• Octagon.mn
  • Posts
  • Дэлхийгээс тасарчихсан луйвар!!!

Дэлхийгээс тасарчихсан луйвар!!!

Шинэхэн өглөөний мэнд ээ! Өнөөдөр 4 хэм дулаан. Магадгүй энэ намрын сүүлчийн бороо зөөлөн зүсэрч байна даа. Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?

Энэ дугаарт та дунджаар 2 минут 42 секундийг зарцуулна⏳

Хураангуй:

  • Дэлхийгээс тасарчихсан луйвар

  • Хөөсөрсөн Метаверс төсөл

  • Орос болон Украйны крипто гүйлгээ нэмэгдэв.

  • Хэний буруу вэ?

Эдийн засаг үнэхээр тогтворгүйн дээр инфляци, бодлогын хүүгийн өсөлт, дайн зэрэг асуудалд дээрдсэн юм алга. АНУ-ын Төв банкны бодлогын хүүг нэмснээр ам.доллар хүчтэй болж байгаа хэдий ч ам.долларын инфляци явагдсаар байна. Бодлогын хүүг нэмснээр хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, крипто зах зээл гээд бүгдэд нь сөрөг үр дагавар үзүүлж байна. 11-р сарын 2-ны өдөр Холбооны Нөөцийн Банк буюу АНУ-ын Төв банкны хурал болно.

Нөгөө талд Украйны дайнд цөмийн зэвсэг ашиглах нь Путины менюн дээр байгаа бэлэн хоол боловч яг хэрэглэх үү, хэрэглэхгүй юу гэдэг нь хамгийн чухал асуулт болоод байна.

Крипто мэдээ

Дайны анхны хохирогч хэн байдаг бэ?

Анх 2005 онд тавигдаж байсан нийт 1224 км урттай Nord Stream газын хос хоолойг дэлбэлээд удаагүй байхад Польшийн гадаад хэргийн сайд асан Радек Сикорски "Баярлалаа, АНУ" гэж жиргэснээ устгачхаж.

Мөн хоолойг дэлбэлсний маргааш нь буюу 9-р сарын 27-ны өдөр байгалийн хий дамжуулах шинэ хоолой нээлтээ хийсэн нь Норвеги, Денмарк, Польш улс эзэмших "The Baltic Pipe" нэртэй шинэ газын хоолойг байв.

Путин Украйн руу довтолсноос хойш 2 сарын дотор Европоос 39 тэрбум евро салгаж, Европ Украйныг өмөөрөхийг таслан зогсоохын тулд тус хос газын хоолойг дэлбэлсэн нь хэнд ашигтай байв?

АНУ болон түүний холбоотнууд хожив. Nord Stream хоолойг дэлбэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа хэдий ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэн Nord Stream дэлбэрсэн нь тус улсын хувьд том ялалт гэж мэдэгдсэнийг мартаж болохгүй. Харин хэвлэл мэдээллээр Путин өөрийн улсын хий дамжуулах хоолойг дэлбэлсэн гэж мэдээлж байна. Дайны анхны хохирогч бол “үнэн” л байдаг.

Uber-ийн жолооч нар хэн бэ?

Uber(UBER -10.42%),

Lyft(LYFT -12.02%),

DoorDash(DASH -5.99%) компаниудын хувьд хэцүүхэн өдрүүд өнгөрч байна.

Хөдөлмөрийн хэлтэс/манайхаар бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/-ээс жолооч нарыг ажилчин гэж тооцох санал иржээ.

Одоогоор тэднийг "contractor" буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тооцож яваа.

Эдгээр компанийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олон хүнд зориулсан бизнес модель байх нь тэдэнд ашигтай гэж үздэг. Тэд уян хатан цагийн хуваарьтайгаар ээлжээ сонгоход хялбар.

Дэлхийгээс тасарчихсан луйвар

Өнгөрсөн 7 хоногт Япон эмэгтэй ОУСС (Олон улсын сансрын станц)-д байгаа Оросын сансрын нисгэгчд 30,000 ам.доллароо луйвардуулсан гэнэ.

Тодруулбал, 65 настай Япон эмэгтэйд "сансрын нисгэгч" хайртай гэдгээ зарлаж, дэлхий рүү буцаж очоод түүнтэй шинэ амьдрал эхлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Асуудал нь дэлхий рүү очихын тулд түүнийг тээвэрлэх пуужин болон газардах төлбөр хэрэгтэй байсан гэнэ. Хохирогч эмэгтэй ойролцоогоор 4.4 сая иен буюу 30,000$ луйвардуулсан байна.

Хөөсөрсөн Метаверс төсөл

1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй Метаверс Decentraland 24 цагийн дотор ердөө 38 идэвхтэй хэрэглэгчтэй байна гэнэ.

Харин The Sandbox арай дээр 24 цагийн дотор 522 идэвхтэй хэрэглэгчтэй байна

Уг Метаверс төслүүд DappRadar-ын энэ мэдэгдлийг няцааж, DappRadar-ийн хувьд “Идэвхтэй хэрэглэгч” болохын тулд Decentraland-д бүртгүүлээд хэтэвчээ холбоод, бас MANA токеноор худалдан авалт хийх хэрэгтэй гэнэ. Уг Метаверс ертөнц рүү зочноор нэвтэрч чаталж, бусадтай харилцаж байгаа хүмүүсийг тооцоогүй байна гэв.

