- Octagon.mn
- Posts
- TRON сүлжээ дээрх Tether-н өсөлт 📈
TRON сүлжээ дээрх Tether-н өсөлт 📈
Morning!Өмнөх дугаарт Ledger компанийн нууц түлхүүр сэргээх үйлчилгээг танилцуулсан. Хэрэглэгчдийн сөрөг сэтгэгдлээс үүдэн Ledger тус үйлчилгээг эхлэх үгүйгээ эргэж харах шийдвэрт хүрчээ. Мөн өнөөдрөөс буюу 5 сарын 25-аас 28-ыг хүртэл төв талбайд номын баяр 2023 болох нь байна шүү. Уншихыг хүссэн номоо олоод аваарай та бүхэн минь.
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
5 сарын эдийн засгийн хуанли
Шалтгаангүй эрэлт? 😲
CoinGecko дээрх датагаар өнгөрсөн жилийн 3-р сард Tether стэйбл койны зах зээлийн үнэлгээ $82.9 тэрбум ам.долларт хүрээд байсан. Гэтэл одоо Kaiko-н шинжээчдийн үзэж буйгаар Tether-н нийлүүлэлт зохих хэмжээнээс "шалтгаан"-гүйгээр их байгааг тайландаа тусгажээ.
Tether нь төвлөрсөн биржүүдийн арилжааны 50%-ийг дангаар бүрдүүлдэг бол төвлөрсөн бус биржүүдийн арилжааны 20%-ийг бүрдүүлдэг байна.
Зах зээлийн энэхүү өсөлт нь арилжааны хэмжээтэй огт хамаагүй гэв.
Тус тайланд USDC стэйбл койны өдрийн арилжааны хэмжээ болон нийлүүлэлтийг харьцуулахад мэдэгдэхүйц ялгаатай байгаа нь бусад арилжааны койноос илүү нэр хүндтэй буюу их арилжаалагддаг нь харагдаж байна.
Харин USDC-н арилжааны нийт хэмжээ багасах үед зах зээлийн үнэлгээ дагаад унасан нь ойлгомжтой. Энэ явдал Tether дээр ч ажиглагдаж болохуйц байгаа юм.
USDT-н зах зээлийн үнэлгээ өсөлттэй байгаа шалтгаан нь 3-р сард болсон Binance-н BUSD стэйбл койн болон USDC-н ханшийн тэнцвэр алдагдсантай холбоотой гэсэн таамаг бий.
Үүнээс зах зээлийн үнэлгээ өндөр гэж үзэж болох хэдий ч Энэ оны эхний улирлын дундаж түвшнээс $15 тэрбумаар илүү байгаа нь хангалттай шалтгаан хэмээн үзэж байна.
TRON сүлжээ дээрх Tether-н өсөлт 📈
Tether өссөн ганц гол шалтгаан нь Tron DeFi дээр нийлүүлэгдэж буй Tether-н хэмжээ юм. “DeFi орчны хамгийн сул үед" ч Tron сүлжээн дэх Tether-н гүйлгээ Ethereum-с хамаагүй илүү байх тохиолдлууд ажиглагджээ.
DeFiLlama-н мэдээлж буйгаар Tron дээрх нийт түгжигдсэн хөрөнгийн 99% буюу $5.72 тэрбумыг JustStables, SUN, JustLend гэсэн 3 том программ 99%-ийг нь дангаараа Tether бүрдүүлж байгаа юм.
Ethereum нь нийт түгжигдсэн $27.5 тэрбумын хөрөнгөтэй ба 10 гаруй протокол дээр тархаан байршуулсан байдаг.
Tron сүлжээний нийт Tether-н нөөц $46 тэрбум орчим байхад Etherum $36 тэрбум байна. Kaiko-н шинжээчид уг үйлдлийг крипто захын оффшор бирж гэж үзсэн төдийгүй захиалагч талыг Binance, OKX гэх хардлага төрүүлээд байгаа нь тус сүлжээний гүйлгээний шимтгэл бага байдагтай холбоотой болов уу?
Хиймэл оюун ухааны хөөс 🤖💭
Хөрөнгө оруулагчид шинээр гарч ирж буй хиймэл оюун ухаан бүрийг хэт ихээр сурталчилж зах зээлд хөөс үүсгэснээр дараа нь хувьцааны ханш нь унадаг тохиолдол олонтаа болжээ
RIA Advisors-н шинжээч Lance Roberts-н хэлж буйгаар “Хиймэл оюун ухааныг үнэлэх үнэлэмж хүссэн хүсээгүй эцэстээ хүрч хөөс хагарна” гэнэ.
