• Octagon.mn
  • Posts
  • Их Британийн крипто компаниуд асуудалд оров 🥹

Их Британийн крипто компаниуд асуудалд оров 🥹

Өглөөний мэндээ! Энэ 7 хоногийн ажлын сүүлийн өдрөө эрч хүчтэй эхлээд маргаашийн амралтандаа бэлдэх боллоо доо хэдүүлээ ✌🏻

гэснээс, Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Шинэ ажлын байр 🕍

Өнгөрсөн 9-р сарын АНУ-ын ажилгүйдлын түвшин гарлаа. Сараас сард өсөлт үзүүлж байгаа энэ жилийн хувьд ажлын байрны эрэлт өсч байгаа нь сайшаалтай.

АНУ-ын Үйлдвэрчний эвлэлийн тайлбарласнаар өнгөрсөн 7, 8-р сарын тайланд тусгаагүй байсан бол ХНС-гаас энэ тоог илүү өндөр байлгах шаардлага тавьжээ.

  • 9-р сард ажилгүйдлын түвшин 3.8%-тай байсан нь 2022 оны 2-р сартай ижил түвшин юм. Санхүүгийн шинжээчдийн хүлээлт 4.2% байв.

  • Morgan Stanley-ын гүйцэтгэх эдийн засагч Ellen Zentner-ийн мэдэгдсэнээр “9-р сард гарсан ажилгүйдлын түвшний тайлан хоёрдмол утгагүй. Хууль санаачлагч болон бодлого боловсруулагчид хатуу байр сууринаасаа буцах хэрэгтэй” гэсэн юм.

ХНС-гаас хүүгийн бодлогын өсөлтийг тогтвортой барьж эхэлсэн ба ХНС-гийн Захирал Jerome Powell-ийн мэдэгдэж байгаагаар “Бодлогын хүүг тогтвортой барих гол арга нь ажилгүйдлын түвшинг бууруулах явдал ” хэмээн мэдэгдлээ.

Их Британийн крипто компаниуд асуудалд оров 🥹

Их Британи улсын СЗХ крипто компаниудад шаардлага тавьж эхэллээ.

СЗХ-ноос криптовалютыг зөвшөөрөлгүй сурталчилж буй Huobi, Kucoin зэрэг нийт 146 компанид хатуу анхааруулга хүргүүлээд байгаа юм.

Энэ асуудал нь 2020 онд Dogecoin-ы зар сурталчилгаа Лондон хотын метроны буудлуудаар крипто худалдан авахыг шууд утгаар ятгасан агуулгатай байснаас үүдэлтэй шаардлага хүргүүлэх асуудлууд үүсэж эхэлсэн билээ.

Сайн мэдээ байгаа юу?

СЗХ-ноос тус компаниудад тавьж буй шаардлага нь арилжаанд орж буй крипто валютыг бүртгэж, олон нийтийн газар байрших зар сурталчилгааг урьдчилан мэдэгдсэний дүнд зөвшөөрөл авах шаардлагатай гэнэ.

Одоогийн байдлаар нийт 40 компани бүртгэлийн ажлаа хийж дууссан ба зар сурталчигаагаа хийх бүрэн эрхтэй болжээ.

Иймэрхүү зарчмаар зохицуулалт хийж, шийдвэр гаргавал зах зээл маань ч эрүүл байна даа… АНУ сонсоод суралцана байгаа…

Засгийн газрын хакерууд 💻😈

Технологийн толгой болсон Microsoft компани Хятадын Засгийн газрын хамаарал бүхий хакерууд Atlassian программыг “zero-day” ашиглан хор хөнөөл учруулж байгаа талаар мэдэгдлээ.

Тус халдлага нь 9-р сарын 14-нөөс 10-р сарын 4 хүртэл үргэлжилснийг албан ёсоор мэдэгдлээ.

Тус халдлагаар зөвшөөрөлгүй хаягаас Atlassian компанийн дотоод серверт нэвтрэн хэрэглэгчдийн эмзэг мэдээлэл болон дотоод мэдээллийг хулгайлсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Microsoft-ын зүгээс гаргаад байна. Тус халдлагыг хэрхэн үйлдсэн, хор хохирлыг тооцоолох ажлыг Microsoft бие даан хийж байгаа гэнэ.

“Zero-day халдлага” гэдэг нь өмнө нь мэдэгдээгүй биет болон биет бус эмзэг байдлыг ашиглан халдлага хийхийг хэлэх бөгөөд сүүлийн жилүүдэд нийт халдлагын 27%-ийг zero-day халдлага дангаар эзэлж байна.