- Octagon.mn
- Posts
- Doge сар өөд, Жинхэнэ сар өөд 🚀🌕
Doge сар өөд, Жинхэнэ сар өөд 🚀🌕
Өглөөний мэндээ. Өнөөдөр дэлхий нийтийн “Мэндчилгээний өдөр” тохиож байна. Ажлын хамт олон болон ойр дотны хүмүүстэй инээмсэглэн мэндчилж энэ өдрийг эхлүүлээрэй 👍 гэснээс
Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
$2 их наяд хүүний өртэй дэлхий 🌎
Одоогийн байдлаар олон улсын Засгийн газруудын хүүний нөхөн төлбөрийн нийт хэмжээ $2 их наядад хүрээд байна. Уг тоо 2027 он гэхэд $3 их наяд болно хэмээн WSJ агентлаг мэдээлж байгаа ба шийдвэр гаргагчдын буруу шийдвэр болон шаардлагагүй зардлаас хамаарч хүүгийн өрийн хэмжээ тасралтгүй өсөж байгаа гэнэ шүү.
АНУ гэхэд л 1 жилд 659 тэрбум ам.долларын хүү төлж дээрх үзүүлэлтийн 1/3-ийг дангаар бүрдүүлж байна. Сонирхуулахад, 2020 онд $345 тэрбум байсан ба 3 жилийн дотор 100%-иар өсчээ.
Учирч буй хүндрэл: Пакистан, Египет, Коста Рика зэрэг 11 улс татварын орлогынхоо 1/4-ээс илүүтэй хувийг хүүний нөхөн төлбөрт зарцуулах төлөвтэй байгаа нь төсвийн 60%-ийг хүүд тооцож байгаа. Тодруулбал, Пакистан улс гэхэд л 12.5 сая гаруй иргэнээ ядууралд хүргэсэн өрийн хямралтай тулгарч байна.
Microsoft компани чип хөгжүүлж эхэллээ 💻
Технологийн компаниудын ноён оргил, хиймэл оюун ухааны салбарт түүчээлэгч болсон Microsoft компани өөрсдийн чипийг хөгжүүлж эхэлжээ. “Maia 100” чип нь хиймэл оюун ухаан төвтэй бүтээгдэх өртөг бага, хурд, хүчин чадал өндөр гэнэ. Ингэснээр тус компани Nvidia чипээс татгалзан өөрсдийн чипийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг чангатгах хүсэлтэй байгаа юм.
“Maia 100” чипийг танилцуулахаас гадна үүлэн технологитой хослон ажиллах “Cobalt 100”-г танилцуулсан бөгөөдд тус чип нь Graviton, Intel зэрэг томоохон үйлдвэрлэгч нарын чиптэй өрсөлдөхүйц чанартайг батлаад байгаа юм.
Microsoft-ын зорилго: Одоогийн байгаа чип үйлдвэрлэгчдийн байр суурийг булаах бус харин ч зах зээлд өрсөлдөгчийг бий болгон хэрэглэгчдэд илүү олон сонголтыг олгох явдал гэжээ. Тиймдээ ч санхүүгийн хүлээлтийг тавьсан нь сонирхолтой. Салбарийн зах зээлийн үнэлгээний хувьд 2027 онд гэхэд л $119 тэрбумаар үнэлэгдэх хүлээлттэй байгаа билээ.
Microsoft компани хэдхэн хоногийн өмнө тэмдэглэл хөтлөх, харилцан яриа өрнүүлж даалгавар биелүүлэх чадвартай шинэхэн хиймэл оюун ухаан болох Copilot-ыг танилцуулаад байна .
Doge сар өөд, Жинхэнэ сар өөд 🚀🌕
Astrobotic-оос хөгжүүлж буй Pittsburg төвтэй одон орон судлалын хүрээлэнгээс хөөргөж буй пуужинд Doge Coin-ыг биетээр хэвлэн хөөргөх гэж байгаа талаараа Dogecoin-ын X хаяг мэдээллээ.
Тодруулбал, Өнгөрсөн Пүрэв гарагт Dogecoin-д хөрөнгө оруулагчдын хүсэлтээр тус койныг хөгжүүлэгчид ирэх 12 сарын 23-нд хөөрөх ULA Vulcan Centaur пуужинд дайн сар руу хөөргөхөөр болжээ.
Тус хөөргөлтийн зардлыг хөрөнгө оруулагчдын хүсэлтээр аль 2015 төвлөрүүлсэн байсан ба 8 жилийн дараагаар тус зорилго биелэлээ олох болжээ.
12 сарын 23-нд хөөрөх пуужин нь нийт 21 ачаа тээвэрлэх ба голцуу засгийн газрын болон технологийн томоохон компаниудын ачааг сар луу зөөвөрлөж түүхийг бүтээж байна