- Octagon.mn
- Posts
- Сарны Блокчэйн 🚀🌕
Сарны Блокчэйн 🚀🌕
Баасан гарагийн мэнд! Хөрөнгийн зах зээлд "Dead cat bounce" гэх ойлголт байдгийг мэдэх үү? Энэ нь хувьцааны үнэ огцом унасны дараа богино хугацаанд сэргэж байгааг илэрхийлдэг аж.
Сарны Блокчэйн 🚀🌕
Энэ 7 хоногийн онцлох сэдэв:
NASA Блокчэйн технологи ашиглан хэмжилт судалгаа хийж сарны талаарх мэдээллийг Блокчэйнээр дамжуулан унших гэнэ.
Тодруулбал, NASA болон Lonestar төсөл хамтралын гэрээ байгуулж буй төдийгүй “Isle of Man” гэх арал дээр судалгаа шинжилгээний ажил хийх гэнэ. Судалгааны ажлын хүрээнд Блокчэйн технологи ашиглан сарнаас ирж буй өгөгдлийг аюулгүй, бодит үнэнд дөхнө гэж тайлбарлаад буй.
Хэрхэн ажиллах вэ?:
NASA “өгөгдлийн шоо” гэх мэдээллийг сар руу илгээнэ
Тус өгөгдлийн шоонд тоон гарын үсэг, дижитал тамга зэрэг баталгаажуулалт хийнэ
Ингээд тус өгөгдөл Блокчэйн технологиор баталгаажиж дэлхий рүү ирэх гэнэ.
NASA-ийн зорилго:
Дэлхийд байхгүй өгөгдлийн бааз бүтээх буюу сарны тухай үнэн зөв, бодит мэдээллийг аюулгүйгээр хүлээн авах
Саран дээр газардах нь боломжтой зүйл гэдгийг батлах буюу 1969 онд АНУ саран дээр газардсан эсэх нь одоог хүртэл маргаантай. Иймэрхүү төрлийн маргаан, олон ургалч мэдээллийг Блокчэйн ашиглан үнэн бодитоор засварлах боломжгүйгээр олон нийтэд нээлттэй байлгах гэнэ.
Тэнгэрт юу байна? Захирлуудын цалин 💰👜
Компанийн удирдах албан тушаалтнууд буюу C зэрэглэлийн албан хаагчид байгууллагынхаа цалингийн дээд хэмжээг тогтоодог.
Тэгвэл АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг харвал C зэрэглэлийн ажилчдын цалин сүүлийн 40 жилд хэрхэн нэмэгдсэн бэ?
Судалгаагаар байгууллагын удирдах албан тушаалтан жирийн ажилчдаас 342.8% дахин өндөр цалинтай байдаг гэх судалгаа гарчээ. Энэ өндөр хэмжээ жил ирэх тусам өсөх төлөвтэй байхад энгийн ажилчдын цалин дунджаар 15.3%-ийн л өсөлттэй байдаг.
АНУ-ын удирдах албан тушаалтнууд бусад улсын удирдах албан тушаалтнуудаас 20.7%-иар илүү цалинтай байдаг. Монголд хэдэн хувь байдаг бол?
Мөн АНУ дахь удирдах албан тушаалтнуудын 90%-ийнх нь цалин хөдөлмөрийн зах зээлийн суурьт үндэслэдэг буюу хэдий чинээ сайн ажиллана төдий чинээ өндөр цалин авах тооцоололтой. Түүнчлэн урамшуулал болоод хувьцааны хөрөнгө оруулалтын байдлаас хамаардаг байна.
Тоо баримт 🔢
Өнгөрсөн жил л гэхэд автомашин үйлдвэрлэгч толгой 3 болох General Motors, Ford, Stellantis-ын захиралуудын цалин $21 сая - $29 сая байсан ба SP500 дээр арилжаалагддаг компаниудын захиралуудын дундаж цалин $14.5 сая гэх тоон үзүүлэлт бий.
Чамайг ойлгодог Chat-GPT 🤖
Хиймэл оюун ухаан хурдацтайгаар хөгжиж байгаа цаг үе аль хэдийнээ ирсэн. Chat-GPT-ийн шинэчлэлтүүдийг та бүхэндээ хүргэе.
Chat-GPT 4 хувилбарт шинэчлэл хийгдэж хэрэглэгчээс оруулж буй зургийг харах, дуу хоолойг сонсох болоод алива асуултад бодит хүний дуу хоолойгоор хариулах чадвартай болжээ. Мөн уг шинэчлэлүүдийг дагаад зураг, хоолой унших хурд болоод бичвэр ойлгох чадвар дагаад нэмэгдсэн гэнэ.
Дуу хоолойны чадвар:
Ухаалаг туслахууд болох Siri, Google Assistance зэрэг хиймэл оюун ухаан тантай харилцан яриа өрнүүлэх боломжтой болсон ба ухаалаг туслах байдлаар ашиглах боломжийг бүрдүүлэв.
5 өөр өнгийн дуу хоолойгоор ярих чадвартай болсон ба дараагийн шинэчлэлээр хэлний төрөл нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Зургийн чадвар:
Chat-GPT-д зураг оруулан тухайн зурагтай холбоотой асуултуудыг асууж зурган дээр шууд анализ хийх чадвартай болжээ.
Зурган график байгуулах, анализ хийх болон тайлагнах чадвар
Тухайн зурагт дээр засвар хийх боломжтой болж байгаа ба өөрт хэрэгтэй хэсгийг шууд засварлах
Зургийн бичвэр хэсгийг салган авах болон шууд засварлах зэрэг олон шинэ өөрчлөлтүүд ороод байгаа юм. Монголд маань харин Chat-GPT 4 ашигладаг хэр их хүн байдаг бол?