Орос болон Украйны крипто гүйлгээ нэмэгдэж байна

Оросын крипто гүйлгээнүүд ихэвчлэн стэйбл буюу тогтвортой койнд төвлөрсөн байна. Яагаад гэвэл хатуу хориг арга хэмжээнээс үүдэлтэй хөрөнгөө хамгаалахын тулд рублиэ стэйбл койн болгож хадгалж байна.

Харин Украйны крипто гүйлгээ ихэвчлэн Биткойн болон бусад крипто валют хандиваар хүлээн авахад төвлөрч байна.

Орос болон Украйн виртуал мөнгө ашиглаж санхүүгийн төвөгтэй асуудлуудаа шийдвэрлэж байна.

  • Metamask дээр банкнаасаа крипто хэтэвч рүүгээ шууд шилжүүлэг хийх боломжтой боллоо.

  • Дэлхийн хамгийн эртний банк крипто руу тоглогч болов. BNY Mellon бол дэлхийн хамгийн том бас хамгийн эртний банкуудын нэг. 1784 онд үүсгэн байгуулагдсан тус банк нь крипто хэрэглээг өргөн цар хүрээнд нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг нь хөгжүүлэхээр болоод байна.

  • Crypto.com Европд шинэ төв байр байгуулахаар 145 сая ам.долларын хөрөнгө орууллаа.

  • Биткойн бохир аргаар угаасан иргэнийг 25 жил хорих ялаар шийтгэжээ.

  • Энэ оны 10-р сар гарснаас хойш 14 хоногийн дотор 718 сая ам.доллар DeFi-нуудаас хулгайлагдлаа.

  • Блокчэйн тоглоомууд газар авсаар байна.

  • Solana Ethereum-ээс илүү олон NFT хэрэглэгчтэй боллоо.

Хэний буруу вэ?

Крипто луйврын хохирогчид Coinbase-д хариуцлага тооцохыг хүсч байна.

Сүүлийн хэдэн жилд олон мянган хүн төрөл бүрийн платформоос луйварчдын гарт олон сая крипто валютаа алдсан.

Хохирогчид яагаад зөвхөн Coinbase-ийг буруутгаад байгаа юм бэ?

100 гаруй удаагийн луйврын хохирогч Coinbase хэрэглэгчдээ хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.

Ялангуяа тэдгээр хохирогчид Coinbase-ийн хэтэвчний дутагдлыг нь засахыг Coinbase-ээс шаардаж урьдчилан мэдэгдсэн гэнэ. Эдгээр дутагдлууд нь луйварчдад хэтэвч руу нь нэвтрэх боломжтой болгосон.

Coinbase-ийн эсрэг арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд 96 хохирогчийг төлөөлж буй өмгөөлөгч "Тэд тохиромжтой дэд бүтэцгүй байж санхүүгийн байгууллага байх гэж оролдсон" гэж мэдэгдэв.

  • Mastercard нь банкуудад крипто арилжаа хийх үйлчилгээ санал болгох болно, мөн тэд крипто зохицуулалтын зөв талд байхыг хүсч байгаа бололтой.

  • Coinbase нь Solarisbank-аас Европын тэлэлтийг хариуцсан удирдах ажилтнаа ажилд авлаа.

  • Coinbase-ийн гүйцэтгэх захирал мөн шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлэхийн тулд компанийхаа хоёр хувийг зарахаар төлөвлөж байна.

  • Зарим крипто хулгайны ард Хойд Солонгосын Лазарус компани байдгийг Япончууд олж мэдэв.

  • Өмнөд Солонгос улс иргэдэд Блокчэйн дээр оршдог дижитал таних эрхийг санал болгохоор төлөвлөж байна.

  • Metas Horizon World (Metaverse) нь 200,000 хүрэхгүй хэрэглэгчтэй.

Октагоны мэдээ:

DYOR (DO YOUR OWN RESEARCH)Судалгаа хийх) Гэрийн даалгавраа хийх “Сур сур, бас дахин сур”

PFP (PROFILE PICTURE)Хэдэн зуун саяын үнэтэй NFT-ээрээ цахим ертөнц дэх нүүр хуудсаа чимэх нь өөрөө нэр төрийн баталгаа болсон. Эсвэл зүгээр л онгирох дуртай хүмүүст онгирох боломж олгоно. “Fb-ийнхээ зураг шиг бай л даа”

HODL (HOLD ON FOR DEAR LIFE)Хадгалж, дарж авах. “Hold” гэдгийг “АВ- ДАР” болгосон дүрэм бус үг. Ч.Ганхуяг ахаас сураагүй юу? “Тэвч Итгэ Хүлээ, тэгвэл чи ялна”

PANIC SELL

Ямар нэг зүйлийн ханш буурах үед айсандаа хамаг юмаа зарах. “Бушуу туулай борвиндоо баастай”

"NFT Нэвтэрхий Толь" номоос...