- Octagon.mn
- Posts
- ETH-ийг тойрсон асуудал 🤫
ETH-ийг тойрсон асуудал 🤫
Өглөөний мэнд! Өнөөдрийнхөө дугаараар крипто орчинд болсон шинэхэн савангийн дууриас эхлээд шингэн алт гэгдэх газрын тосны ханштай холбоотой асуудлыг хөндсөн товхимол болох нь ээ. Цайгаа уух зуураа уншаад гарахаа мартуузай 🤗
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
5 сарын онцлох мэдээ
Ethereum-н саатал 👀
Өнгөрсөн Баасан гарагт Ethereum Блокчэйнд сүлжээний гэмтэл учирч 1 цаг орчим хугацаанд саатлаа. Энэ нь 24 цагийн дотор 2 ч удаагийн тохиолдол болж Пүрэв гарагт эхний гэмтэл буюу 25 орчим минут саатал учирчээ.
Яагаад? 🤔
Ямар учраас сүлжээний гэмтэл гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Шинжээчдийн зүгээс PEPE буюу шинээр гарсан Memecoin-ы ханшийн хэт өсөлт болон их хэмжээний гүйлгээ сүлжээнд гэмтэл учруулсан байх гэсэн таамаглал байна. Уг саатлын үеэр хийгдсэн гүйлгээнүүд хүлээлгийн горимд байгаа. Тэдгээр гүйлгээ цуцлагдах эсвэл дахин баталгаажуулалт хийсний дараагаар биелэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Cointelegraph
Одоогийн байдлаар сүлжээний блокууд дүүрсэн, хэвийн ажиллагаатай байгаа хэдий ч Ethereum-н найдвартай ажиллагаа эргэлзээтэй байгаа нь хөгжүүлэгчдийн Ethereum-д итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.😶🌫️
Twitter орчинд Superphix.eth, Ethereum Beacon Chain-ийн зөвлөх “Тус гэмтэл нь гүйлгээ зогсоох хэмжээний асуудал биш бөгөөд засварлах эсэх нь цаг хугацааны асуудал” гэх тайлбар өгсөн.
Гэхдээ Ethereum сүлжээг ашигладаг төвлөрсөн бус томоохон биржүүд үйл ажиллагаандаа хөгжүүлэлт хийж эхэлсэн төдийгүй DYdX бирж гэхэд л орлогын гүйлгээгээ түр хугацаанд царцаагаад байна.🥶
Томчуудын хамтрал 🤝🏻
Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гарагт технологийн томоохон компаниуд болох Samsung (005930.KS)-н гүйцэтгэх захирал Jay Y Lee болон Tesla (NASDAQ: TSLA)-н гүйцэтгэх захирал Elon Musk нар технологийн өндөр хурдацтай хөгжүүлэлт дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар уулзалт хийжээ.
Ням гарагт Samsung компани “Бид технологийн үсрэнгүй хөгжил дээр Tesla компанитай хамтран ажиллах хүсэлтэй байгаа ба уг хамтралын хүрээнд хагас дамжуулагч, автомат удирдлага бүхий автомашин зэрэгт хамтран ажиллана” хэмээн мэдээллээ.🥳
Уг уулзалт Jay Y Lee-н АНУ-д хийсэн айлчлалын үеэр болсон нь Өмнөд Солонгос улсын технологийн толгой компани АНУ-ын цахилгаан машины үйлдэрлэгч компанитай хамтарч байгаа анхны хамтрал хэмээн мэдээлээд байна.
Газрын тосын үнэ тогтворжино гэв үү?🤫
“Нефтийн эрэлт, нийлүүлэлтийн тогтворгүй байдал ирэх улиралд нааштайгаар эргэж, ханш тогтворжих хандлагатай байна” гэх мэдээлэл буй. 👍
Tortoise-н менежер Rob Thummel-н Yahoo Finance Live-д өгсөн ярилцлагадаа “Бага хэмжээний нийлүүлэлт дийлэнх байгаа энэ үед томоохон гүрнүүд өөрийн гэсэн шийдвэрт хүрч энэ оны 2-р хагасаас 3-р хагаст газрын тосны нийлүүлэлтийг бууруулах магадлалтай” хэмээв. Thummel-н хэлж буйгаар “Нийлүүлэлт багасах үед ханшид эерэг өөрчлөлт гарч ханш тогтворжуулахад ихээхэн нөлөөтэй” гэв.
Өнгөрсөн сард OPEC+ олборлолтоо бууруулна гэж мэдэгдсэн хэдий ч түүхий нефтийн үнэ сүүлийн үед ихээхэн дарамтад байна. WTI болон Brent газрын тос өсөлт үзүүлсэн боловч удаан үргэлжлэлгүй одоогоор WTI баррель нo8эг бүр нь $70.04 арилжаалагдаж байгаа бол Brent future-с $74.17 гэх ханшаар гэрээлжээ
Шинжээчид БНХАУ Ковид-19-тэй холбоотой хөл хорионы зэрэглэлээ бууруулсны дараагаар газрын тосны ханшид эерэг өөрчлөлт гарах магадлал өндөр хэмээн үзэж байна.📈
“Хятадын Засгийн газар эдийн засгийн урсгалаа нээж өгснөөр хөрөнгийн зах зээлд нэлээдгүй өсөлт авчрах хүлээлттэй байгаа төдийгүй дан ганц газрын тос гэхэд л 10%-ийн өсөлт үзүүлэх боломжтой”.
Том орны эдийн засаг том өөрчлөлт авчирч болдгийг эндээс харж болох нь. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах эдийн засгийн өсөлтийн тод жишээг ч бас ажиглах боломжтой юм.
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно