- Octagon.mn
- Posts
- Зах зээлийг нуруундаа үүрэгчид 💪
Зах зээлийг нуруундаа үүрэгчид 💪
Өглөөний мэнд! Өнөөдөр цахилгаан эрчим хүчний засвар хийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргүүдэд хязгаарлалт хийх нь ээ. Та утсаа цэнэглэж амжсан биз? 😜
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Танилц: Шинэ NFT төслүүд
Юу болов?
Nike 🤝 Видео тоглоом
Өнгөрсөн 5 дугаар сарын 10-нд танилцуулсан Nike брэндийн NFT болох “Our Force 1” нь сар хүрэхгүй хугацаанд дараах амжилтыг үзүүлээд байна. Үүнд: 👇
92,627 ширхэг “Our Force 1”-г Минтэлсэн
$1.93 саяын зах зээлийн үнэлгээ 🤑
52,971 эзэмшигчтэй болсон гээд чамлахааргүй амжилтыг үзүүлжээ.
What’s In The Game? Only time will tell…@EASPORTS x .SWOOSH 🎮⚽️🏈🏆
— .SWOOSH (@dotSWOOSH)
3:02 PM • Jun 1, 2023
Энэ амжилтынхаа хажуугаар NFT эзэмшигчдийнхээ сонорыг мялааж EA Sports-той хамтралын гэрээ байгуулсан. Тус хамтралаар видео тоглоом сонирхогчдод илүү бодит мэдрэмжийг төрүүлэх хөгжүүлэлт хийх бөгөөд Nike брэндийн дижитал бүтээл болох “SWOOSH” нэртэй виртуал бүтээлийн хөгжүүлэлтийг хариуцаж ажиллах гэнэ.
“Тоглогч зөвхөн өөрийн дүрийг бүтээдэг байсан цаг үе ард хоцорч тоглоомоо өөрөө бүтээх цаг ирсэн” гэх ишлэлээр тус мэдэгдлээ өндөрлөсөн нь зах зээлд нэлээдгүй хүлээлт үүсгэсэн болов уу? 🤔
Mercedes өөрийн анхны NFT багцаа танилцуулна 🆕
Автомашин үйлдвэрлэгч Mercedes брэнд анхны NFT багцаа танилцуулахаа мэдэгдээд байгаа бөгөөд “Mercedes-Benz NXT” гэж нэрлэжээ. Тэд өөрсдийн хөгжүүлж буй шинэ технологи, төсөлтэй уялдуулах тал дээр анхаарч ажиллах гэнэ. 😲
Үндсэн цуглуулга: NXT хөгжүүлэлтийн баг удирдан явуулна 🤝
Хиймэл дагуултай холбоотой төслүүд: NXT-тай урт хугацааны бус хэдий ч туршилтын хүрээнд ашиглаж боломжтой холбоо харилцаа 🛰️
Худалдаа наймааны төслүүд: Mercedes брэндийн бэлэг тэмдгийг ашиглан тусдаа бие даасан брэнд үүсгэх боломж зэрэг давуу талыг эдэлнэ. 💱
1/ After months of work, we’re happy to be able to offer some insight into the first three core collections of Mercedes-Benz NXT 🧵
— Mercedes-Benz NXT (@MercedesBenzNXT)
3:53 PM • May 24, 2023
Fingerprints DAO болон Harm Van den Dorpel нарын хамтралаар үүсэж байгаа тус цуглуулга энэ 6 дугаар сарын 7-ны өдрөөс Dutch платформоор дамжуулан ил болох гэнэ.
META-ын эргэн тойронд
Өнгөрсөн 7 хоногт Meta (NASDAQ: $META) компани “Meta Quest 3” гэх $499 үнэтэй шинэ чихэвчээ танилцуулсан. Энэ нь цаг хугацааны хувьд ч таатай үе байсан ба Apple (NASDAQ: AAPL)шинэ чихэвчээ энэ 7 хоногт танилцуулна гэх хүлээлт байна.
Энэ намар худалдаанд гарах энэхүү чихэвч нь өмнөх загвараас 40%-иар нимгэн, хурд хүчний хувьд илүү өндөр үзүүлэлттэй гэж мэдэгдсэн. Мөн хэрэглэгчийн виртаул орчинд байх мэдрэмжийг бусад чихэвчээс хамаагүй өндөр түвшинд байлгах тал дээр илүү ажилласан байна.👍
Эх сурвалж: Average Joe
Meta компанид Metaverse илүүц хэмээн шинжээчид дүгнэсэн. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш Meta компани хиймэл оюун ухаан болон урсгал зардлаа танах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн 😔
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Meta компани дахин 10,000 ажлын байрны цомхотгол хийх болсноо мэдэгдээд байгаа нь “Хүчирхэг технологийн компани хурд хүчээрээ бусдаас илүү байх нь чухал” гэсэн мэдэгдэлтэй нь ерөөсөө авцалдаж өгсөнгүй… 😥
Тэгвэл… Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гарагт Meta-н зүгээс Калифорниа хотод мэдээллийн сүлжээнд ашиглуулахгүй гэж сүрдүүлсэн нь тус хотод хэрэгжиж эхэлж буй хууль дүрмийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэх нэг алхам болжээ.
Зах зээлийг нуруундаа үүрч яваа технологийн компаниуд
2023 он гарснаас хойш Америк томоохон 500 компанийн хувьцааны индекс болох SPX500 9.1%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна. Энэ нь тус 500 компанийн өсөлттэй арилжаалагдаж байгаа 28%-ийн дундаж өсөлт нь 9.1% байна гэсэн үг. Гэхдээ өмнөх жилүүдэд тус компаниудын дундаж өсөлтийн 48% энэ жил 28% болтлоо буурчээ. 📉📉
Эх сурвалж: Average Joe
Ёроолоос аваад орой дээр зар
RBA зөвлөхүүд болон Cambridge Их Сургуулийн хамтрагч байгууллагуудын дүгнэлтээр зах зээлийн үнэлгээ багатай компаниудын хувьцаа өндөр өсөлт үзүүлэх хандлагатай байна. 🤑
Бага үнэлгээтэй компаниудын хувьцаа үйл ажиллагааны явцад үнэ цэн үзүүлж өсдөг бол томоохон компаниудын хувьцаа трэндийг дагадаг гэх үг бий 💹
Бага үнэлгээтэй компаниудын хувьцаа хямд арилжаалагдаж байгаа нь давуу тал бөгөөд тус салбарын халим болсон хувьцаануудаас 30-35%-иар хямд байгаа нь авууштай. 🙌
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно