- Octagon.mn
- Posts
- Гэмт хэрэгтний эсрэг ажиллах AI 🤖
Гэмт хэрэгтний эсрэг ажиллах AI 🤖
Шинэ долоо хоногийн мэнд! Шинэ хөгжимийн довтолгоонд бэлдэх цаг ирж байх шиг байна даа. Google (NYSE: GOOG) Universal Music-тэй хамтарч дуу хөгжим зохиох хиймэл оюун ухаан хөгжүүлж байгаа л гэнэ. Хүлээж л сууя даа…
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Ашигтай: Disney (NYSE:DIS) 📈
Disney-ийн хөрөнгө оруулагчид зовсны эцэст жаргах нь ээ.
Зах зээл эергээр эргэж Disney ашигтай ажиллаж эхлэв. Энэ жилийн хувьд 3%-иар өсөлт үзүүлээд байгаа бол S&P 500 16%-иар өсөөд байна.
Хувьцааны ханш шинжээчдийн хүлээлтээс бага үзүүлэлттэй байгаа хэдий ч санхүүгийн болон үйл ажиллагааны чанар тэдний хүлээлтээс давлаа.
Disney-ийн стрийминг /Streaming/ үйлчилгээний хөтөлбөр цуцалсан болон ажиллах хүчний хомсдол зэргээс үүдэлтэй алдагдлыг WSJ сайтын шинжээчид $758 сая байна гэж таамаглаж байсан. Бодит байдал дээр $512 саяын алдагдал буюу 53% алдагдалтай ажилласан нь нэг талдаа сайшаалтай асуудал юм.
Мөн Disney нь Netflix-ийн жишгээр сарын хураамжийн үнийг 27%-иар нэмж бүртгэлээ дундаа хэрэглэдэг хэрэглэгчдийн эсрэг авч буй эхний алхам бололтой.
Үүний үр дүнд Hollywood Strikes-ын гаргасан дүгнэлтээс үзэхэд Disney энэ онд нийт $3 тэрбумыг кино урлаг болон ТВ нэвтрүүлэг бүтээхэд төсөвлөсөн бөгөөд Netflix-ийн мөнгөн урсгал $1.5 тэрбумаас илүү гарна гэсэн хүлээлт байна.
Дефляци 😨
Хятад улсын инфляци -0.3% буюу дефляцийн түвшинд хүрлээ.
Тус улсын өнгөрсөн 7-р сарын Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үеэс 0.3%-иар бага гарчээ.
Магадгүй та инфляци муу юм бол дефляци сайн юм биш үү гэж бодож магадгүй. Хариулт нь үгүй. Яагаад гэвэл:
Хэрэв эдийн засаг дефляцид өртвөл иргэдийн мөнгө дээрх бэлэн мөнгө дагаад буурдаг. Ингэснэээр эдийн засагт эргэлдэх мөнгөн урсгал багасаж эдийн засгийн идэвх буурдаг.
Мөн дефляцитай үед зээлийн эргэн төлөх чадвар мууддаг. Хэрэв улсын хэмжээнд яривал өр зээлийн хэмжээ ихтэй Хятад улсын хувьд хэцүүхэн л асуудал гэсэн үг.
Оны эхний улиралд 17 их наядын ДНБ-тэй Хятад улсын гадаад өр (ДНБ-д эзлэх хувь) 297.7% буюу 15.6 их наяд болж өссөн нь АНУ-ын гадаад өрнөөс ч илүү байгаа юм.
Дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засагтай Хятад улсын эдийн засаг болоод дотоодын эрэлтийн хувьд удаашралтай байгаа гэнэ. Энэ 7 хоногт гарсан мэдээллээр Хятад улсын гадаад экспорт өнгөрсөн оны мөн үеэс 14.5%-иар буурсан ба АНУ болон Европын холбооны улсуудаас хийгдэх экспортын хэмжээ 23.1%, 20.6%-иар тус тус буурсан байгаа юм.
Гэмт хэрэгтний эсрэг ажиллах AI 🤖
АНУ-ын Сан Диэго Мужийн Их Сургуулийн судлаачид X-ийн (хуучнаар Twitter) орчинд крипто зах зээлийн луйврыг илрүүлэх хиймэл оюун ухаан зохион бүтээжээ.
“GiveawayScamHunter” гэх нэртэй энэхүү хиймэл оюун ухаан нь одоогийн байдлааар 95,111 залилангийн шинжтэй нийтлэлийг 87,617 цахим хаягаас 2022 оны 6-р сараас 2023 оны 6-р сарын хооронд илрүүлэн устгажээ.
Түүнчлэн судлаачид луйврын шинжтэй 327 вебсайт, 121 хэтэвч илрүүлээд байгаа гэнэ.
Мөн хөгжүүлэгчдийн зүгээс олон нийтэд халдлага, залилан хэрхэн үйлдэж байгааг тайлбарлах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байгаа нь сайшаалтай юм.
Нийт 365 хохирогчийн $872,000-ын хөрөнгийг хамгаалаад зогсохгүй X компанийг крипто зах зээл сонирхогчдийн аюулгүй орчин болгон хөгжүүлж байгаа нь сайшаалтай.
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.