• Octagon.mn
  • Posts
  • Хиймэл оюун ухаан ажлын байр булаахгүй

Хиймэл оюун ухаан ажлын байр булаахгүй

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞😍

Хураангуй:📝

  • Visa & MasterCard криптотой муудлаа

  • Крипто салбарын хөрөнгө оруулалт 91%-иар буурсан үед Portal $5.3 сая босгов

  • 6G технологи 2030 он гэхэд ашиглалтад орох уу?

  • Хиймэл оюун ухаан таны ажлын байранд нөлөөлөх үү?

Маркетийн хураангуй:

Одоогийн байдлаар АНУ-ын Төв банк буюу ХНС бодлогын хүү 4.75%-д хүрээд байна.📊

Хөдөлмөрийн хиймэл оюун ухааны хөгжил аливаад дасан зохицоход бэлэн байгаа хүмүүст онцгой боломж олгох бөгөөд шинэ технологийн талаар мэдээлэлтэй, идэвхтэй байх нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэх чухал ач холбогдолтой.🧐

📌Энэ сарын тэмдэглэлт өдрүүд:

3-р сарын 10-ны Баасан гараг: АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан гарна📜

3-р сарын 14-ний Мягмар гараг: АНУ-ын ХҮИ тайлан гарна📜

3-р сарын 21, 22-ны Мягмар, Лхагва гараг: АНУ-ын Төв банк буюу ХНС бодлогын хүү нэмэх талаар хуралдана 💭

📌АНУ-ын мөнгөний бодлого бидэнд ямар хамаатай вэ?

Энэ талаар бид өмнөх дугаартаа нийтэлсэн.

Товчхондоо дэлхийн хамгийн баян улс дураараа мөнгө хэвлэх эрхтэй бөгөөд төлбөрийг нь та бид шууд бусаар хувааж төлдөг гэсэн үг.🤨

АНУ-ын мөнгөний бодлого Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах линкээр зочилно уу.🧐

Крипто цаг агаар:

📌Өнгөрсөн 7 хоногт:

Крипто зах зээлийн үнэ -6.41%-иар буурсан байна. 📉

Үүнийгээ дагаад зах зээлийн эзлэхүүн -11.53%, хэлбэлзэл -54.56%-иар тус тус буурчээ.📉

📌Өнгөрсөн 7 хоногт:

Bitcoin (BTC) -3.3%,

Ethereum (ETH) -2.7%-иар тус тус буурчээ. Бусад токен мөн дагаад унав.📉

Крипто мэдээ:

Хэлэлцээрээ цуцлав🥶

Visa болон Mastercard крипто зуныг үзэж амжилгүй крипто түншлэлээ цуцаллаа.💥

Төлбөрийн системийн хоёр аварга зах зээлийн нөхцөл байдал сайжрах хүртэл крипто үйлчилгээгээ хойшлуулж байна.📣

"...Крипто төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээний нэг хэсэг болох хүртэл бид маш урт зам туулах хэрэгтэй болно" гэж Visa-н төлөөлөгч хэлэв.💭

Хүйтэнд тэсвэртэй💪

Крипто өвөл дуусах болоогүй хэдий ч компаниудын крипто зах зээл рүү орох урсгал тасрахгүй байна.🤗

Web3 хэтэвчний дэд бүтцийн стартап Portal 5.3 сая ам.долларын санхүүжилт авчээ.💲

Юу хийв?🤨

Тэд AppStore/PlayStore-д зориулж аппликейшн хийх дэд бүтцийг хөгжүүлж байгаа.✌

Хөрөнгө оруулагчид 2022 оноос хойш крипто төслөөс зайлсхийсээр өдий хүрсэн. Крипто салбарт венчур капитал болон бусад хөрөнгө оруулалт энэ онд 91%-иар буурсан байна.📉

Технологийн мэдээ:

Зам тавь 5G📱

5G технологи 2020 оны эхэнд халуун сэдэв байсан.🤩

Тэгвэл байгууллага болон мэргэжилтнүүд дараагийн хувилбар болох 6G дээр аль хэдийнээ ажиллаад эхэлсэн бөгөөд 2030 онд ашиглаж эхлэх боломжтой гэнэ.😲✔

6G нь 5G хувилбараасаа 100 дахин хурдан буюу терабайт мэдээллийг секундын дотор дамжуулах хүчин чадалтай болж магадгүй гэнэ.

6G-г ажиллуулахын тулд маш бага эрчим хүч зарцуулах талаас нь судалж байгаа аж.

Хиймэл оюун ухаан ажлын байр булаахгүй🤖💢

Хиймэл оюун ухаан бол ажиллах арга барилыг хөнгөвчилж байгаа хэрэгсэл боловч биднийг бүрэн орлох боломжгүй. (одоохондоо)🙄

Харин ч ур чадвар дээшлүүлж, илүү үр дүнтэй ажиллах боломжийг нэмэгдүүлж байгаа. Хиймэл оюун ашиглахгүй байгаа хүмүүсийн ажлын бүтээмж бусдаас ард хоцроод эхэлчихсэн.😉

Хиймэл оюун ухааныг удирдах, программчлах, ажиллуулах ур чадвар шаардсан ажлын шинэ боломж бий болох тул хэрхэн үр дүнтэй ашиглах талаар суралцах нь хамгийн чухал.🤗

Анхаараарай ❗❗❗

Таны санал бодол бидний цаашдын ажилд маш чухал тул энэхүү санал асуулгад хамрагдаасай гэж хүсэж байна. Та энэхүү мэдээллийн товхимлыг илүү сайжрахад үнэтэй хувь нэмрээ оруулах юм. Баярлалаа. Хамтдаа сайжруулцгаая! 

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.