• Octagon.mn
  • Posts
  • Крипто хэрэглээ 📈🍀

Крипто хэрэглээ 📈🍀

Өглөөний мэнд ээ! Дэлхийн топ-50 их дээд сургуульд тэнцсэн 100 суралцагчаас суралцах ур чадварын ерөнхий үнэлгээний шалгалт авжээ. Шалгалтын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж автоматаар эрэмбэ үүсэх хэдий ч бусад шалгалтын дүнг шудрага бус гэсэн шүүмж их дагуулж байна даа. Төр засаг болон БШУЯ маань энэ тал дээр доривтой алхам хийгээсэй л гэж хүсэж суух юм даа… 😔

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

6 сарын эдийн засгийн хуанли*

Крипто хэрэглээ 📈🍀

Таны хувьд крипто хэрэглээ гэж юу вэ? Мөнгө олох & санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гарц уу? Эсвэл технологийн дэвшлийг ашиглан өмч хөрөнгөө баталгаажуулах арга уу?Тэгвэл крипто байгаль орчинд тустай нэг хэрэглээтэй болсон гэвэл итгэх үү?… 🤔

Дэлхийн дулаарал ба Токенжуулсан нүүрстөрөгчийн кредит

Та гайхаж байж мэднэ. Хамтдаа Блокчэйн, Крипто төслөөр дамжуулан хэрхэн эх дэлхийгээ бага ч болов хамгаалдаг болсон талаар ойлголттой болъё.

Michael Jackson “Дэлхийн дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж байна” гэсэнтэй агаар нэг явдал болж байна.

Тодруулбал, Блокчэйн технологи эрчим хүчний зарцуулалт өндөр хэмээн шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл нүүрстөрөгчийн ялгарал ихтэй бүс нутгийн агаар мандлын хийг сорж цэвэршүүлснээр түүнийг хэмжих, батлах кредит зарах төсөл хэрэгжээд эхэлсэн төдийгүй томоохон корпораци компаниуд уг төслийг хэрэгжүүлж буй залууст хөрөнгө оруулалт хийдэг болсон гэнэ. Тухайлбал: ��

  • Nori

  • KlirmaDAO

  • Coorest

  • Andes гэх старт-апууд ийм төрлийн төсөл хэргжүүлээд байгаа юм.

Сайн тал: Дэлхийн дулааралтай тэмцэж, эх дэлхийгээ хамгаалах чин хүсэлтэй олон хүн байдаг 👏🙌

Сул тал: Харамсалтай нь тэд шаардлагатай хэмжээний санхүүжилтийг татан төвлөрүүлж чаддаггүй 😞💔

Тэгэхээр үүний гарц гаргалгаа нь токенжуулсан нүүрстөрөгчийн кредит байх боломжтой юм.

Хэрхэн ажиллах вэ? 🤔

  • Ийм төрлийн төсөл бохирдолт ихтэй агаар мандлаас 1 тонн нүүрстөрөгчийг цэвэршүүлж 1 кредит цуглуулна

  • Тус кредитийг компаниуд худалдаж авна. /Компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах зорилгоор төсөл хэрэгжүүлэгчдээс “заавал” худалдаж авах шаардлага үүснэ/

  • Компаниуд үйлдвэр болон том машин механизмаас ялгарч буй 1 тонн нүүрстөрөгч тутамд 1 нүүрстөрөгчийн кредит төлөх механизм хэрэгждэг

Ийм төрлийн зохицуулалт маш удаан, олон бичиг баримт шаарддаг, зохицуулалт багатай байсан тул Блокчэйн сүлжээнд энэ ажлыг хэрэгжүүлснээр илүү ил тод, үр дүнтэй болж байна.

5 жилийн хорих ял ⚖🔗

Twitter сүлжээнд криптогийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж байх хооронд олны танил хүмүүсийн цахим сүлжээнд халдан, дүр эсгэх замаар хулгай хийх явдал олон байлаа.

Жишээ нь, Joseph James O’Connor гэх 24 настай залуу 2020 онд Twitter-н хөгжүүлэлтийн ажилтныг хууран мэхлэх замаар сүлжээнд нэвтэрч олны танил хүмүүсийн хаягийг ашиглан шүтэн бишрэгчдээс нь мөнгө татан төвлөрүүлсэн халдлага гарсан. 😲

Тус халдлагад Joe Biden, Elon Musk, Binance, Apple зэрэг цахим сүлжээнд олон дагагчтай хаяг халдлагад өртсөний улмаас Twitter бүх хэрэглэгчийнхээ нийтлэл бичих эрхийг түр хугацаанд хааснаар ийм төрлийн халдлагыг таслан зогсоосон билээ.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт O’Connor-г New York хотын шүүх гэм буруутай гэж үзэн 5 жилийн хорих ял, $794,000-ын мөнгөн торгууль оноосон. Шүүх явц удаашралтай буюу 2021 онд хэрэгтэн Испани улсад баригдаж АНУ-ын шүүхэд шилжсэнээс хойш 2 жилийн хугацаанд сэжигтнийг түр саатуулах байранд хорьж байсан гэх үндэслэлээр хорих ялын тал хугацаааг эдлүүлэх гэнэ.

Японы зэвсэгт хүчин Starlink-н сүлжээг ашиглахаар бэлдэж байна 🚀📡

Yomiuri сонинд өнгөрсөн Ням гарагт Засгийн Газрын нэрээ нууцалсан мэдээлэгчийн өгсөн мэдээллээр Япон улсын зэвсэгт хүчин SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт сүлжээг ашиглаж эхлэхээр туршилт явуулж эхэлжээ. Тодруулбал, Японы зэвсэгт хүчин энэ оны 3 дугаар сараас хойш Starlink-г туршиж байгаа бөгөөд 10 орчим бүс нутагт байршуулж туршилт хийгээд байна.

Батлан Хамгаалахын яамны сайдын мэдэгдсэнээр геостанцар тойрог замд харилцаа холбооны хиймэл дагуултай болох боломжтой болсон. Ингэснээр дэлхийн орбитын нам дор тойрог замд хиймэл дагуулуудын оддыг нэмэх боломжтой хэмээн үзээд байгаа юм.

Дэлхий нийтийн хэмжээнд аливаа улс орон хоорондын зөрчил мөргөлдөөн үүсэхэд харилцаа холбоо тасрах, хиймэл дагуул руу халдах эрсдэлийг бууруулах, тогтворжуулах тал дээр ажилласаар ирсэн.

Японы Засгийн Газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь одоогоор тодорхой тайлбар хийх боломжгүй гэв.