат функцийг нэвтрүүлж эхэллээ.
Өнгөрсөн Мягмар гарагт Twitter компанийн гүйцэтгэх захирал Elon Musk өөрийн Twitter-тээ “Шифрлэгдсэн чат үйлчилгээ маргаашнээс эхэлж ажиллаж эхэлнэ. Энэ нь боловсронгуй байдлыг хурдацтай нэмэгдүүлэх ба миний толгойд буу тулгасан ч таны чатыг би харж чадахааргүй болно” хэмээн хошигнож нэмэлт функцээ сурталчлаад амжив. 👏
Эх сурвалж: EFF
Харин дуудлала хийх функц хэзээ нэвтрэх нь тодорхойгүй байгаа хэдий ч “Дүрст дуудлага болон дуудлага хийх функц удахгүй нэмэгдэнэ. Дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ утасны дугаараа өгөхгүй дуудлага хийх боломжийг бүрдүүлнэ” гэх жиргээгээрээ шинжээчдийн бодлыг бататгаж өглөө.
Twitter нь нийт 238 сая урьдчилсан төлбөрт хэрэглэгчтэй байх бүрэн боломжтой төдийгүй Elon Musk META компанитай өрсөлдөхүйц үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагааа Twitter хуудсаараа дамжуулан Mark Zuckerberg рүү дайралт хийгээд амжсан. 🤐
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.