- Octagon.mn
- Posts
- Октагон биржийн гадны токений арилжаа эхэллээ 🥳
Октагон биржийн гадны токений арилжаа эхэллээ 🥳
Өглөөний мэнд! Крипто зах зээл сонирхогчдын цайны өрөө болсон Discord шинэчлэл хийж аливаа холбоосны харагдах байдлыг өөрчлөх боломжтой болчихлоо. Тиймээс Discord-оор дамжин ирэх элдэв холбоос дээр дарахгүй байхыг зөвлөе! 🙏🏻
Visa 🤝 Solana 🤝 Circle
Крипто орчинд нэгэн хамтрал мэндэллээ. Visa компани Solana сүлжээ, Circle компанитай стейблкойны хамтралын гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус хамтралын ашгаар худалдаа, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд Solana сүлжээгээр дамжуулан USDC стейблкойн ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаа юм.
1/🏦Breaking: Visa Expands Stablecoin Settlement Pilot to Solana
@Visa is scaling their USDC settlement pilot to include the Solana blockchain, enabling enterprise-grade throughput at virtually no cost for Visa issuers and merchant acquirers on Solana.
— Solana (@solana)
12:12 PM • Sep 5, 2023
Түүнчлэн орлогоо тэр дор нь хүлээн авах боломжтой болжээ. Өмнө нь Visa картаар худалдан авалт хийсэн хэрэглэгчдийн төлбөр 1-2 хоногт ордог байсан.
Туршилтын хугацаанд Visa компани өөрсдийн хөрөнгөөр байгууллагуудын төлбөр тооцоонд ашиглах явцаад USDC стейблкойноор $1 сая орчим гүйлгээ амжилттай хийжээ.
Энэ явдлын улмаас SOL токений ханш одоогоор 4% өсөлт үзүүүлээд байна.
Крипто валютыг төлбөр тооцоонд ашиглах нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Манай улсын хууль дүрэм болон төслүүд амжилттай хэрэгжиж крипто зах зээлийн Unicorn-ууд төрөх цаг удахгүй биз ээ.
АНУ-ын эдийн засаг хямрах уу? 📉
Сүүлийн жилүүдэд 8 настай хүүхдээс 80 настай буурлууд маань хүртэл инфляц гэдэг зүйл хэр чухал вэ? гэдгийг ойлгодог болсон.
Монгол улсын гуравдагч хөршөөр тодорсон АНУ-ын инфляцын түвшин хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй, хямрал болох эрсдэлтэй хэмээн эдийн засагчид үзээд байгаа.
Тэгвэл Goldman Sachs-ын шинжээчид 2023 он гарснаас хойш эдийн засгийн хямрал болох магадлалыг өнгөрсөн 7 сард 20% гэж таамаглаж байсан бол энэ сард 15%-ийн магадлал дэвшүүлжээ.
Goldman-ийн хувьд АНУ-ын эдийн засагт өсөлт гарна хэмээн хүлээж буй байгууллагын төлөөлөл билээ. Харин Bloomberg-ийн шинжээчид эдийн засаг удаашралтай гэдэг байр суурьтаа бат зогсож байна.
Мөн Goldman-ийн шинжээчид 2024 оны дунд үеэс ажлын байр олноор нэмэгдсэний үр дүнд цалин өсч эдийн засаг сайжрах боломж байгаа хэмээн таамаглаж байна.
Октагон биржийн гадны токений арилжаа эхэллээ 🥳
Дотооддоо эхний 3-т ордог Octagon NFT маркетплейсийн дараагийн бүтээгдэхүүн болох СЗХ-нд албан ёсны бүртгэлтэй виртуал хөрөнгийн үзүүлэгчийн зөвшөөрлөө аль хэдийнээ авсан Octagon Exchange маань арилжаа эхэллээ.
Октагон биржид дотоодын 1, гадны 5 койн болон токен амжилттай арилжаалагдаж эхэлсэн шүү.
Хялбар+Хямд
Октагон бирж дээр арилжаалагдаж буй стейблкойнууд болох USDC болон USDT нь Монгол улсад арилжаалагдаж буй хамгийн бага ханштай стейблкойн төдийгүй бусад биржүүдээс гүйлгээний шимтгэлийн хувьд хамгийн бага байхаар хөрөнгө оруулагч, арилжаачдадаа санал болгоод байна.
Албан ёсны эрх
СЗХ-ноос 2022 оны 12-р сард виртаул хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрхээ аваад зогсохгүй СЗХ-ны шаардлагад нийцсэн технологийг нэвтрүүлж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарч өндөр хүчин чадал бүхий хамгаалалтын системийг нэвтрүүлсэн давуу талтай.
Олон улсад гарна
Технологи, тэр дундаа крипто валютын үйл ажиллагааг хөгжүүлнэ гэдэг нь дэлхийн нийтийн түвшинд сэтгэх үйл явц билээ. Үүнийгээ дагаад ч Октагон биржээр дамжин бүхий л токенууд бусад бүх биржтэй хослон ажиллах боломжтой бөгөөд дотоод болон гадны бүхий л биржүүд рүү шилжүүлэх, арилжаалах боломжтой боллоо.