- Octagon.mn
- Posts
- Хохирлоо нөхнө 😥
Хохирлоо нөхнө 😥
Өглөөний мэнд! Монголын өвөл дуусаж зун цаг ирэх шиг л боллоо доо. Цаг агаараа харж, хувцсаа тааруулж өмсөөрэй та бүхэн минь.

1 өдрийн ханшийн өөрчлөлт

5 сарын эдийн засгийн хуанли

G7 хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ 🤖
Япон улсын Хирошима хотод хуралдсан G7-ын удирдагчид өнгөрсөн Бямба гарагт хиймэл оюун ухааны одоогийн байгаа технологийн шийдэл нь үнэн бодит болоод найдвартай байдлыг хангаж чадахгүй байна гэж үзээд найдвартай, бодит байдлыг хангах зорилго бүхий техникийн стандартуудыг шинээр боловсруулж батлах болсноо мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters
“Хиймэл оюун ухааны алсын хараа, ирээдүйн зураглал нь явцын дундаас өөр өөр байж болох хэдий ч технологийн дүрэм журмын хувьд тэдний хамтын ажиллагааны дүрэмтэй нийцэж байх ёстой” гэдгийг илэрхийлэв.
Европын холбоо энэ сард хиймэл оюун ухааны технологийг зохицуулах хууль тогтоомжийг батлахад бэлэн болсноо тус уулзалтын өмнөхөн мэдэгдсэн. Харин шинжээчдийн үзэж буйгаар энэ хууль тогтоомж нь өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоомжийн хажууд “сулдах” эрсдэлтэй хууль тогтоомж хэмээв.
G7 удигдаргчдын хэлж буйгаар “ChatGPT-н апп-аар хэрэглэгчдийн дунд тараад буй шаардлагад нийцэхүйц зураг, бичлэг, аудио файл бүтээх хиймэл оюун ухааны хүчин чадал болон шаардлагыг нэн даруй дүгнэх, шалгах хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн байна.
Дээрх бүх мэдэгдлүүд хэрэглэгч хиймэл оюун ухааныг ашиглах үед аюулгүй байдлыг хангах зориулалттай хэдий ч хэт ихээр хуульчлах нь зөв эсэхийг шинжээчид хүртэл асууж эхэлсэн цаг үе байна.
Дараагийн дугаарт: Өнгөрсөн 7 хоногт ChatGPT-тэй холбоотой сонсгол болж өндөрлөсөн талаар хүргэх болно.

Хохирлоо нөхнө 😥
Өнгөрсөн жилийн 7-р сард дампуурлаа зарласан Сингапур улсад байрлалтай крипто хедж сангийн эзэмшиж байсан ховор зэрэглэлийн NFT Sotheby’s гэх багц бүтээлүүд дуудлага худалдааны веб дээр барьцаанд байсан билээ.
Тус багцад өнөөдрийн ханшаар нийт $2.4M-тэй тэнцэх хэмжээний NFT байршаад байгаа ба Teneo, 3AC-н хөрвөх чадвар хангах зөвлөгч компани өнгөрсөн 2-р сард олон нийтэд эдгээр бүтээлүүдийг зарах үйл ажиллагааг удахгүй хийж эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Sotheby’s-н талаас “Тус багцад бидний харж байгаагүй багагүй хэмжээний үнэ бүхий ховор дижитал цуглуулга байгаа” гэв. Цухас дурдвал, дараагийн эзнээ хүлээж буй Tyler Hobbs’ Fidenza #725, Ringers #375, Autoglyph #187 болон CryptoPunk #1326 зэрэг байгаа гэнэ. 🤑
Sotheby’s-н дижитал хөрөнгө хариуцсан менежер “Нямбай гэгч нь сонгосон энэхүү цуглуулга нь орчин үеийн алгоритмын урлагийн хил хязгаарыг эвдсэн дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг багтаасан” хэмээсэн нь өнөөгийн сонгодог урлагт NFT уран бүтээл багтах болсон гэх мэдрэмжийг төрүүлээд буй.
Эцэст нь… Тус NFT багцын үнэ ханш $120,000-$571,500-ын хооронд хэлбэлзэж байгаа. Шинэ эзэд нь ямар хүн байх болоо…

Шинэхэн апп 🆕
Өнгөрсөн 7 хоног томоохон компаниудын шинэлэг апп-уудын нээлтээр дүүрэн 7 хоног болж өндөрлөлөө. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI-с эхлүүлээд Facebook-н толгой компани болох META-н Twitter-тэй өрсөлдөхүйц апп-ын танилцуулга хийгдлээ.
ChatGPT iPhone дээрх апп-аа танилцууллаа:
ChatGPT хэрэглэгчдэд илүү ойртох зорилгоор өөрсдийн апп-ыг хөгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт iPhone дээрх апп-ын нээлтийг хийж хэрэглэгчдэд танилцуулаад байна. Энэхүү апп нь үнэ төлбөргүй, зар сурталчилгаагүй бөгөөд дуу хоолой таних системийг хамтад нь суулгаад байгаа. Хэрэглэгч заавал гараас бичвэр хэлбэрээр өгөгдөл хүлээж авалгүй шууд харилцан ярих боломжийг хэрэглэгчдэд олгох гэнэ. Одоогийн байдлаар зөвхөн АНУ-ын зах зээлд нээлтээ хийгээд байгаа хэдий ч дэлхий дахинд удалгүй тархах нь гарцаагүй.

Эх сурвалж: App store
Microsoft-н хиймэл оюун ухаан гар утасны апп-уудтай харилцан ажиллана
Microsoft-н өөрсдийн хөгжүүлдэг Bing хайлтын системтэйгээ адилхан нэр бүхий Bing хэмээх хиймэл оюун ухаантай билээ. Тус хиймэл оюун ухаан нь Microsoft-н өөрсдийн апп-уудтай харилцан ажиллаж эхэлсэн төдийгй Android болон iPhone дээр ажиллах гэнэ.

Эх сурвалж: Microsoft
Instagram шинэчлэлт
Facebook-н толгой компани META төвлөрсөн бус цахим сүлжээ хөгжүүлэх талаараа өнгөрсөн 3 сард мэдээлсэн. Тус мэдэгдэлтэй холбоотой шинэ соргог мэдээ байхгүй байсан хэдий ч өнгөрсөн 7 хоногт META тус хөгжүүлэлттэй холбоотой мэдэгдэл хийлээ. Харин тус мэдэгдэлд хавсарсан зургуудыг харвал Twitter-тэй яг ижил байгаа нь цахим орчинд шүүмж дагуулаад байна.
Based on a (somewhat blurry) example I got, Meta's new app looks a lot like Twitter.
So, could this take over all the Twitter screenshots we've been seeing on the Feed lately? Maybe.
It’s impossible to predict how audiences will respond but this could be an alternative.
— Lia Haberman (@liahaberman)
1:45 PM • May 19, 2023
Анхаар ‼Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно