• Octagon.mn
  • Posts
  • Таримал мах идмээр байна уу?

Таримал мах идмээр байна уу?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -21 хэм хүйтэн.🥶 Энэ 7 хоногийн амралтын өдрөөр агаарын хэм -15 болж буурах📉 гэнэ.⛄

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв? 🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 23 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • Далайн тээвэр асуудалтай байна

  • OPEC+ улсуудын нэгдэл нефтийн үйлдвэрлэлээ буурууллаа

  • Саудын Араб төсвийн хэмжээгээ сүүлийн 10 жилд анх удаа нэмлээ

  • Махан хоолтнуудад ургуулсан мах сонгох сонирхол байна

  • Их Британи Украйнд зэвсэг нийлүүлж байна

  • Боомер үеийнхэн түүхэн дэх хамгийн урт настай бүлэг боллоо

Маркетийн талаар бодол:

12-р сарын 14-ний Лхагва гарагийн 14:00 цагт (АНУ-ын цагийн бүсээр) болох ээлжит хурлаар АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (ХНБ) бодлогын хүүгээ ядаж 0.5 нэгж хувиар нэмэгдүүлнэ📈 гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаа. Өнгөрсөн удаагийн хурлаар 0.75%-иар нэмсэн учраас хэрэв бага хувиар нэмбэл зах зээл түр зуур ч гэсэн тайван байж болохоор болно.😌

Гэхдээ 12-р сарын 13-ны АНУ-ын ХҮИ–ийн тайлан гарч 11-р сарын инфляцийн түвшин ил тод болно. Хэрэв инфляцийн түвшин буурсан тогтвортой болж эхэлсэн хариу гарвал,0.75 биш 0.5 нэг хувиар бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал өндөр юм.🤔

Эдийн засгийн мэдээ:

Далайн тээврийн уналт📉🚢

Зээлийн хүүгээ өсгөж, эрэлтийг бууруулах замаар инфляцитай тэмцэж байгаа энэ үед далайн тээврийн 🚤худалдаа буурсаар📉 байна.

Далайн тээврийн гэрээний зах зээлийн үнэ 11-р сард хэзээ ч байгаагүйгээр уналтад📉😨 орсон байна.

Хятадаас баруун эрэг хүртэлх ачаа тээврийн үнэ гэхэд 90%-иар буурчээ.👇📉😬

Сайжрах болов уу?🤨

Мэдээж сайжирна.

Гэхдээ хэсэг хугацаа шаардлагатай.⏰

Боомтууд хэт олон контайнер, хэт олон хөлөг онгоцтой харьцаж байгаа тул 2023 онд "Үнэ хаялцах дайн" болно гэж эдийн засагчид таамаглаж байна.

Хүнд цохилт🎇🤛

Дэлхий нийтийн хэмжээнд нефтийн хамгийн хүчирхэг үйлдвэрлэгчид газрын тосны нийлүүлэлтийг бууруулах 📉төлөвлөгөөндөө хүрэхэд ойрхон байна.👈 OPEC+ нефтийн олборлолтоо танахаар тохиролцов.🤝

Тодруулбал, газрын тосны олборлолтоо өдөрт 2 сая баррелиар буюу дэлхийн нийтийн нэг өдрийн хэрэгцээний 2%-тай тэнцэхүйц хэмжээгээр буурууллаа.👇📉

Шатахууны үнийг бууруулахын тулд шатахууны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг АНУ-ын талаас гуйж байгаа хэдий ч нефтийн нийлүүлэлтийг бууруулна гэнэ.🤔

Өнгөрсөн Баасан гарагт Европын холбоо Оросын далайн нефтийн үнийг баррель тутамд 60 ам.доллараар💲 хязгаарлахаар тохиролцов.🤝

Төсөв томров😲

Саудын Араб сүүлийн 10 жилд анх удаа төсвийн хэмжээгээ нэмэгдүүллээ.📈👆

Яагаад нэмэгдүүлэх болов?🤨

Газрын тосны үнэ өснө. 📈Саудын Араб бол дэлхийн нефтийн худалдаа арилжаа болон Украины дайнд гол тоглогчдын нэг нь мөн.📊💪 Гэхдээ хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа.🤛

Хэдий тийм ч Саудын Арабын нефтийн нийлүүлэлтийн өсөлт ирэх онд энэ жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна. 🤔Тодруулбал, 2023 онд 8.5% -иас 3.1% хүртэл буурна гэнэ.📉👇

Бизнес мэдээ:

Махны ирээдүй🤔🥩

Маш олон салбарын хөрөнгө оруулалт шорлуулж байна. Харин махны компаниуд шорлож байна.🥩😁

