- Octagon.mn
- Posts
- ETH-ын ээлжит хөдөлгөөн 🥶
ETH-ын ээлжит хөдөлгөөн 🥶
Нойтон цас орчихсон нарлаг өглөөний мэндийг нийт уншигчдадаа хүргэе! Таамаглашгүй олон аашт цаг агаартай хаврын өдрүүдийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй. 💙
"ETH SHANGHAI" нэртэй эвент болж өнгөрлөө.
Өнгөрөгч 7 хоногийн онцлох эвент "ETH SHANGHAI" буюу "Shapella" байлаа. Энэхүү эвентийн гол 2 утга санааг өнөөдрийн дугаараараа хуваалцъя. 👇
Stake хийсэн ETH суллагдав
2020 оны сүүл үе буюу 12 дугаар сард Stake хийсэн хүмүүсийн ETH эхнээсээ суллагдлаа. Нийт нөөцийн 15%-ийг Stake хийсэн байсан нь зах зээлд нийлүүлэх койны хэмжээг багагүй өсгөх нь дамжиггүй. Харин шинжээчид ETH хэдий Stake-с суларч байгаа ч хөрөнгө оруулагчид хөрөнгөө зарах сонирхол багатай төдийгүй зарах хөдөлгөөн бага хийхээр харагдаж байгаа нь койны ханшид хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай гэдгийг хэлэв. 🤑
Гэхдээ бүгд биш.
Гэхдээ хөрөнгө оруулагчид бүгд хөрөнгөө хадгална гэсэн үг биш юм. Уг эвентээс хойш 24 цагийн дотор нийт $160M-той дүйцэхүйц ETH зах зээлд зарагдсан ба уг зарах захиалга болон мэдээнээс үүдэлтэй зах зээлийн савалгаа үүссэнгүй. Яагаад гэвэл зах зээлд эргэлдэж буй нийт ETH-н хэмжээ нь Stake-с суллагдаж буй койны хэмжээ хооронд тэнгэр газар шиг зөрүү бий учир аргагүй биз ээ.
PoW-с PoS руу
Уг эвентийн гол зорилго Ethereum Blockchain-ий хөгжүүлэлтийн шинэ түвшнийг олон нийтэд танилцуулах байв. Өмнө ажилласан ажлын тайлан (Proof-of-work) гэх концепттэй байсан тус Blockchain "Proof-of-stake" гэх концептэд шилжих ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Уг 2 концептын ялгаа нь юунд байна вэ?
Товчхондоо өмнө хэрэгжүүлж байсан концептын зардал өндөр, хурд удаан.Уг концепт луу шилжих болсон шалтгаан нь
Хурдан шуурхай ⏩
Бага шимтгэлтэй 💸
Хэрэв аюулгүй байдлын талаас харвал, PoW нь аюулгүй хэдий ч технологи аюулгүй байдлаас илүү хурдан шуурхай байдлыг голлодог зарчим үүнд нөлөө үзүүлсэн бололтой.
Эцэст нь… Хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй ч зогсонги биш. Илүү хурдан, хямд зардалаар аюулгүй гүйлгээ хийх нь blockchain технологийн гол зорилгын нэгээхэн хэсэг билээ. Хөгжүүлэгч нар ажлаа хийг, бид ч гүйлгээгээ хийсээр байя!
Аюул хаана ч байна!
Өнөөдрийн дугаараар та бүхэндээ хүргэх технологийн булангаараа уншигч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хамгийн ойр байх кибер орчны аюулаас сэргийлэх зөвлөмжийг хүргэе.
Цахим орчны томоохон халдлагын нэг болох "Phishing" хадлагаас хэрхэн сэргийлэх вэ? 🤔
Phishing хадлага гэж юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Phishing (Фишинг) халдлага нь товчхондоо халдлага үйлдэгч хэрэглэгчийн мэдээллийг дүр эсгэх замаар хулгайлах үйлдэл бөгөөд цахим орчин дахь хамгийн түгээмэл халдлагын нэг юм. Уг халдлагаас сэргийлэх хамгийн хялбар дөхөм арга нь нягт нямбай байх бас ямар нэгэн холбоос дээр дарахгүй байх!
Дийлэнх Фишинг халдлага холбоосоор дамжиж үйлдэгддэг ба тухайн холбоос нь яг л үнэн зөв мэт загвартай байдгаараа алдартай. Тиймээс та хүний илгээсэн холбоос дээр болон баттай эх сурвалжгүй холбоос дээр битгий дараарай! 🔗
Өөр арга бас бий.
Дээр дурдагдсан 2 аргаас өөр олон арга бий. Нэг нь өөрийн хаягийн нууцлалыг илүү баттай болгох. Та дараах аргуудыг ашиглан өөрийн хаягийн нууцлалыг нэмэгдүүлээрэй.
Two factor authentication /2FA/ ашиглаарай.
Нууц үгийн найдвартай, давтагдашгүй цорын ганц байдлыг хангах
Олон нийтэд нээлттэй интернэт сүлжээнд (Public WiFi) холбогдохоос зайлсхийх;
Хувийн болон санхүүгийн мэдээлэл асуусан, лавласан зурваст хариу өгөхгүй байж, зурвас явуулсан дугаарыг заавал хэн бэ гэдгийг бодит байдлаар батлах зэргээр өөрийн зүгээс хийх боломжтой бүх аргыг хэрэглээрэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй. 🤗😉
ХЗЗ-ын чиглэл
Хөрөнгө оруулагчид АНУ-ын томоохон банкууд болон бодлогын хүүгийн чиг хандлагатай холбоотой ХНС-гийн шинжээчдийн тайлбар, томоохон корпорациудын орлогын тайлан зэргийг хүлээж байгаа тул АНУ-ын Хөрөнгийн биржийн фьючерсүүд Wall Street дээр зогсонги байдалтай байна. Тус улсын томоохон банкууд болох JPMorgan Chase, Goldman Sachs, Bank of America болон Morgan Stanley зэргийн орлогын тайлан энэ 7 хоногт гарах хүлээлттэй байгаагаас гадна байнгын өсөлттэй байсан инфляци, ХНС-гийн бодлогын хүүг нэмэх түрэмгий бодлого зэрэг нь олны дургүйцлийг аль хэдийнээ хүргээд байгаа.😥
New York нөөцийн сангийн захирал John Williams болон Cleveland хотын нөөцийн сангийн захирал Loretta Mester нар уг асуудлаар тайлбар хийх төлөвлөгөөтэй байна. Уг тайлбараас хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгийг эдийн засгийн уналт, ханшийн тогтворгүй байдал хэзээ зогсч болох талаар үнэлгээ гарна гэсэн хүлээлтийг үүсгээд байна.
Бидний бэлтгэсэн шинэ дугаар танд хүрлээ. Шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэж, хэрэгтэй мэдээллийг олгосон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзацгаая! 🤗
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.