- Octagon.mn
- Posts
- Крипто хөрөнгө оруулалт 💰🏦
Крипто хөрөнгө оруулалт 💰🏦
Өглөөний мэнд! Өнөөдрийн цаг агаар +33 градусын халуунтай өдөр болж өнгөрөх нь ээ. Хувцасаа тааруулж өмсөж, наршихаас сэргийлээрэй!
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
6 сарын эдийн засгийн хуанли*
Крипто хөрөнгө оруулалт 💰🏦
Сүүлийн саруудад их, бага гэлтгүй бүх крипто хөрөнгө оруулагчийн хувьд хэцүүхэн цаг үе өнгөрч байна.
Өнгөрсөн сар гэхэд л нийт 8 хөрөнгө оруулалтын фирм нийт $500 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлээд байгаа нь хэдий их дүн мэт сонсогдовч өмнөх жилүүдэд босгосон хөрөнгө оруулалтын хажууд маш бага тоо юм. Иймэрхүү цаг үед нэг зүйлийг санаж явах нь чухал юм.
Барилгачин Баяраа л үлдсэн
Юу гэсэн үг вэ гэвэл, 1999 онд Интернэт гарч дэлхий дахиныг шуугиулсан хэдий ч 2000 онд их хямрал болж маш олон тооны компаниуд хаалгаа барьж хөрөнгө оруулагчид мөнгөө алдсан түүхтэй. Маш олон хүн технологийн салбараас гарч, тус салбар эзэнгүй үлдсэн цаг үе. Улмаар цахим орчин, гар утас болоод үүлэн технологи зэргийг олж харах хүмүүсийн тоо багассан билээ.
Тухайн үед “Технологи бол Ирээдүй” гэдгийг харж үлдэж чадсан хөрөнгө оруулагч, бүтээлч залуус нь өнөөгийн технологийн компаниудын түчээлэгч болсон “Барилгачин Баяраа” шиг үүсгэн байгуулагчид билээ.
Хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай 💞
Аливаа төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт, санхүүгүй бол хэрэгжих боломжгүй.
Тиймээс та бүхэнд крипто орчин дахь сүүлийн үеийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудаас хуваалцаж байна.
ResearchHub: Шинжлэх ухаан болон дээд боловсрол эзэмшиж буй хүмүүст туслах зорилготой токенжуулсан цахим сүлжээ хөгжүүлэгчид $5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүллээ.
BoomFi: Крипто төлбөр тооцоо хөгжүүлэгч залуус $3.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүллээ.
Mnemonic: NFT-н дата өгөгдөл шинжлэх, анализ хийх болоод NFT үзүүлэлт шалгах хиймэл оюун ухаан хөгжүүлэгч залуус $6 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж чадлаа.
Эцэст нь… Хөрөнгө оруулалт багатай гэх шалтгаанаар салбараа тэр чигээр нь орхих нь зөв алхам биш юм. Өөрийн итгэж буй төслийн талаар сайтар судалж, цахим сүлжээтэй нь ойр байх хэрэгтэй шүү.
Twitter-н дүү🐥🐣
Twitter зурагтанд зориулсан видео контентэд чиглэсэн аппликейшн хөгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Elon Musk өөрийн Twitter хуудаснаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гарагт “Twitter-н сүлжээн дэх видео контентэд илүү анхаарах төлөвлөгөөтэй байгаа” гэх жиргээний дараагаар хэрэглэгчид ухаалаг зурагтаараа Twitter дээрх бичлэгээ шууд үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус хүсэлт шийдвэр гаргагчдийн чихэнд хүрч шинэ гүйцэтгэх захирал Linda Yaccarino болон Elon Musk нар хөрөнгө оруулагчдад тухайн санааг нээлттэй танилцуулсан гэх мэдээлэл тархаад байна. 🤔
Шинжээчдийн эсрэг 📈
Банкны дампуурал, эдийн засгийн уналт нь зах зээлийн өсөлтийг боож дийлсэнгүй.
Энэ он гарснаас хойш АНУ-ын томоохон банкууд үүд хаалгаа бариаад байгаа. Уршгаар нь эдийн засгийн уналт, удаашралууд үргэлжилж байгаа хэдий ч томоохон хувьцаааны индекс өссөөр байна.
S&P 500 өнгөрсөн жилийн тааз ханш болох $4325-ыг дээш нэвтэлж $4426 дээр хаагдлаа. Энэ нь тухайн 7 хоногт нийт 9%-ийн өсөлтийг үзүүлсэн гэсэн үг.
Зах зээлд цоо шинэхэн IPO гарлаа.
Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт “Cava” нэртэй Газар дундын тэнгисийн хэв маягийг шингээсэн цоо шинэ ресторан Нью Йоркын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гаргалаа. Арилжаа эхлэх өдөр захиалга өндөр байсан ба анхдагч ханш $22-оор гарсан бол $100-ын өсөлт үзүүлж тухайн өдрөө $44 гэх ханшаар хаагдлаа.
Cava-н дараа нээлттэй болохоо хүлээж буй цөөнгүй компани байгаа нь Stripe, Reddit гэх мэт бидний мэдэх технологийн компаниуд зонхилж байна. Уйдахааргүй завгүй цаг үе үргэлжилж байх шиг байна даа.
Үрэлгэн иргэд 😔
Өнгөрсөн 5 дугаар сард АНУ-ын жижиглэнгийн худалдаа болон хүнсний борлуулалт өмнөх 4 дүгээр сараас 0.3%-ийн өсөлттэй байсан хэдий ч энэ сарын хувьд буурна гэсэн хүлээлт байна.