• Octagon.mn
  • Posts
  • Өнөөдрийн 3 график 📊

Өнөөдрийн 3 график 📊

Өглөөний мэндээ! Сүүлийн жилүүдийн шинэ 7 хоногийн дугаарын хязгаарлалтаар л эхлүүлэх болтой болж байх шиг байна даа. Түгжрэл, агаарын бохирдолтой холбоотой доривтой арга хэмжээ авах цаг хэзээ ирэх вэ?! гэснээс танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Өнөөдрийн 3 график 📊

Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ крипто зах зээлд өрнөж байгаа 3 графикыг хүргэе.

  1.  ETH-ийн нийлүүлэлт багасаж байна

Сүүлийн 455 хоногийн байдлаар хамгийн бага ETH нийлүүлсэн өдөр байлаа. Энэ байдал “The Merge” эвэнтээс хойш үргэлжилж байгаа Ethereum сүлжээ PoW системээс PoS системд шилжсэн явдал юм.

PoS системд шилжсэнээс үүдэн Ethereum 99.9%-иар энерги зарцуулалтаа бууруулсан нь шинээр гарч буй ETH-ийн энерги зарцуулалт 4%-1% болж амжилт үзүүлжээ.

Мөн тус шинэчлэлээр Ethereum шатах системд орсон ба нийт нийлүүлэлтэд байгаа ETH-ийг шатаах системд оруулжээ.

2. Layer 1 токенууд бусад койнуудаас илүү үзүүлэлттэй байна

Layer 1 токенууд болох SOL, AVAX, ADA зэрэг токенууд Layer 2 токенууд болон DeFi токенуудаас илүү өндөр үзүүлэлттэй сар байлаа.

Дунджаар L1 токенууд 50%-ийн өсөлттэй байсан бол L2 токенууд 10%-ийн өсөлттэй байв.

3. Биткойн 3 өдөр дараалан уналаа

Өнгөрсөн 7 хоногт Биткойны ханш $44,000 → $41,000 руу 3 өдөр дараалан унав.

Хэрэв хэдхэн сарын өмнө Биткойн ингэж унасан болж буцаж өсөх эсэх нь эргэлзээтэй асуудал болох байсан бол одоо завсрын хөдөлгөөн хэмээн дүгнэж байна.

S&P 500 өсөх чиглэлд марш 📈📈

Сүүлийн хэдэн сард АНУ-ийн эдийн засаг нэгэн хэвийн байдалтай байна. Тэгвэл Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн 7 хоногт инфляцын түвшин болон эдийн засгийн нөөцийн мэдээллийг танилцууллаа.

Тэгвэл ХНС өнгөрсөн 7 хоногт инфляцыг хэвээр үлдээж 3.1%-тай бодлогын хүүний түвшинг 5.25-5.5%-тай байхаар барина хэмээн мэдээллээ.

  • ХНС-гийн төлөвлөгөөнд бодлогын хүүг бууруулах алхмаа ирэх онд 0.75%-иар, харин 2025 онд 1%-иар бууруулах хүлээлттэй байна.

  • Үүний үр дүнд ирэх 2024 оны төгсгөлд 4.6%, 2025 онд 3.6%-тай болж нийт 2.5%-иар бууруулах хүлээлттэй байна.

Тэгвэл энэ нь S&P 500-гийн өсөлтөд түлхүү нөлөөлөх хүлээлттэй байна. Тус индекс он гарснаас хойш дунджаар 23%-ийн өсжээ.

$25 сая

Технологийн толгой болсон Apple дахин нэг нөхөн төлбөр олгох болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, 2019 онд анх танилцуулсан Apple Family Sharing үйлчилгээ нь анх гарсан цагаасаа хэл ам дагуулсаар ирсэн бөгөөд гэр бүлийн зориулалтаар бус найз нөхөд хоорондоо ашиглаж байсан нь жинхэнэ гэр бүлийн харилцаатай хэрэглэгчдийг ундуйцуулж ирсэн гэнэ.

Family Sharing нь хэрэв гэр бүлийн нэг гишүүн Apple-ын төлбөртэй үйлчилгээ ашигладаг бол тухайн гэр бүлд бүртгэлтэй бүхий л хэрэглэгч тухайн үйлчилгээг давхар үнэгүй ашиглах боломжийг тухайн үед олгодог байсан ба үүнд Apple Music, iCloud+, Apple Tv+ зэрэг үйлчилгээ багтдаг байжээ.

Гэтэл найз нөхөд Family Sharing хөтөлбөрт өөрсдийгөө бүртгүүлэн найзууд дундаас нэг нь тухайн үйлчилгээнд төлбөр төлөн бүгд үйлчилгээг үнэгүй ашигладаг байсанд олон хэрэглэгч гомдол гарган шүүхэд ялалт байгууллаа.

Тухайн цагаас хойш Family Sharing үйлчилгээнд Apple Music, Apple Fitness зэрэг өргөн ашигладаг үйлчилгээ багтахаа болиод зогсохгүй хэрэв гэр бүлээр бүртгүүлсэн бол энгийн хураамжаас илүү хураамж авдаг болсон билээ.

2019 онд Family Sharing хөтөлбөрт бүртгүүлсэн иргэд Apple-аас нөхөн олговор авах боломжтой болсон ба нэг иргэн хамгийн ихдээ $50-ын нөхөн олговор авах гэнэ.