- Octagon.mn
- Posts
- Хиймэл оюун ухааны хямд, хялбар сурталчилгаа
Хиймэл оюун ухааны хямд, хялбар сурталчилгаа
Хоёрдугаар сарын сүүлийн өглөөний мэнд ээ!🌞😍 Хаврын урин дулаан цаг ирж өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэм хүртэл хүйтэн тул та бүхэн өглөөний цайгаа уугаад дулаан хувцаслаж энэ өдрийг эрч хүчтэй угтаарай😊🤞
Хураангуй:📝
MasterCard-н Ажeй Банга (Ajay Banga) Дэлхийн банкны ерөнхийлэгчид нэр дэвшив
“Short Squeeze” гэж юу вэ?
Мета бодлогын шинэчлэл хийв
P&G хиймэл оюун ухаан ашиглаж байна
Дэлхийн банк
АНУ Дэлхийн банкийг удирдах хүнээр Mastercard-н гүйцэтгэх захирал асан Ажeй Банга (Ajay Banga)-г нэр дэвшүүлэв.📢
Дэлхийн банк гэж юу вэ? 🤨
Өдгөө 189 гишүүн оронтой байгаль орчин, нийгэм эдийн засагт ээлтэй, ирээдүйтэй шийдлээр дамжуулан дэлхий нийтэд ядуурлын түвшнийг бууруулах зорилготой өвөрмөц байгууллага юм.🤗📍
АНУ-ын ерөнхийлөгч Байден "Ажэй Энэтхэгт өссөн учраас хөгжиж буй орнуудад тулгарч буй боломж, сорилтуудын талаар туршлагатай. Дэлхийн банкны ядуурлыг бууруулж хөгжлийг дэмжих зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр өвөрмөц байр суурьтай байх болно гэдэгт итгэлтэй байна" гэв.💭
Боловсролын мэдээ:
“Short Squeeze” гэж юу вэ?
“Short squeeze” нь зах зээлийн ер бусын үзэгдэл. Зарим хөрөнгө оруулагч (Ихэнх тохиолдолд эрсдэлээс хамгаалах санд) хувьцаа эсвэл бусад хөрөнгийг "Short" хийж тухайн хөрөнгийн ханш унана гэдэг дээр бооцоо тавьдаг.💲💰
Харин Short squeeze нь хөрөнгө оруулагчид тухайн хувьцааны ханш буурна хэмээн бооцоо тавихад эсрэгээрээ өсөж short squeeze үүсдэг.📈👆
Ингэснээр “short” хийсэн хөрөнгө оруулагчид алдагдлаа нөхөхийн тулд тус хувьцааг худалдаж авахад хүрдэг.💸
ХАМГИЙН СҮҮЛИЙН ЖИШЭЭ:📢
2021 оны 1-р сар:
Энэ тохиолдол GameStop (GME) эргэн тойронд болсон. Тухайн үед GameStop нь Уолл Стрит дэх хамгийн өндөр хэмжээний short байр суурьтай хувьцаа байв.📊
Эрсдэлээс хамгаалах сангууд (ЭХС) GME-г short хийснээр GameStop-н бизнес сүйрэх үед ашиг хүртэнэ найдаж байсан.🧐
Гэвч Reddit-н r/wallstreetbets дээрх маш олон хэрэглэгч GME-г хамгийн их хэмжээгээр short хийснийг мэдсэний дараагаар их хэмжээгээр GameStop-н хувьцааг худалдан авч эхэлсэн.💸
Ингээд r/wallstreetbets-н хувьд GameStop сэтгэл татам хөрөнгө оруулалт болж хувирсан. 🙄
Энэ нөхцөл байдал ЭХС-н жижиг хөрөнгө оруулагчдын хооронд санхүүгийн тулаан болж хувирсан.⚔ “Short” байр суурьтай байсан ЭХС алдагдлаа нөхөхийг хичээж жижиг хөрөнгө оруулагчид GameStop-н хувьцааг тасралтгүй өсгөсөөр байсан тул хэдэн 7 хоногийн турш ширүүн тэмцэл өрнөсөн. Үр дүнд нь жижиг хөрөнгө оруулагчид ялж Melvin Capital ЭХС дампуурсан.😔
Хувьцааны мэдээ:
Цахим ял онооно 👮♂️
Мета бодлогын шинэчлэл хийж байна.📢
Метагийн олон нийтийн сүлжээний журмыг зөрчсөн тохиолдолд "Facebook Хорио"-нд орж шийтгэл хүлээдэг.💥
Харин одоо Мета илүү зөөлөн аргаар сахилга ногдуулна.😉
Олон нийтийн сүлжээний компани хэрэглэгчдийг хязгаарлах тал дээр анхаарлаа бага хандуулж контентийг устгах, яагаад дүрэм зөрчсөн талаар тайлбарлах боломжтой болжээ.💭
Ямар учиртай юм бэ? 🤨
Хэрэглэгчдийг платформ дээр юу нийтэлж болох эсвэл болохгүй талаар илүү сайн ойлголттой болгоход анхаарах гэнэ. ✔
"Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлбэл хүмүүсийг шийтгэх шаардлагагүй болно"
Ямар нэг бизнес олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эсвэл бүртгэл рүүгээ орох эрхээ алдвал маркетингийн боломжууд, хэрэглэгчтэйгээ харилцах эрхээ алддаг.💢 Тиймээс зөрчил гаргасан хүмүүсийг "Facebook Хорио"-нд хийж шийтгэхийн оронд хэрэглэгчдэдээ платформын дүрэм журмын талаар ойлгуулж, гэгээрүүлэхийг илүү чухалчилж байгаа аж.📱
Дасан зохицох
P&G (-2.13%) нь зар сурталчилгааны салбарын ноён оргил болохын тулд хиймэл оюун ухаан ашиглаж байна.🤖
P&G нь №1 зар сурталчилгааны бизнес байсан хэдий ч хэдэн жилийн өмнө байр сууриа алдсан.📊
Хиймэл оюун ухаан нь гүйцэтгэлээс гадна зардал хэмнэхэд тусалж байна.🤗
Алгоритм болон хиймэл оюун ухааныг хослуулан ашиглах нь компаниудад бэлэн өгөгдөл ашиглаад ажлаа илүү хурдан явуулахад тусалдаг байна.👆
Ингэснээр зах зээлийг оновчтой мэдрэх, зар сурталчилгаанд нэг ч төгрөг дэмий үрэхгүй байх баталгаа болж байгаа юм.🧐
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.