• Octagon.mn
  • Posts
  • NFT зах зээл 2023 онд удаашралтай байв 📉

NFT зах зээл 2023 онд удаашралтай байв 📉

Happy Friday! Шинэ сарын мэндийг уншигч олондоо хүргэе ээ! Шинэ жил ч болох дөхлөө шүү 😛 Гацуур модоо засаж, цастай өдөр хөнжилдөө халуун шоколад уунгаа шинэ жилтэй холбоотой кино үзэж хэвтэх өдрүүд дөхсөөр байна даа.

NFT зах зээл 2023 онд удаашралтай байв 📉

Opensea NFT Marketplace-ийн зах зээлийг ноёрхож явсан үе саяхан билээ.

Өнгөрсөн 2022 оны 1-р сарын арилжааны хэмжээ $5 тэрбум байсан бол 2023 он гарснаар NFT зах зээл удаашралтай байсан энэ хугацаанд Opensea-гийн нэг сарын дундаж арилжааны хэмжээ $50 сая болжээ.

NFT зах зээлийн шинжээч Punk9059-ийн таамаглаж буйгаар энэхүү уналтад дараах 3 хүчин зүйл нөлөөлж байна хэмээн мэдэгдэв. Үүнд: 

  1. NFT зах зээл өөрөө унаж байна

Крипто зах зээл уналттай байсан өнгөрсөн хугацаанд NFT зах зээл ч мөн адил уналттай байж хөрөнгө оруулагчдийн зах зээлд итгэх итгэл унаж, зарах захиалга зонхилсон жил байв.

  1. Өрсөлдөгч олон болсон

Opensea зах зээлийн 95%-ийг дангаар бүрдүүлдэг байсан бол өрсөлдөгчид олширч 35%-ийг л бүрдүүлдэг болов.

  1. Платформуудын шимтгэл өссөн

Зах зээл уналттай байх үед гүйлгээний шимтгэлийн дүн өсөх нь элбэг тохиолддог. Үүнийгээ дагаад платформууд өөрсдийн шимтгэлийн хувийг нэмсэн.

Эцэст нь… Гэхдээ…NFT зах зээлийн төгсгөл биш харин ч өрсөлдөөн нэмэгдэж буйн шинж билээ. Зах зээлд өрсөлдөгч нэмэгдэж, хэрэглэгч бид олон сонголттой болох тусам бидэнд л ашигтай юм.

SHEIN компани хувьцаагаа гаргана 👔

2021 он АНУ-ын хувьд хөрөнгийн зах зээл хамгийн идэвхтэй байсан үе гэнэ шүү. Тус онд нийт 1035 компани хувьцаагаа олон нийтэд танилцуулж нээлттэй компани болсон бол өнгөрсөн 2022 онд хамгийн цөөн тоогоор компани хувьцаагаа гаргасан байна.

Тэгвэл оны төгсгөл энэ үед цахим худалдааны сайт болох SHEIN олон нийтэд хувьцаагаа гаргах хүсэлтээ СЗХ-нд хүргүүлээд байна.

  • Өнгөрсөн Даваа гарагт SHEIN олон нийтэд хувьцаагаа гаргах хүсэлтээ өгсөн ба нийт $66 тэрбумыг татан төвлөрүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.

Нэмж хэлэхэд, ирэх 2024 онд Reddit хувьцаагаа гаргахаар хүлээж байгаа ба СЗХ-нд материалаа хүргүүлэх тун дөхсөн хэмээн Reddit компанийн олон нийттэй харилцах алба мэдэгдсэн байна.

2021 онд хөрөнгийн зах зээл идэвхтэй нэлээдгүй олон компани хувьцаагаа олон нийтэд танилцуулсан хэдий ч зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөртөө тооцогдох Coinbase, Rivian, Airbnb зэрэг нь хувьцаа гаргаснаас хойш 60% хүртэлх уналттай арилжаалагдаж байна. Мөн IPO ETF нь 42%-ийн уналттай арилжаалагдаж байгаа юм. Зах зээлд гарч, олон нийтэд хувьцаагаа гаргасан нь сайн хэрэг юм даа.

Ипотекийн зээлийн хүү өндөр байна 🏠📈

АНУ-ын ипотекийн зээлийн хүү өндөр байгаатай холбоотойгоор орон сууцны борлуулалт буурч байна.

Зээлийн хүү сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсөж 8%-д хүрээд байгаа ба зээлийн хугацаа 30 жил хэвээр байгаа гэнэ.

Үүнээс өнгөрсөн 10-р сарын АНУ-ын зах зээлд нийт 659,000 орон сууц борлуулагдсан нь 9-р сарын дүнгээс 5.8%-иар буурсан дүн гарчээ.

Дундаж орон сууц болон амины орон сууцны үнэ $433,000 ба сар бүрийн дундаж өсөлт 1.8%-тай байгаа энэ үед ипотекийн зээлийн хүү иргэдэд дарамт болж байна.