- Octagon.mn
- Posts
- Крипто терроризмыг санхүүжүүлдэг үү? 🫣
Крипто терроризмыг санхүүжүүлдэг үү? 🫣
Өглөөний мэнд ээ! НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5% саналыг 100 мянган иргэн дэмжиж УИХ-р хэлэлцэх боломж бүрдсэн байна шүү. гэснээс байна ш дээ. Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Netflix-ийн дайралт 🥊
Netflix-ийн сарын суурь хураамжийн үнэ дахин нэмэгдлээ.
Өнгөрсөн улирлын тайланд Netflix 2023 оны 3-р хагасын байдлаар нийт 8.8 сая хэрэглэгчтэй болсон нь өмнө жилийн мөн үеэс 4 дахин олон болсон нь компанийн нийт хөрөнгийг $355 сая ам.доллароор өсгөсөн. Тус компани хэвлэл мэдээллийн зардалд зориулан нэлээдгүй өндөр төсвийг баталжээ.
Хуучин хэрэглэгчид: Нууц үгээ бусадтаай хуваалцаж хэрэглэх тохиолдолд нэмэлт төлбөр оноож эхэлсэн хэдий ч тус үйлчилгээг идэвхжүүлэх хэрэглэгчдийн тоо төсөөлснөөс олон байгаа юм.
Шинэ хэрэглэгчид: Контентын дундуур 12 төрлийн зар сурталчилгаа гардаг багц үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 70%-иар өссөн ба тэдний 30%-ийг шинэ хэрэглэгчид эзэлж байгаа юм.
Нууц үгээ хуваалцахыг хориглох хангалтгүй
Нууц үгээ хуваалцахыг хориглоод зөвхөн нэг байршил буюу гэр бүлийн хүрээнд нэг хаяг ашиглахыг зөвлөөд зогсохгүй хэрэв өөр байршлаас хандсан тохиолдолд сар бүрийн суурь хураамж дээр нэмэлт төлбөр тооцогдох болоод удаагүй байгаа. Тэгвэл ийнхүү Netflix-ийг өргөнөөр ашигладаг улсууд болох АНУ, Их Британи, Франц зэрэг улсад сарын суурь хураамжийн үнэ 15-20%-иар нэмэгдлээ.
Nielsen судалгааны фирмээс гаргасан “The Gauge” судалгаанд АНУ-ын ТВ хэрэглэгчдийн 7.8% нь зөвхөн Netflix үздэг ба бусад ижил үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд 3.1%-ийн үзүүлэлттэй гарчээ.
Дүгнэвэл... Хэрэглэгчид Netflix компанийн шийдвэрт дуртай биш хэдий ч хэрэглэсээр байгаа нь 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайлан борлуулалтын орлогоос 10.7%-иар өндөр гарах хүлээлттэй байна.
Татвараа үнэгүй мэдээл! 🆓
АНУ-ын татварын мэдээллийн систем төвөгтэй гэдгээрээ дэлхийд 2-т ордог. АНУ-ын иргэд өөрийн орлого, зарлагын тайлан болоод ХХОАТ зэргийг мэдээлэхийн тулд нэмэлт программ хангамж ашиглах нь элбэг байсан.
Тэгвэл ирэх 2024 оноос эхлэн АНУ-ын 13 мужид тус улсын татварын албанаас гаргасан программыг иргэдийн дунд үнэ төлбөргүй нэвтрүүлэх хууль батлагдлаа.
2019 онд АНУ-ын Татварын Алба өөрсдийн хөгжүүлсэн татварын мэдээллийн портал буюу программыг хэрэглээнээс халж, иргэд өөрсдийн гараар эсхүл гуравдагч байгууллагаар дамжуулан татварын тайлангаа илгээж эхэлжээ.
Үүнтэй зэрэгцээд татварын үйлчилгээ үзүүлэгч TurboTax программ хангамж гэхэд л NASDAQ дээр хүртэл жагсаад амжсан ба жилийн дундаж ашгийн хэмжээ $150 тэрбум ам.доллар байдаг гэнэ.
Гэхдээ TurboTax өнгөрсөн жил зах зээлд зар сурталчилгаагаар иргэдийг хууран мэхэлсэн гэх хэрэгт холбогдож “үнэгүй” гэх нэрийдлээр 4.4 сая хэрэглэгчээс төлбөр нэхэмжилсэн нь ёс зүйн зөрчил гаргасан хэмээн торгууль ногдуулаад байгаа юм.
Крипто терроризмыг санхүүжүүлдэг үү? 🫣
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Крипто валют терроризмыг санхүүжүүлж байна”, “Хорлон сүйтгэгчид крипто валют ашиглан халдлага санхүүжүүлж байна” гэх мэдээллүүд тархаад байгаа билээ. Тэгвэл хэр үнэний ортой вэ?
1. Hamas террорист бүлгэм 2023 оноос эхлэн Биткойн хүлээн авахаа зогсоосон
2023 оны 4-р сард Hamas бүлгэм Биткойн ашиглан санхүү төвлөрүүлэхээ зогсоож буйгаа мэдэгдсэн.
Яагаад?
Тэд нэг л өгүүлбэр хэлсэн нь: “Хандив өгч буй хүмүүст хор хөнөөл учруулахыг хүсэхгүй байна”
Засгийн газрын зүгээс Биткойноор хийж буй гүйлгээ бүрийг хянаж эхэлсэн
Терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий сая, сая ам.доллар барилтад орсон гэж АНУ-ын Засгийн газар олонтаа мэдээлсэн
Үүний үр дүнд сүүлийн саруудад терроризмын бүлгэмүүд рүү чиглэсэн крипто гүйлгээ унасан.
Терроризм үйлдэгч бүлгэм бус харин захиалгаар халдлага үйлдэгч этгээдүүд эзэмшдэг крипто хэтэвч
2023 оны байдлаар $130 сая ам.долларыг терроризм санхүүжүүлэх зорилгоор шилжүүлэх гэснийг таслан зогсоосон байдаг.
Chainalysis Блокчэйн анализ фирмийн мэдээлж буйгаар дээрх дүн хөөсөрсөн тоо.
Жишээ нь, $82 сая ам.доллар бүхий крипто валют Палестин улсад үйл ажиллагаа явуулдаг Buy Cash бирж рүү шилжүүлсэн гэсэн хэдий ч үнэндээ $450,000 ам.доллар нь л терроризмыг санхүүжүүлэх шинж чанартай байсан нь батлагдсан.
Сүүлийн хэдэн жил идэвхгүй байсан крипто хэтэвч
АНУ-ын Засгийн газар “Hamas бүлгэм Buy Cash бирж дээр хэд хэдэн хэтэвчтэй учраас терроризмыг санхүүжүүлж байна” гэж мэдээлээд байсан. Гэтэл Hamas бүлгэмийн хэтэвчнүүд сүүлийн 18 сар идэвхгүй байгаа бөгөөд хэтэвчнүүдийн нийт үлдэгдэл ердөө $16 байгаа юм.