• Octagon.mn
  • Posts
  • Крипто улаанаараа эргэлээ 🔴📉

Крипто улаанаараа эргэлээ 🔴📉

Уншигч олондоо баасан гарагийн мэнд хүргэе ээ! Өнөөдрийн товхимолоо Монголбанк мөнгөний бодлогын хүүг 13% хэвээр хадгалах болсон тухай мэдээгээр эхлүүлье ээ. Гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Крипто улаанаараа эргэлээ 🔴📉

Сүүлийн хэдэн хоногт өсөлттэй байсан крипто маань шалаар нэг…

Дараах 2 шалтгааны улмаас уналаа хэмээн шинжээчид үзэж байна.

  1. Зарим нэгэн хууль санаачлагч этгээд “Криптогийн эсрэг тухай хууль”-ийг батлах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээ.

АНУ-ын зөвлөлийн эмэгтэй гишүүн Elizabeth Warren нь сүүлийн хэдэн сард криптогийн эсрэг арми босгохоор бэлдээд байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт тэрээр “Дижитал хөрөнгө ашиглан мөнгө угаахтай тэмцэх тухай хууль 2023”-ыг өргөн бариад байгаа ба тус хуулийн хүрээнд уламжлалт банкны үйлчилгээг илүү өргөжүүлэх, шинээр крипто төслүүдийг бүртгэж авахаас илүүтэйгэр одоо байгаа системээ сайжруулах, хэрэглэгчээ таних системийг зөвхөн уламжлалт банкны системд ашиглах зэрэг агуулга бүхий хуулийг өргөн бариад байгаа юм.

Крипто зах зээлд тоглогчдын талд сайн зүйл нь түүний сүүлийн 8 жилийн хугацаанд өргөн барьсан 300 орчим хуулийн найруулгаас нэг нь ч амжилт олж байгаагүй гэх түүхтэй.

2. Том тоглогчид тоглоомоос гарч байгаа аятай

Сүүлийн өдрүүдэд крипто зах зээл хөрвөх чадвараа алдаж ханшийн савлагааны эрүүл бус байдал зах зээлд үүсээд байгаа юм. Хэрэв зах зээл хангалттай хэмжээний хөрвөх чадваргүй болсон тохиолдолд ханш зах зээлийн дүрмийн дагуу уналтад ордог билээ.

Дүгнэвэл: АНУ-ын эдийн засгаас бус хууль эрх зүйн орчинтой холбоотой мэдээллээр ханш савалгаанд орсны улмаас зах зээлийн хөрвөх чадвар буурсан гэх дүгнэлтийг шинжээчид хийгээд байна.

Нисдэг такси 🚡

“Ирээдүй руу буцсан нь” дээр л гардаг нисдэг машин, нисдэг такси үйлчилгээ хэзээ хэрэглээнд нэвтрэх талаар та бодож байсан уу? Үлгэр домог, хийсвэр мөрөөдөл шиг энэхүү зүйл биеллээ олж байгаа бололтой.

2023 оны эхэнд Blade электрон машин үйлдвэрлэлийн компани хамгийн анхны нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлж, амжилттай туршаад байсан билээ.

  • Энэхүү такси нь машин бус, жижиг оврын онгоц гэдгээрээ онцлог ба нисдэг тэргээс дуу чимээ 10 дахин багатай бөгөөд 1км нь $10.6-ын үнэлгээтэй гэнэ.

  • Мөн иргэд тус тээврийн хэрэгслийг дийлэнх тохиолдолд онгоцноосоо хоцорч байгаа тохиолдолд ашиглаж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа бөгөөд нийт үйлдсэн нислэгийн 44%-ийг онгоцны буудал дангаар эзэлж байгаа юм.

Дээрх амжилт АНУ-ын эрх баригчдын сонорт хүрээд байгаа ба иргэний тээвэр болон агаарын нисэх хүчний холбоо зэрэг томоохон салбар хариуцсан эрхмүүд 2028 оноос эхлэн тус тээврийн хэрэгслийн тухай хуулийг бэлэн болгоно хэмээх амлалт өгөөд байгаа юм.

Чөлөөт уран бүтээлчид АНУ-ын эдийн засагт

Сүүлийн 5 жилд иргэд цар тахлаас үүдэлтэйгээр цахимаар ажлаа хийх хүсэлтэй болсноор 09-17 цагийн хуваарьтай ажлаас татгалзах нь олширчээ.

Тэгвэл Freelancer буюу чөлөөт уран бүтээлчид маань өөрийн хүссэн цагтаа хүссэн орчиндоо хүссэн зүйлээ хийхээс гадна эдийн засагт чамлахааргүй хөрөнгө оруулж байгаа.

АНУ-ын зах зээлд нийт 64 сая чөлөөт уран бүтээлчид байдаг ба энэ нь тус  улсын ажиллах хүчний 38%-ийг дангаар бүрдүүлдэг гэнэ.

  • Эдгээр чөлөөт уран бүтээлчид нийт АНУ-ын эдийн засагт 1.27 их наяд ам.долларын хөрөнгө оруулааад байгаа нь 10 жилийн өмнөх 2014 оны 715 тэрбум ам.доллароос 78%-ийн өсөлт үзүүлжээ.

  • Тэгвэл Gen Z үеийнхий 52% нь чөлөөт уран бүтээлчид бол Millennial үеийнхний 44% нь чөлөөт уран бүтээлчид гэнэ.