• Octagon.mn
  • Posts
  • X компани крипто төлбөр тооцоог нэвтрүүллээ 🆕💳

X компани крипто төлбөр тооцоог нэвтрүүллээ 🆕💳

Өглөөний мэнд! Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Ирээдүйн хөрөнгө оруулагч нартаа сурлагын өндөрөөс өндөр амжилтыг Octagon-ы найзуудаас нь дэвшүүлье ээ! (Аав, ээж, ах, эгч нь дамжуулаад өгөөрэй 😁)

X компани крипто төлбөр тооцоог нэвтрүүллээ 🆕💳

Twitter хэмээн танигдсан X компани крипто зах зээлийн мэдээллийн эх сурвалж, хэлцэл өрнөдөг гол орон зай билээ.

Тэгвэл гүйцэтгэх захирал Elon Musk үүнийг боломж хэмээн үзэж крипто зах зээлд итгэх итгэлдээ үнэнч байж X платформоор дамжуулан төлбөр тооцоо хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож эхлээд байна.

Тодруулбал, Муж Дамнасан Үндэсний Зөвшөөрлийн Систем (NMLS)-ийн мэдээллээр “Х нь бүх төрлийн крипто валютыг хадгалах, гүйлгээ хийх эрхтэй бөгөөд хэрэглэгч, албан байгууллагын өмнөөс удирдах эрхтэй” хэмээн мэдээлээд байгаа юм.

Х нь одоогоор АНУ-ын хэд хэдэн мужад крипто гүйлгээ хийх эрхээ аваад байгаа ба улс хооронд дамжин гүйлгээ хийх нь цаг хугацааны асуудал гэж харж байна.

Хэдий Х крипто төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг авсан хэдий ч цаашдын төлөвлөгөө тодорхойгүй…

Хиймэл оюун ухааны тоо хангалттай юу? 🤔

Өнгөрсөн 7 хоногт Gartner хиймэл оюун ухааны талаарх судалгааг танилцууллаа.

Уг судалгаанд хэрэглэгчдийн дунд хиймэл оюун ухаанд хийж болох нэмэлт хөгжүүлэлт, боломжит үйлдэл, интернэтийн хурдацтай хөгжил зэргийг тусгасан байна.👇🏻

  • Хиймэл оюун ухааны зах зээл тэлж өдрөөс өдөрт шинэ төслүүд нэвтэрч байгаа тул зах зээл хөөсрөх хандлага ажиглагдаж болох юм. Үүнийгээ дагаад мөнгө асуудал яригдаж байгаа.

  • S&P Global-аас авсан судалгаагаар нийт 1500 технологийн компанийн 69% нь дор хаяж ядаж 1 хиймэл оюун ухаан хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байна.

Зах зээл ханасан уу?

Gartner-ын шинжээч Arun-ы мэдээлж байгаагаар “Хиймэл оюун ухаан ашиглан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу тал нь ирээдүйд хэд дахин нэмэгдэнэ. Энэ хөөсрөл биш” гэж үзээд байгаа. Тэгвэл хиймэл оюун ухаанд ашиглагддаг чип, богино дамжуулагч зэргийг үйлдвэрлэгч компаниуд “Хиймэл оюун ухаан бол хэдэн зуун жил дамнан яригдах асуудал. Энэ бол зөвхөн эхлэл” гэсэн байр суурьтай байгаа юм.

Урт хугацаат өндөр хүү 🫨

Өнгөрсөн 7 хоног АНУ-ын хөрөнгө оруулагч, орон сууц эзэмшигчдийн хувьд сандалныхаа өнцөг дээр суусан өдрүүд өнгөрөв.

Учир нь ХНС дэд захирал Jerome Powell Jackson Hole-тай хийсэн хурлын тайланг олон нийтэд танилцуулах өдрүүд байлаа.

Уг хурлаар цаашид банкны хүүг хэрхэн барих талаар хэлэлцүүлэг болж өрнөсөн ба бодлогын хүүг өсгөх шийдвэр гарчээ.

  • ХНС-ийн мэдээлж байгаагаар инфляци одоог хүртэл өндөр хэвээр байгаа тул хүү өсөх нь энгийн үзэгдэл гэж үзээд байгаа ба хэр урт хугацаанд өсөх нь олны анхаарлыг татаж байна

  • Powell-ын хувьд “Шаардлагатай цаг үе хүртэл шаардлагатай хэмжээгээр хүүг өсгөнө” гэх тайлбар өгөөд байгаа юм.

30 жилийн хугацаатай ипотекийн зээл 7.09%-иас 7.23% болтол өссөн нь 2001 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэхдээ Үл Хөдлөх Хөрөнгийн Үндэсний Нийгэмлэгийн ахлах эдийн засагчийн хүлээлтээр “Ипотекийн зээлийн түвшин оны сүүл үеэс эхлэн буурах эхлэх магадалалтай бөгөөд үүний дараагаар ХНС дорвитой арга хэмжээ авч эхлэх байх” хэмээн ярилцлагадаа дурджээ.