Түүний 1999 оны NASDAQ дээр арилжаалагдаж байсан томоохон технологийн компаниудын үйл ажиллагааны чадамжийг өнөөгийн хиймэл оюун ухааны хөөстэй харьцуулсан дүгнэлтийг хавсаргав.
Сүүлийн 3 жилийн хугацаанд NASDAQ 70% орчим хувь уналттай байгаа хэдий ч 2023 онд 1999 оны явдал дахиж давтагдахгүй болов уу?
Яагаад хувьцаанууд огцом унаагүй вэ? 🤔
1990-ээд оны технологийн компаниуд бага хэмжээний мөнгө хийж, бизнес гэх зүйлгүй хүссэн хүсээгүй дампуурал зарлаад байсан. Одоо харин компаниуд бизнес болон зорилго гэх зүйлсээ тодорхойлдог болсон цаг үе иржээ.
Яагаад огцом өсөөгүй вэ?
Хувьцаа хэт өсөлттэй буюу үнэлгээ өндөр байна гэж шинжээчид үзээд буй. Microsoft (NASDAQ: MSFT)-н үнэ борлуулалтын харьцаа 1994 онд 3 байсан бол өнөөдөр 11 болжээ. Nvidia (NASDAQ: NVDA) л гэхэд 27 гэх харьцаатай байна. Энэ харьцаа өндөр байх тусам компаниудын хувьцааны үнэ өндөр байхыг илтгэнэ. Технологийн халимууд хиймэл оюун ухаанаас ашиг хийж байгаа ч тусламж дэмжлэг өнөөгийн нөхцөл байдлыг сэргээж чадах үгүй нь тодорхой бус хэвээр байна. 😪
“Хиймэл оюун ухааны мөчлөгийн үед их хэмжээний мөнгө хийх хэдий ч өнгөрсөн үеийн зах зээлийн бүхий л үед энэ мөчлөгийн төгсгөлд “Үнэлгээ ямар чухал вэ? гэдгийг ухаарсан явдал болно” гэж Lance Roberts онцолж хэллээ.
АНУ-ын SUPER BULLISH 📈📈📈
АНУ-д дэд бүтцийн тухай хуулийн төсөл, үйлдвэрлэл буцаж сэргэснээр түүхэн дэх барилгын өсөлтийн хамгийн том нэг үе тохиож байна.
Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Golden Sachs-н үйлдвэрлэл болон бараа материалын тухай бага хуралд мэдээлэгдсэнээр барилга болон дэд бүтцийн салбар өндөр өсөлттэй байна гэж дүгнэлээ.
Goldman Sachs-н шинжээч Joe Ritchie “Бид АНУ-ын дэд бүтцийн түүхэн замналын эхлэл дээр ирээд байна. Энэ үйл явдал АНУ-ын үйлдвэрлэлийн сэргэн мандалт ч байж магадгүй” гэх ишлэлээр тус бага хурлыг нээсэн.
Тэгвэл барилгын салбарын хувьцаа хэр байна? 🧐
Үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтыг хангах зорилгоор нийлүүлэлтийн компаниуд салбарын идэвхэжлээс нэлээд ашиг хүртэж байна.
Тухайлбал: 👇
1. Барилгын төхөөрөмж үйлдвэрлэгч Caterpillar (NYSE:CAT) 2022 оны мөн үеэс 17%-ийн өсөлттэй
2. Автомат үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Rockwell Automation (NYSE: ROK)-н мэдээлж буйгаар эхний улирал 26%-ийн борлуулалтын ашигтай байсан нь компанийн нийт зардлыг хангаж ашигтай ажиллаж эхэлсэн гэх
3. АНУ-ын хамгийн том төмрийн үйлдвэр Nucor (NYSE:NUE) мөн адил төмрийн хэрэгцээ болон төхөөрөмж үйлдвэрлэлээс ашигтай ажиллаж байгаа гэсэн судалгаа бий
4. Түрээсийн том механизмын түрээсүүлэгч PACCAR (NASDAQ: PCAR) нь өмнөх оны мөн үеэс 19%-иар илүү түрээслэгчтэй байсан ба хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллаж байна
5. Барилгын салбарын хог хаягдлын зохицуулалтын салбарт үйл ажиллагаа явуулагч Clean Harbors (NYSE: CLH) мөн адил харилцагч байгууллагуудынхаа тоог нэмэгдүүлээд амжжээ
Эндээс харвал… АНУ-д аж үйлдвэрлэлийн хувьсгал дахин шинээр эхлээд байна уу даа гэлтэй.
Харин бид энэ мэдээгээр дамжуулан та бүхэнд салбарын онцлох хувьцааг хүргэсэн билээ. Уншигч та санхүүгийн шийдвэрээ бие дааж гаргах ёстой гэдгийг ямагт санаарай!
Анхаар Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.‼