Альтернатив уураг болон эсээр ургуулсан махны гарааны бизнесүүд энэ онд 700 сая ам.долларын💲 хөрөнгө татан төвлөрүүлж, зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 290 тэрбум ам.долларт хүрчээ.💲🤩

Альтернатив мах гэдэг нь уламжлалт үхрийн мах, тахиа, далайн хоолыг орлуулж болох бүтээгдэхүүнийг бий болгохын тулд ургамлын гаралтай альтернатив болон лабораторид ургуулсан уураг ашигладаг байна.😲🥩

Ийм чиглэлтийн 100 орчим компани 2022 онд VC-ээс санхүүжилт авсан.💸

Хэрэглэгчид эрүүл мэнд, хүмүүнлэгийн болон хүрээлэн буй орчны шалтгаанаас болж мах, махан бүтээгдэхүүний өөр төрлийг сонирхож эхэлснээр VC-нүүд тэр зах зээлийг хазаж эхэлж байна.😬 Энэ нь хэрэглэгчдэд хүнсний илүү олон сонголт, илүү олон гарааны бизнес ирэх жилүүдэд энэ халуун орон зайд үргэлжлүүлэн орох болно гэсэн үг.🤗

Их Британи Украйнд зэвсэг нийлүүлж байна💣

Их Британи Украйны батлан хамгаалах салбарт хандивласан NLAW дараагийн үеийн олон мянган танк эсэргүүцэх зэвсгийг сольж, танк устгах пуужингийн үйлдвэрлэлээ сэргээж байна.🚀

“Манай зэвсэгт хүчин нэн тэргүүний гол түншүүдтэйгээ хамтран ажиллаж ирэх жилүүдэд эдгээр зэвсгийг тогтвортой хангах замаар НАТО-гийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, Их Британи даяар ажлын байр бий болгох болно” хэмээн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэлэв.🔊

Эрүүл мэндийн асуудал 😱

Дэлхий даяар эрүүл мэндийн үйлчилгээ нэг чухал хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байна: 🤔

Наслалт

Бумерын үе буюу 1946-1964 оны хооронд төрсөн хүмүүс хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн ахмад бөгөөд дундаж наслалт хамгийн өндөртэй үе байх төлөвтэй байгаа нь эрүүл мэндийн салбарт зарим хүндрэл учруулж байна.😰

Эрүүл мэндийн зардал нас ахих тусам нэмэгддэг.👆📈

Одоогийн дэд бүтэц, халамж, нөөц нь хүн амын хөгшрөлтийг дэмжихэд хангалтгүй байж магадгүй юм.🤨

АНУ-д төвтэй VC компани Stika нь дэлхий даяарх теле эрүүл мэндийн стартапуудад 22.2 сая доллар💲 босгож, тэр ачааллыг бууруулах📉👇 төлөвлөгөөтэй байна.

Теле эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд тус дөхөм болох эрүүл мэндийн олон сонголтуудыг хялбархан ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ зах зээл 2030 он гэхэд 309 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.📢

Блокчэйн ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

Блокчэйн ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

Магадгүй та “Мэдээллийн сан” аль хэдийн байгаа, блокчэйн юугаараа илүү болоод тэгж сенсаци тариад байгаа юм бэ” гэж гайхаж байгаа байх. Тэгвэл түүний давуу талуудыг нь харцгаая.

  1. Мэдээлэл хадгалах, хянах арга зам

Блокчэйнд олон сая хэрэглэгч байдаг. Хэрэглэгч бүр өөрийн хувийн компьютер дотор бусад хэрэглэгч нарын багц мэдээллийг хадгалж, гүйлгээ хийх болгонд тэдгээр багц мэдээллээр бие биендээ хяналт тавьдаг тул энд булхайцах эсвэл хуурамчаар крипто валют үүсгэх бараг боломжгүй байдаг.

  1. Харилцан итгэлцэл төрүүлдэг

Мэдээллийн санд шинэ багц буюу блок нэмэхийн тулд дараах зүйлс шаардлагатай.

Крипто график бодлого тооцоолж олох шаардлагатай.

  • Зөв хариулт буюу “Proof of Work”-ийг сүлжээнд байгаа бүх компьютерт тараах

  • Сүлжээ нь “Proof of Work” буюу зөв хариултыг баталгаажуулах

Криптографик нууцлалын бодлого болон олон компьютерээр баталжуулснаар бид блокчэйн сүлжээнд байгаа мэдээллээ цаг тухайд нь удирдаж, хянаж, бүрэн итгэх боломжтой болдог.

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.